| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00401/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00401/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Тээвэрчдийн” 03-13 тоотод оршин суух, Ухаасай овогт Элбэгдоржийн Биндэръяад (СБ 84040205) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Барширээт сумын Норовлин багийн “Хайрханы” 2А-01 тоотод оршин суух, Дарьганга овогт Дашдоржийн Батцэрэгийн (СБ 81081816) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Батцэрэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Батцэрэг би, Э.Биндэръяатай 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах болсон юм. Хамт амьдрах хугацаандаа 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Энх-Учрал төрсөн юм. Хамт амьдрах хугацаандаа зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2012 оноос тусдаа амьдрах болсон. Манай охин Б.Энх-Учрал нь одоо ээж Э.Биндэръяатай хамт амьдарч байна. Цаашид эх Э.Биндэръяа нь охиноо өөрөө тэжээн тэтгэнэ гэсэн. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгч Д.Батцэрэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Батцэрэг би, Э.Биндэръяагаас гэрлэлтээ цуцлуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Б.Энх-Учралыг эх Э.Биндэрьяагийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа. Бидний дунд хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 12 тал)
Хариуцагч Э.Биндэръяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Биндэръяа би, нэхэмжлэгч Д.Батцэрэгийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Охин Б.Энх-Учралыг эх Э.Биндэръяа миний бие өөрийн асрамжид авахаар эцэг Д.Батцэрэгтэй нь харилцан тохиролцсон. Д.Батцэрэгээс охин Б.Энх-Учралд хүүхдийн тэтгэлгийн мөнгө нэхэмжлэхгүй. D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\432-Ш-И Д.Батцэрэг, Биндэръяа.docx
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно. D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\Д.Батцэрэг.docx
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 14 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Батцэрэг нь хариуцагч Э.Биндэръяагаас гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2008 оны 08 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Энх-Учралыг төрүүлсэн болох нь № 0095092/13 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 6 тал) № 0070141 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Зохигчид нь 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 12, 14 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Энх-Учралыг эх Э.Биндэръяагийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Д.Батцэрэгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн байна. (хх-ийн 14 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж охин Б.Энх-Учралыг эх Э.Биндэръяагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй байна.
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Дарьганга овогт Дашдоржийн Батцэрэг, Ухаасай овогт Элбэгдоржийн Биндэръяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Энх-Учралыг эх Э.Биндэръяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Хариуцагч Э.Биндэръяа нь нэхэмжлэгч Д.Батцэрэгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батцэрэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Биндэръяагаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батцэрэгт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ