| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0771/э |
| Дугаар | 0780 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 0780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906021240953 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А А, 20 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 104,5 байрны хойно нийтийн байрны 411 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
А.А нь нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр дугаар байрны тоотод Д.Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 31-ний орой манай найзууд Сансарт хүрээд ир гээд байхаар нь очиход гэрч, хохирогч нар байсан. Тэгээд Б багш дээшээ гарчихаад ирье гээд гарсан. Тэр хойгуур нь бид нар тоглож байгаад маргалдсан. Би шаазан аягаар хохирогчийн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд хар тодруулагчаар ална гээд айлгасан. Маргааны дараа Г би гараад тамхи татаад байж байсан чинь Г гарч ирээд ор гээд орох гэтэл Ө сальфетикаар толгойгоо дарчихсан гарч ирээд чамайг шааж байж сална гээд байсан. Тэгээд над руу дайраад байхаар нь 2, 3 цохиод гараад гэр лүүгээ харьж хоноод маргааш нь цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон гэв.
Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 19.30 цагийн орчимд өөрийн асрамжийн газрын 16-аас дээш насны хүүхдүүд амьдардаг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 40 дүгээр байрны 155 тоотод очсон. Намайг ороход багш Б, Г, Ө, Г 4 байсан. Бид нар нийлж аваад яриад сууж байхад багш Б охидын давхарт очлоо гэж хэлээд яваад өгсөн. Бид 4 хоорондоо тоглоод юм ярьж байгаад тэр тоглоомоос болж Ө тоглоом даахгүй над руу уурлаж эхэлсэн. Ө над руу дайраад байхаар нь би цээжнээс нь тэвэрч аваад өөрийгөө цохиулахгүй гээд хамгаалсан. Түүнийг тэвэрч аваад тавихад тэрээр намайг шанаадаж цохиод намайг унасан чинь дээр гараад суусан. Тэгэхээр нь би өөрийг нь унагаагаад босож ирээд угаалтууран дээр байсан аягыг аваад Ө толгойд цохисон. Тэр үед Г бид хоёрыг салгаад би түүнтэй тамхи татахаар гарсан. Тэгээд манай найз нар эвлэр гэхээр нь би гэрлүү орох гээд явж байтал Ө өөдөөс автирка барьчихсан чамайг ингээд толгойд чинь шааж байж санаа амарна гээд над руу дайраад байсан. Тэр үед Г бид хоёрыг салгасан. Гэрч ороод байж байхад хүртэл над руу автирка бариад дайраад байсан тэгэхээр нь би тэгвэл чамайг хутгална шүү гэж худлаа хэлж айлгасан гэжээ.
Хохирогч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 21.00 цагийн орчимд би А хамт тоглож байгаад А бид хоёр маргасан. Ер нь А надаас хэрүүл өдөөд байсан юм. Би түүнд битгий давраад байгаарай гэж хэлсэн чинь яасан гэнээ гээд намайг заамдаж аваад бид 2 ноцолдсон. Тэгж байхад А миний мөрнөөс хазсан тэр үед миний уур хүрээд түүний мөр лүү цохисон. Гэтэл намайг зөрүүлж цохиод гал тогооноос аяга авчирч миний толгойг аягаар цохиж хагалсан. Тэгээд гарч явсанаа эргэж орж ирээд чамайг ална гээд хутга бариад дайраад миний дэргэд ирсэнээ намайг унатал нь нүүрлүү нэг удаа цохиод намайг толгойгоо бариад сууж байхад миний шүд рүү өшиглөөд хэд хэдэн удаа толгой руу гараараа цохисон. Г тэр үед бид хоёрын дэргэд байсан. Анхбаяр тухайн үед эрүүл байсан гэжээ. /хх-н 5-8/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 31-ны орой 20.30 цагийн үед Ө хашгирах чимээ гарахаар нь би өрөө рүү нь очтол хаалга нь цоожтой байсан. Гаднаас нь онгойлгох гэтэл болохгүй дотор нь түлхүүр зоосон байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь гаднаас нь нүдэж 2-3 орчим минут болсон. Дараа нь Г надад хаалга тайлж өгөөд ортол Ө, үүдэнд суусан толгой болон амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудна наанаа байж бай гээд А хэлтэл А би тоглож байгаад ийм юм болчихлоо би Ө уучлалт гуйя гэхээр нь би цагдаагаар асуудлаа шийдүүл цусаа гартал тоглоно гэж юу байх бэ гээд байж байтал Ө уурлаад А луу дайраад байтал А гараад явсан гэжээ. /хх-н 9-11/
Насанд хүрээгүй гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 21.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 30 дугаар байрны 2 дугаар орцны 155 тоотод би өөрийн нэг өрөөний найзууд болох Г, Ө нарын хамт сууж байтал жилийн өмнө бид нартай хамт нэг асрамжийн газар байсан бидний найз болох А гаднаас орж ирсэн. Тэгээд А бидний өрөөнд орж ирээд бид нартай хэсэг юм ярьж байгаад Ө хэсэг тоглоомын өнгө аястай ярьж байснаа сүүлдээ тэр хоёр маргасан. Тэгээд тэр хоёр заамдалцаж аваад эхлээд А Ө нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл Ө түүнийг хойш нь түлхээд түүний хөдөлгөөнийг хориод орон дээр дарж хэвтсэн. Тэгтэл А уурлаад Ө мөрнөөс хазсан. Гэтэл Ө А 1-2 удаа хөнгөхөн гараараа нударч цохитол А уурлаад угаалтуур дотор байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад Ө толгойд цохисон. Тэр үед аяга хагарч Ө толгойноос цус гарч эхэлсэн. Тэр үед Г бид хоёр тэр хоёрыг салгасан. А хутга бариад Ө руу дайраад байхаар нь би хутгыг нь аваад нуусан. Маргааш нь Ө нүүр нь хавдсан байдалтай орон дээр унтаж байсан гэжээ. /хх-н 14-15/
Насанд хүрээгүй гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой хаалганы голоо янзлаад байж байтал хамт асрамжийн газар байсан А ирсэн. Бид нар нийлж байгаад хаалганы голыг сольсон. Бид нар ажлаа хийж дуусахад багш Б.Б гэрлүүгээ орсон. Харин Ө, А бид 3 гэртээ орсон. Бид 3-ыг гэртээ ороод удаагүй байхад гаднаас Г орж ирсэн. Бид 4 хамт байж байтал Ө, А хоёр маргаад эхэлсэн. Сүүлдээ бие биентэйгээ барьцалдаж авсан. Ө А орон дээр дарж байхад А түүнийг хазсан. Тэр хоёр орон дээр нилээн зууралдаж байснаа Ө А түлхээд унагаасан. Гэтэл А эргээд зууралдаад байсан тэгж байснаа А ширээн дээр байсан аягыг аваад Ө толгойд цохисон. Бид нар тэр хоёрыг салгаад би Ө дагуулаад тагтан дээр зогсож байхад А хутга барьчихсан ирээд дайраад байсан. Тэгээд бид нар гадагшаа гарсан дараа нь өрөөнд орж ирээд байж байтал А Ө ам руу өшиглөсөн. Ө нүүрээ дараад орилоод байсан. А тухайн үед эрүүл байсан гэжээ. /хх-н 16-17/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4126 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Д.Ө биед зулайн хуйханд шарх, тархи доргилт, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулд зулгаралт доод уруулд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-н 19/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21,/
А.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/,
А.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 28-29/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/,
А.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/ зэрэг болно.
А.А нь нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 30 дугаар байрны 155 тоотод Д.Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би түүнд битгий давраад байгаарай гэж хэлсэн чинь яасан гэнээ гээд намайг заамдаж аваад бид 2 ноцолдсон. Тэгж байхад А миний мөрнөөс хазсан тэр үед миний уур хүрээд түүний мөр лүү цохисон. Гэтэл намайг зөрүүлж цохиод гал тогооноос аяга авчирч миний толгойг аягаар цохиж хагалсан. Тэгээд гарч явсанаа эргэж орж ирээд чамайг ална гээд хутга бариад дайраад миний дэргэд ирсэнээ намайг унатал нь нүүрлүү нэг удаа цохиод намайг толгойгоо бариад сууж байхад миний шүд рүү өшиглөөд хэд хэдэн удаа толгой руу гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 5-8 /
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4126 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Ө биед зулайн хуйханд шарх, тархи доргилт, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулд зулгаралт доод уруулд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэж тогтоогджээ. /хх-н 19/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ө үүдэнд суусан толгой болон амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудна наанаа байж бай гээд А элтэл А би тоглож байгаад ийм юм болчихлоо би Ө учлалт гуйя гэхээр нь би цагдаагаар асуудлаа шийдүүл цусаа гартал тоглоно гэж юу байх бэ гээд байж байтал Ө уурлаад А луу дайраад байтал А гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-н 9-11/
Насанд хүрээгүй гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ө хэсэг тоглоомын өнгө аястай ярьж байснаа сүүлдээ тэр хоёр маргасан. Тэгээд тэр хоёр заамдалцаж аваад эхлээд А Ө нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл Өсөхбаяр түүнийг хойш нь түлхээд түүний хөдөлгөөнийг хориод орон дээр дарж хэвтсэн. Тэгтэл А уурлаад Ө мөрнөөс хазсан. Гэтэл Ө А 1-2 удаа хөнгөхөн гараараа нударч цохитол А уурлаад угаалтуур дотор байсан цагаан өнгийн шаазан аягыг аваад Өсөхбаярын толгойд цохисон. Тэр үед аяга хагарч Ө толгойноос цус гарч эхэлсэн. Тэр үед Г бид хоёр тэр хоёрыг салгасан. А хутга бариад Ө руу дайраад байхаар нь би хутгыг нь аваад нуусан. Маргааш нь Ө нүүр нь хавдсан байдалтай орон дээр унтаж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/
Насанд хүрээгүй гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ө, А хоёр маргаад эхэлсэн. Сүүлдээ бие биентэйгээ барьцалдаж авсан. Ө А орон дээр дарж байхад А түүнийг хазсан. Тэр хоёр орон дээр нилээн зууралдаж байснаа Ө А түлхээд унагаасан. Гэтэл А эргээд зууралдаад байсан тэгж байснаа А ширээн дээр байсан аягыг аваад Ө толгойд цохисон. Бид нар тэр хоёрыг салгаад би Ө дагуулаад тагтан дээр зогсож байхад А хутга барьчихсан ирээд дайраад байсан. Тэгээд бид нар гадагшаа гарсан дараа нь өрөөнд орж ирээд байж байтал А Ө ам руу өшиглөсөн. Ө нүүрээ дараад орилоод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/
Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ө над руу дайраад байхаар нь би цээжнээс нь тэвэрч аваад өөрийгөө цохиулахгүй гээд хамгаалсан. Түүнийг тэвэрч аваад тавихад тэрээр намайг шанаадаж цохиод намайг унасан чинь дээр гараад суусан. Тэгэхээр нь би өөрийг нь унагаагаад босож ирээд угаалтууран дээр байсан аягыг аваад Ө толгойд цохисон. Тэр үед Г бид хоёрыг салгаад би түүнтэй тамхи татахаар гарсан. Тэгээд манай найз нар эвлэр гэхээр нь би гэрлүү орох гээд явж байтал Ө өөдөөс автирка барьчихсан чамайг ингээд толгойд чинь шааж байж санаа амарна гээд над руу дайраад байсан. Тэр үед Г бид хоёрыг салгасан. Гэрч ороод байж байхад хүртэл над руу автирка бариад дайраад байсан тэгэхээр нь би тэгвэл чамайг хутгална шүү гэж худлаа хэлж айлгасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
А.А холбогдох хэргийн зйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нэхэмжлэл гаргаагүй болно.
А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.А нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор хэсэгчлэн төлөх, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН