| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00454/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00454/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.Балжинням
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, “Мөрөнгийн гол”-д нутаглах, Цагаан овогт Гэндэндаржаагийн Балжиннямын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Балжинням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1978 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цахилгаан шугам сүлжээний салбарт үхэрчнээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх цалингийн бичилт, архиваас шүүлгэсэн цалингийн тодорхойлолт хоёр зөрүүтэй байгаа тул намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Г.Балжинням нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цахилгаан шугам сүлжээний салбарт үхэрчнээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх цалингийн бичилт, архиваас шүүлгэсэн цалингийн тодорхойлолт хоёр зөрүүтэй байгаа тул намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 22 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\433-Ш-И Г.Балжинням.do
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Балжинням нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цахилгаан шугам сүлжээний салбарт үхэрчнээр тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Балжиннямын тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичсэн цалин, архивын цалингийн тодорхойлолт зөрүүтэй байх тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Г.Балжинням нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СО-56061010 регистрийн дугаартай, Цагаан овогт Гэндэндаржаагийн Балжинням нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн даргын 08 дугаартай тушаалын хуулбарт: .... Мал аж ахуйн үйлдвэрт ажиллаж байгаа малчин гишүүдийг 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, сумын захиргааны мэдэлд шилжүүлсүгэй... Хавсралтын 65 дугаарт: Г.Балжинням гэжээ... (хх-ийн 16-17 тал)
2. Гэрч Д.Оросоогийн: ... Би 1970- 1992 он хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан юм... Г.Балжиннямыг багаас нь мэднэ... Тэр 1977-1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байлаа... голдуу үхэр малладаг гэсэн мэдүүлэг... (хх-ийн 26-27 тал)
3. Гэрч Г.Бадамжавын: ... Би Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1974-1992 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан юм... бид нэг нутгийн хүмүүс юм... Г.Балжинням нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1977-1992 оныг хүртэл малчнаар ажилладаг байлаа... Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3 дугаар бригадын даргаар Долгор, Шарав, Нэргүй, Намсрайжав гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг... (хх-ийн 29 тал)
4. Хэнтий аймгийн архивын № 1709 дугаартай цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Г.Балжиннямын 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 14 тал)
5. Хүсэлт гаргагч Г.Балжиннямын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд.... (хх-ийн 3-6 тал)
6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Цагаан овогт Гэндэндаржаагийн Балжинням, 1956 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, СО-56061010 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 18 тал)
7. Хүсэлт гаргагч Г.Балжиннямын шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 22 тал) зэрэг болно.
Харин хүсэлт гаргагчийн 1998 оны 11 дүгээр сараас 2010 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цахилгаан шугам сүлжээ салбарт үхэрчнээр ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Үндэслэл нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Нийгмийн даатгалын хуулиар хувь иргэд, төрийн албан байгууллага, хоршоо компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон. Иймд Нийгмийн даатгалын хэлтэс нь шууд ажилласан жилд тооцдог болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СО-56061010 регистрийн дугаартай, Цагаан овогт Гэндэндаржаагийн Балжиннямыг 1978 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Балжиннямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ