| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00514/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 434
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-08-15 №434 Хэрлэн сум
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00514/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хурх Чандмань ХХК-ийн байранд байрлах “Өгөөмөр-Сато” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух Бадарчийн Мөнхзаяа, Доржчандангийн Ундармаа нарт холбогдох
6 478 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Мөнхзаяа, гэр бүлийн хүн Д.Ундармаа нартай зээлийн гэрээ байгуулан 5 587 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй нэг хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгууллагын тамга тэмдэг дарсан.
Тухайн үед Б.Мөнхзаяа, түүний гэр бүлийн хүн Д.Ундармаа нар нь ХААН банкнаас 14 сая төгрөгийн зээл авах гэж байгаа. Бичиг баримтаа бүрдүүлээд банкинд өгсөн. Одоо зээлийн үлдэгдлээ хаагаад зээлээ авах дутуу гэж мөнгө зээлж авсан. Гэтэл ХААН банкны зээл нь батлагдаагүй гээд утсаа ч авахгүй алга болсон. Араас нь утасдаж байгаад уулзаж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлээ төлөхөөр тохирсон. Зээлдэгч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нар нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 600 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 450 000 төгрөгийг хүүнд авч үлдсэн 1 150 000 төгрөг үндсэн зээлээсээ хасуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Утсаар олон удаа залгасан боловч утсаа авахгүй, унтрааж, холбоо бариагүй, зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.
Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 4 437 000 төгрөг, түүний хүү болох 2 041 020 төгрөг, нийт 6 478 020 төгрөгийг хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нараас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нарт холбогдуулан 6 478 020 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож анх нэхэмжилсэн 6 478 020 төгрөгийн 1 624 860 төгрөгөөс татгалзаж 4 853 160 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны дотор Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нараас өмнө авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Бид “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож С.Батбаяр нь анх нэхэмжилсэн 6 478 020 төгрөгийн 1 624 860 төгрөгөөс татгалзаж 4 853 160 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаяр нь хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нарт холбогдуулан 6 478 020 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаяр хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож С.Батбаяр нь анх нэхэмжилсэн 6 478 020 төгрөгийн 1 624 860 төгрөгөөс татгалзаж 4 853 160 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нараас гаргуулахаар эвлэрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаярын хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нараас зээлдүүлсэн 6 478 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 624 860 төгрөгөөр багасгаж 4 853 160 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нараас авахаар, хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нар нь дээрх хугацаанд мөнгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч “Өгөөмөр-Сато” ХХК-ийн захирал С.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 118 598 төгрөгийн тал хувь болох 59 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 59 299 төгрөгийг Төрийн сангийн 180000941 гаргуулж нэхэмжлэгч С. Батбаярт, түүнчлэн хариуцагч Б.Мөнхзаяа, Д.Ундармаа нараас 59 299 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Батбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР