Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 0779

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Т.Мөнх-Амгалан

шүүгдэгч:Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Б Н  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806073840904  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Н, 19 оны 9 дүгээр  сарын 25-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам  бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелын цагдаагийн постны хажууд Г.Ц шалтгаангүйгээр маргалдаж улмаар хамар хэсэгт нь гараараа цохиж хамрын нурууны хугарал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч  Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабад өөрийн найз Ө хамт үйлчлүүлээд сууж байтал гаднаас Ц, Т гэх найзын хамт орж ирээд бид дөрөв хамт Цэ-гээс гарч арын В лоунж гэх газарт сууж үйлчлүүлсэн. Пабад сууж байхдаа Ц ах нарынхаа талаар яриад байхаар нь би чи яагаад ах нарынхаа талаар яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Ц пабаас гарч яваад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд намайг гараад уулзий гэсэн. Гадаа гараад  миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгж байтал Ц ах нар гээд хоёр хүн ирсэн. Би хариу цохилгүй тэндээс зугтаад өөрийн 95110082 дугаарын утсаар Т гэх найтайгаа яриад түүнийг дуудсан. Удалгүй Т өөрийн машинтайгаа ирсэн. Энэ үед пабаас Өгараад ирсэн байсан. Би Ө, Т нарын хамт Ц түүний ах нартай маргалдаж зодолдсон. Бид нар тийм ч их зодолдоогүй салаад Ө, Т нар явсан. Би Ц нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Ц ах нар намайг авч явна гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Уг нь Ц эхлээд намайг цохисон. Би дараа нь бужигнаан дунд түүний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Ц надаас өөр хүн цохиж зодсоныг би хараагүй гэжээ. /хх-ийн 24/

         Хохирогч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 22.00 цагийн орчимд би найз Т уулзаж байгаад найзтайгаа хамт гэрлүүгээ явж байгаад таньдаг ах болох Н болон Ө нартай таарсан. Тэгээд тухайн үед би таньдаг ах болох Н болон Ө нартай таараад найз Т хамт В лоунж гэх нэртэй шөнийн цэнгээний газар орж Н болон Ө нар 1 шил 500 граммын савалгаатай Соёрхол архи авсан. Харин би найз Т хамт ундаа авч уусан. Тэгээд бид 4 хэсэг юм яриад сууж байтал Н гэх залуу намайг үгээр доромжлоод байсан. Тэгж байснаа миний нүүрний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгэхлээр нь би Н хандаад хоёулаа гараад асуудлаа шийдчихий гэж хэлтэл Н тэгий тэгий гэж хэлээд надтай хамт баарнаас гарсан. Тэгээд би Н хамт баарнаас гараад би түүний нүүрний баруун талын эрүү хэсэгт гараараа нэг удаа цохисон. Гэтэл Н надад хандаад чи ингэж байгаа юм уу гэж хэлчихээд зугтаагаад явчихсан. Би Н зугтаахаар нь буцаад баар луу орох гээд явж байтал миний хажууд нэг цагаан өнгийн марк 2 машин хүрч ирж зогсоод дотроос нь Н бууж ирээд энэ залуу намайг зодох гээд байна гэж хэлсэн. Тэгтэл уг машинаас Н найз бололтой нэг гартаа халив, нэг гартаа чулуу барьсан залуу бууж ирээд эхлээд миний гэдэг болон хавирга хэсэгт нэг удаа халиваараа хатгасан. Тэгэхээр нь би тэд нараас зугтаагаад өөрийн ах болох С луу утсаар залгаж дүү нь хүнд зодуулж байна та хүрээд ирээч гэж хэлсэн. Удалгүй манай ах С өөрийн найз болох О хамт ирсэн. Тэгээд манай ах нар Н барьж аваад тэрнээс юу болсон талаар асуусан. Тэгж байтал Ө баарнаас хөөе гэж хашгирч гарч ирээд миний толгойн ар хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Н намайг анх бааранд байхад  өдөөд байсан юм. Тэгээд зодоон болох болсон. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 13-18 /

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11000 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Г.Ц хамрын нурууны хугарал, хүйс, зүүн хавирганд зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 20/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21,52/

         Шинжээч эмч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Үзүүлэгчийн хамрын нурууны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүйс, зүүн хавирганд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.  /хх-н 22-23/

          Б.Н  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/,

         Б.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 47/ прокурорын тогтоол /хх-н 48-49/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/,

        Б.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 53-54/  зэрэг болно.

         Б.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелын цагдаагийн постны хажууд Г.Ц шалтгаангүйгээр маргалдаж улмаар хамар хэсэгт нь гараараа цохисоноос  хамрын нурууны хугарал бүхий хөнгөн гэмтэл  буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.Н хамар орчимд нь гараараа цохисоноос Г.Ц хамрын нурууны хугарал, хүйс, зүүн хавирганд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11000 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-н 20/ Хохирогч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Н гэх залуу намайг үгээр доромжлоод байсан. Тэгж байснаа миний нүүрний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгэхлээр нь би Н хандаад хоёулаа гараад асуудлаа шийдчихий гэж хэлтэл Н тэгий тэгий гэж хэлээд надтай хамт баарнаас гарсан. Тэгээд би Н хамт баарнаас гараад би түүний нүүрний баруун талын эрүү хэсэгт гараараа нэг удаа цохисон. Гэтэл Н надад хандаад чи ингэж байгаа юм уу гэж хэлчихээд зугтаагаад явчихсан. ...манай ах нар Н барьж аваад тэрнээс юу болсон талаар асуусан. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 13-18/, Шүүгдэгч  Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц ах нарынхаа талаар яриад байхаар нь би чи яагаад ах нарынхаа талаар яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Ц пабаас гарч яваад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд намайг гараад уулзий гэсэн. Гадаа гараад Ц миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. ...Би Ц нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Ц ах нар намайг авч явна гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Уг нь Ц эхлээд намайг цохисон. Би дараа нь бужигнаан дунд түүний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Б.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

        Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болно.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

       Шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5  дах хэсэгт зааснаар  торгох ял биелүүлэх хугацааг 3 сарын хугацаа тогтоож, тогтоосон хугцаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих тухай хуулийн заалтыг сануулах нь зүйтэй.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Б Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н  нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Н нь бусдад төлөх төлбөргүй  болохыг   тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН