Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
Хэргийн индекс | 138/2015/00802/И |
Дугаар | 201/МА2016/00011 |
Огноо | 2016-03-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 201/МА2016/00011
*******ын нэхэмжлэлтэй, *******т
холбогдох иргэний хэргийн тухай
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалан, шүүгч Я.Алтаннавч, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00058 дугаар шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох 34 565 000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлоор 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцсон:
Нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1. Би *******т нийтдээ 24 700 000 төгрөгийг өөрөөсөө болон бусдаас авч дамжуулан зээлдүүлсэн.
Үүнд:
2014.05.02-нд 1 500 000 төгрөг. Анх 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр *******ийн гоо сайхны салонд үйлчлүүлж байх үед тэр надад DXN-ийн бүтээгдэхүүнийг сурталчилж, өөрөө уг бүтээгдэхүүнийг борлуулж сардаа сая гаруй төгрөгийн урамшуулал авдаг гэсэн. Бүтээгдэхүүн захиалах гэсэн юм, хэдэн хувийн хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгчих, бүтээгдэхүүн авч борлуулсны дараа урамшууллын мөнгөний талыг нь танд өгье гэсэн. Би итгээд эхлээд 500 000 төгрөг өгсөн. Хоёр хоногийн дараа ******* нь DXN-ийн бүтээгдэхүүн үнэд орж байгаа юм байна, одоо хямд аваад дараа үнэтэй зарж болно, бүтээгдэхүүн авахаар захиалгаа өгсөн хүмүүс байгаа, одоо мөнгө хэрэгтэй байна гээд хүмүүсийн гарын үсэг зурсан дэвтэр үзүүлсэн. Би 1,0 сая төгрөг өгье, өмнөх 500000 төгрөгийг хүүгүй өгсөн, одоо 1,0 сая төгрөгөө 10 хувийн хүүтэй өгье, хүүгээ тооцоод үлдэгдэл мөнгийг нь хоёр хувааж аваад явъя гэхэд ******* зөвшөөрсөн. Ингээд би *******т 1,0 сая төгрөг өгсөн. 5 дугаар сарын 20-дын үеэр би *******ээс нөгөө урамшуулал яасан бэ гэж асуухад тэр бараа захиалсан, 900 000 төгрөгийн урамшуулал гарсан, хүүгийн 100 000 төгрөгийг хасаад, хоёулаа тус бүр 400 000 төгрөг авна, надад мөнгөний хэрэг болоод хэрэглэчихсэн, удахгүй танд өгнө гээд одоо болтол өгөөгүй.
2014.06.05-нд *******ээс 3,0 сая төгрөг,*******ээс 6,0 сая төгрөг авч *******т өгсөн. 2014.06.05-нд ******* Хан-Хэрлэн худалдааны төвийн гадаа таараад DXN-ээс илүү ашигтай, өндөр урамшуулалтай энергийн бүтээгдэхүүний сүлжээ байна. 9,0 сая төгрөг олоод өгчих, урамшуулал нь маргааш бодогдоно, тал нь урамшуулал болоод эргээд ирнэ, хоёулаа хувааж авна гэсэн. Би энергийн бүтээгдэхүүнийг хүмүүс мэдэхгүй, борлогдохгүй байх гэхэд олон хүний нэр бичсэн цаас харуулаад энэ хүмүүс бүгд захиалсан байгаа, та мөнгө л олоод өгчих би борлуултаа хариуцна. Тэгээд ч би ирэх 7 хоногт Төрийн банкнаас зээл авна, бүр болохгүй бол авсан зээлээсээ төлнө гээд 75000 төгрөгийн үнэтэй гэх энергийн бүтээгдэхүүн нэгийг бэлэглэсэн. Тэгээд би *******ээс 3,0 сая төгрөг,*******ээс 6,0 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй авч *******т өгсөн. Урамшуулал буух өглөө ******* надтай таараад сүлжээ задлахаар хотоос Батцэцэг эгч ирсэн, цайллага хийх гэсэн мөнгө байхгүй байна, мөнгө өгөөч гэхээр нь би 200 000 төгрөгөө өгсөн. Тэгээд урамшуулал буугаад урамшууллын мөнгөнөөс *******,******* нарын мөнгөний 7 хоногийн хүү болох 630000 төгрөгийг би *******ээс авч *******д 210 000 төгрөг,*******т 420 000 төгрөгийг 2014.06.06-нд төлсөн. Мөн 200000 төгрөгөө суутгаж авсан. /хх-ийн 196/ Надад мөнгө өгч байхад утас нь дуугараад хүнтэй ярьсны дараа би мөнгөө хүнд өгөхөөр боллоо, гэртээ хоосон явах нь 200,000 төгрөг өгөөч гээд авсан. Би урамшууллаас 1,0 сая төгрөг л авсан. 2014 оны 8 дугаар сард 1,0 сая төгрөгийг *******д хүүнд бодож авч өгсөн./хх-ийн 45/ Сүүлд нь би нөгөө хүний зээл удахгүй бүтэх байхаа, хоногийн хүүгээ зогсоогоод гэрээний хугацаагаа 1 сараар сунгая гэхэд ******* 10 хувиар,******* 15 хувиар тохирсон.
2014.06.08-нд *******оос 5,0 сая төгрөг, *******гээс 1,0 сая төгрөг авч *******т өгсөн. ******* та энэ бүтээгдэхүүнийг найдвартай, урамшуулал нь шуурхай гэдгийг нүдээрээ харсан биз дээ, дахиад 9,0 сая төгрөг олоод өгчих дахиад энэ барааг захиалъя гэсэн. Би хүргэн *******той яриад хоногийн 1 хувийн хүүтэй 5,0 сая төгрөг авсан. ******* намайг хот руу хамт явъя, зардал мөнгийг даана гэхэд нь хамт явсан. Хотод очоод байхад ******* 5,0 сая төгрөг арай бага байна, та хүнээс дахиад мөнгө асуугаад үз гэхэд нь *******гээс 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, 1,0 сая төгрөг авсан. Би бараануудыг нь хартал, хүн авах ч бараа байсан, авахгүй ч бараа байсан. Би энэ удаа бараа авахаа болъё гэсэн. Гэтэл ******* манайх шүүхийн шийдвэр дээр 2400000 төгрөгийн өртэй юмаа, энэ мөнгөнөөс шилжүүлчих үү гэхэд нь би чиний зээл үнэхээр гарна гэвэл энэ мөнгөө хэрэглэж болно гэсэн. Тэгээд ******* нөхөр рүүгээ 2400 000 төгрөг шилжүүлсэн, гоо сайхандаа 6,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан. Дорнодод ирсэн хойноо ******* хотод байхдаа авсан алтан ээмэг бөгжөө ломбарданд тавиад *******ийн мөнгөний хүүд 350000 төгрөг төлсөн. Би *******ид нөгөө хүний зээл удахгүй бүтнэ гэсэн, зээлээ 1 сараар сунгая гээд сарын 15 хувиар болгож сунгасан.
2014.06.18-нд *******оос 5,0 сая төгрөг, *******гээс 1,4 сая төгрөг авч *******т өгсөн. Би *******тэй уулзаад зээлээ аваа гэсэн чинь манай байрны ордер ломбарданд 10,0 сая төгрөгийн барьцаанд байгаа. Ломбарднаас ордероо авчих юм бол байраа тавиад зээлээ авах гээд байна гэсэн. Тэгээд би дахиад *******оос 5,0 сая төгрөг, *******гээс 1400 000 төгрөгийг зээлж *******т өгсөн. 7 дугаар сарын эхээр Батдоржийн мөнгийг өгөх шаардлагатай болсон. ******* Капитал банкнаас 50,0 сая төгрөгийн зээл авахаар болсон. Та хүнээс аваад Батдоржид өгчих. Би зээлээ аваад хүүтэй нь өгчихнө гэсэн. Тэгээд би 10-р байшингийн ломбарднаас 3 500 000 төгрөгийг өндөр хүүтэй зээлж аваад 2014.07.04-нд Батдоржид өгсөн.
2014.09.01-нд *******оос 1,8 сая төгрөгийг авч *******т өгсөн. ******* нь Капитал банкнаас зээлээ авахад доод тал нь 2,0 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна гэхээр нь би хүргэн *******ид Нөгөө хүний маань зээл нь бүтэх гээд байна, мөнгө хэрэгтэй байна, зээл нь гарахаар бүх мөнгийг чинь хүүтэй нь өгнө гэж хэлээд 2,0 сая төгрөг аваад, 1800000 төгрөгийг нь *******т гарын үсэг зуруулж өгсөн.
******* нь *******оос авсан зээлийн хүүд нийтдээ 5 250 000 төгрөг, *******ээс авсан зээлийн хүүд 1 210 000 төгрөг,*******ээс авсан зээлийн хүүд 420 000 төгрөгийг буюу бүгд зээлийн хүүд 6 880 000 төгрөгийг төлсөн. *******оос авсан үндсэн зээлд 3500 000 төгрөг төлсөн.
Иймээс нийт 24700 000 төгрөг зээлдүүлснээс *******оос авсан үндсэн зээлд төлсөн 3500 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 21 200 000 төгрөг нэхэмжилж байна.
2. 11 620 000 төгрөгийг бусдад хүүд төлсөн тул үүнийг *******ээс нэхэмжилж байна. ******* нь Капитал банкнаас зээл авна гэж надад худлаа хэлсэн байсан. 2014 оны 11 сарын сүүлээр бид хоёр муудалцаж би түүнийг шүүхэд өгнө гэхэд утсаа тасалсан. *******ийн нөхөр нь надтай уулзаад шүүх цагдаад өгөөд яахав, надад ганц л боломж байна гээд санал тавьсаны дагуу манай нөхөр бүгд ярилцаад *******, нар нь 100 хувийн лизингээр авсан орон сууцаа 30 хувийг нь төлж дуусаад бидэнд шилжүүлэх, бид хоёр *******ийн 22 000 000 төгрөгийн өрийг хүмүүст төлөхөөр тохиролцсон. Ингээд манайх 2014 оны 12 сарын 7-ны өдөр *******ийн байранд нүүж орсон. Бид өөрсдийн байртай болж байна гэж бодоод бусдаас төрөл садан, найз нөхдөөрөө дамжуулан өөрийн нэр дээр 10-20 хувийн хүүтэйгээр нийт 10 200 000 төгрөгийг зээлж *******ийн дээрх өрийн ихэнхийг дарсан. Гэтэл ******* 2015 оны 7 дугаар сард байраа өгөхгүй, та нар манай байрыг дээрэмдэж авсан, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж загнасан. Би 2015.08.31-ний өдөр байрнаас гарч нөхөр болон *******ийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарт хүлээлгэн өгсөн. *******ийн өрийг дарахад зээлсэн мөнгөний хүүд 11620 000 төгрөгийг бусдад төлж хохирол хүлээсэн. Энэ мөнгийг *******ээс нэхэмжилж байна.
3. Мөн *******ийн байрны лизингийн төлбөрт 1 745 000 төгрөгийг төлсөн. Үүнийг нэхэмжилж байна
Ингээд нийтдээ зээлийн үлдэгдэл 21 200 000 төгрөг, бусдад зээлийн хүүд төлсөн 11 620 000 төгрөг, *******ийн байрны лизингэд төлсөн 1 745 000 төгрөг буюу 34 565 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч ******* хариу тайлбартаа:
1.Ер нь бол ХХК-ний энергийн бүтээгдэхүүний борлуулалтын ажил ашигтай гэж ярилцаад хамтарч ажиллахаар болж хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж, бүтээгдэхүүний захиалга хийсэн. *******аас нийт 15400000 төгрөг авсан. Үүнээс 9150 000 төгрөгөөр бүтээгдэхүүний захиалга хийсэн. 3520 000 төгрөгний урамшуулал авч 2 тэнцүү хувааж авсан. Гэтэл ******* намайг зээлийн тооцоогоо хариуц, баримт үйлдье, тооцоотой байхад илүүдэхгүй гэсний дагуу бараа нь надад байсан болохоор хүмүүсээс авсан зээлийн дүн, хугацаа, хүүгээ бичээд баримт үйлдсэн. Би гарын үсэг зурж авсан мөнгөө хариуцаж төлсөн. Мөнгө зээлсэн хүмүүсээс ганц хоёроос бусдыг нь огт хараагүй, гэрээ хэлцэл хийх үед нь байгаагүй болохоор *******ын хэлснээр л хүү төлнө гэж ойлгосон. Би *******ад мөнгийг төлдөг, тэр цаашаа хүмүүстээ өгдөг байсан. Би нийтдээ 18 565 000 төгрөг төлсөн./хх-ийн 19/. Миний хувьд тэмдэглэлд бичсэнээр 18785000 төгрөг төлсөн. /хх-ийн 123/ Нийт төлсөн мөнгө маань 22116000 төгрөг болсон/хх-ийн 201/ Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2. ******* нь манай нөхрийг дарамталж байгаад 8 хувийн зээлээр авсан 1 өрөө байранд минь 2014.11.30-нд орсон. Би тухайн үед эмнэлэгт хүүхдээ аваад хэвтэж байсан. Тэгсэн мөртлөө намайг эвлэрүүлэн зуучлахад өгсөн байсан. Тэгэж байгаа бол би байраа буцааж авна гэсэн. Хүний байранд дайрч орчихоод хүүтэй мөнгө хүнээс авсан гэх 11 620 000 төгрөгийн асуудал надад хамаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. ******* манай байранд орсноос хойш хүнээс мөнгө зээлсэн гэдэг асуудал надад огт хамаагүй гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00058 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч *******ээс 3 946 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 22950400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330775 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 78096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцсон 3 500 000 төгрөг, малчны зээлтэй холбоотой 1900000 төгрөг, Ганчимэгийн ажил дээрээс очиж авсан 1000 000 төгрөг, Улаанбаатар хот явахад зарцуулсан 430 000 төгрөг зэргийг давхардуулан бодож миний нэхэмжлэлээс хассан байна.
Би *******ийн надад өгсөн дараах мөнгийг нэхэмжилсэн мөнгөнөөс хасахыг зөвшөөрч байна. Үүнд:
2014 оны 8 сард *******ийн дансанд хүүнд тооцож өгсөн 1 000 000 төгрөг
2014.10.28-2014.11.14-ний хооронд малчны зээлтэй холбогдуулан болон Бямбадоржид хүү гэж өгч байсан нийт 5 000 000 төгрөг
Улаанбаатар хот явахад зарцуулсан 430 000 төгрөг
д 2014 оны намар өгсөн 50 000 төгрөг
болон үсчинд өгсөн энергийн ээмэг, бөгж, бугуйвчны үнэ 300000 төгрөг
2014.10.15-нд малчны зээл төлөхөд өгсөн 260000 төгрөг
2014 оны 6 дугаар сард авсан гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 158000 төгрөг
2014 оны 8 дугаар сард авсан үнэртэй усны үнэ 30000 төгрөг
2014 оны 7-10 дугаар сард бэлнээр болон дансаар 270 000 төгрөг/т 50000 төгрөг, зээл төлөхөд дансаар өгсөн 80000 төгрөг, дансаар 100 000 төгрөг, буяны ажилд 20 000 төгрөг, мөнгө нэхээд очиход 10000 төгрөг 2 удаа/
Надад бэлэглэсэн бугуйвчны үнэ 75000 төгрөг
Надад бүтээгдэхүүн захиалгын урамшуулал гэж өгсөн хүзүүний зүүлтний үнэ 150000 төгрөг буюу нийт 7 723 000 төгрөг
Ингээд анх нэхэмжилсэн 34 565 000 төгрөгөөс *******ийн надад өгсөн мөнгө, бараа бүтээгдэхүүний үнэ болох 7 723 000 төгрөгийг хасахад 26942000 төгрөг үлдэж байна. Энэ 26 942 000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
2. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүх ...хариуцагч *******т нэхэмжлэгч ******* нь бусдаас зээл авч өгөхөөр ярилцан тохиролцож улмаар...23 200 000 төгрөгийн зээл авч өгсөн... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 2014.06.05-нд 9,0 сая төгрөг, 2014.06.08-нд 6,0 сая төгрөг, 2014.06.18-нд 6 400 000 төгрөг, 2014.09.01-нд 1 800 000 төгрөгийг буюу нийт 23200000 төгрөг зээлдэн авсан, дээрх мөнгийг ******* нь *******,*******, *******, *******, *******, ******* гэх хүмүүсээс зээлдэн авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Мөн ******* нь *******т 1 500 000 төгрөгийг хэдийд өгсөн талаар нотлох баримт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Учир нь хариуцагч ******* зөвхөн гарын үсэг зурсан мөнгөө л хариуцна гэж удаа дараа тайлбар гаргаснаас үзвэл тэрээр 2014.05.02-нд 1500000 төгрөгийг *******аас авсан гэх үйл баримтыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь энэхүү үйл баримтыг нотолж чадаагүй байна.
Харин шүүх хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******ад буцааж төлсөн төлбөр-ийн талаар ...бэлэн мөнгөөр, дансаар болон бараагаар нийтдээ 19048000 төгрөгийг, зээлийн хүүд 4062500 төгрөгийг, нийт 23 110 500 төгрөг төлөгдсөн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Тухайлбал нэг үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, банкны гүйлгээний баримт зэрэг өөр өөр нотолгооны хэрэгслээр давхар нотлогдож байхад тэднийг тус бүрдээ шинэ үйл баримтыг нотолж байгаа мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалтад нийцээгүй байна.
Хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******ад буцаан төлсөн төлбөрийн нотлогдсон байдал-ыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд нотлогдсон байна.
Үүнд:
а.2014.06.06-нд 420 000 төгрөг / авсан 6,0 сая төгрөгийн 7 хоногийн хүүд тооцож өгсөн гэх ба хх-ийн 39-д авагдсан гэрээ, хх-ийн 74-т авагдсан гэрч*******ийн мэдүүлэг, хх-ийн 45, 136-д авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон/
б.2014.06.06-нд 210 000 төгрөг /*******ээс авсан 3,0 сая төгрөгийн 7 хоногийн хүүд тооцож өгсөн гэх ба хх-ийн 40-д авагдсан гэрээ, хх-ийн 45-д авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон/
в.2014.06.15-нд 350 000 төгрөг /*******оос авсан 5,0 сая төгрөгийн 7 хоногийн хүүд тооцож өгсөн гэх ба хх-ийн 124-т авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, хх-ийн 38-д авагдсан гэрээгээр нотлогдсон/
г.2014.07.04-нд 3 500 000 төгрөг /*******оос авсан 5,0 сая төгрөгөөс буцааж төлсөн гэх ба хх-ийн 45, 136-д авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, хх-ийн 25-д авагдсан гэрч *******ийн мэдүүлэг, хх-ийн 102-т авагдсан гэрээгээр нотлогдсон/
д.2014.08.29-нд 1 000 000 төгрөг /*******ээс авсан 3,0 сая төгрөгийн хүүгийн төлбөр гэх ба хх-ийн 45-д авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, хх-ийн 28-д авагдсан гэрч *******ийн мэдүүлэг, хх-ийн 34, 156-д авагдсан банкны дансны баримтаар нотлогдсон/
е.2014.10.15-нд 260 000 төгрөг /малчны зээл төлөхийн тулд авсан гэх ба хх-ийн 124, 237-д авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон/
ё.2014.10.28-наас 2014.11.14-ний хооронд нийт 5 000 000 төгрөг /*******оос авсан мөнгөний буцаан төлөлтөд өгсөн гэх ба хх-ийн 124-д авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, хх-ийн 77-д авагдсан гэрч *******ийн мэдүүлэг, хх-ийн 35, 36, 86-д авагдсан банкны дансны баримтаар нотлогдсон/
Дээрх үйл баримтуудаас гадна дараах үйл баримтыг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо хүлээн зөвшөөрч холбогдох мөнгөн дүнгээр хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнд:
ж.Улаанбаатар явахад гарсан зардал 430 000 төгрөг
з.Гоо сайхны ком бүтээгдэхүүний үнэ 158 000 төгрөг
и.Үнэртэй усны үнэ 30 000 төгрөг
к.т бэлнээр өгсөн 50 000 төгрөг
л.Нөхөрт өгсөн 80 000 төгрөг
м.Мөнгө нэхээд очиход хоёр удаа 10 000 төгрөг буюу нийт 20 000 төгрөг
н.д 2014 оны намар өгсөн 50 000 төгрөг
о. болон үсчинд өгсөн энергийн ээмэг, бөгж, бугуйвч 300 000 төгрөг
ө.Буяны ажилд гэх 20 000 төгрөг
п.2014.06.05-нд бэлэглэсэн бугуйвчны үнэ 75 000 төгрөг
р.2014.06.12-нд таны нэр дээр хийсэн захиалгын урамшуулал гэж өгсөн 150000 төгрөг
Мөн 2014.06.06-нд хариуцагч ******* нь дээрхээс гадна бүтээгдэхүүн захиалгын урамшуулал гэж 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******ад өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
Хариуцагч ******* нь хавтас хэргийн 19-д гаргасан тайлбартаа би нийтдээ 18 565 000 төгрөг төлсөн гэж, хх-ийн 123-т гаргасан тайлбартаа миний хувьд тэмдэглэлд бичсэнээр 18 785 000 төгрөг төлсөн гэж, хх-ийн 201-д авагдсан, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нийт төлсөн мөнгө маань 22 116 000 төгрөг болсон гэж тус тус тайлбар гаргасан байх бөгөөд түүний тайлбараас дээр дурдагдсанаар нийтдээ 13 103 000 төгрөгийн /а-р-ийн нийлбэр 12003000+урамшуулалд авсан 1 000 000 төг/ үнийн дүнтэй хэсэг нь нотлох баримтаар тогтоогдсон байна.
3. Хууль хэрэглээний талаар.
А. Зээлийн гэрээний үүрэг 21 200 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хууль хэрэглээний асуудлаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлсон ба хариуцагч гарын үсэг зурж авсан мөнгөө хариуцна гэж тайлбар гаргаснаас үзвэл тэрээр зээлийн гэрээний харилцааг хүлээн зөвшөөрчээ. Иймд шүүх энэ шаардлагыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Б. Хариуцагч ******* нь 11620000 төгрөг гаргуулах шаардлагыг эсэргүүцэхдээ хууль хэрэглээний асуудлаар маргасан байна. Тухайлбал манай байранд дайрч орсноос хойш хүнээс мөнгө зээлж хүү төлсөн нь надад хамаагүй учраас би төлөх ёсгүй гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс гарсан 11 620 000 төгрөгийн зардалд өөрийгөө гэм буруугүй гэж маргасан байна.
Шүүх уг шаардлагыг шийдвэрлэхдээ эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч *******ийн өмчлөлийн орон сууцны талаарх тохиролцооны гол зорилго нь уг орон сууцыг зарж, *******ийн өрийг төлөх явдал байсан бөгөөд орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчлөлдөө шилжүүлэн авах, төлбөрт нь *******ийн өрийг хариуцан барагдуулах тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байна.
Нэхэмжлэгч ******* дээрх хэлцлийн дагуу *******ийн өрийг төлж барагдуулахдаа бусдаас авсан мөнгөний хүүнд төлсөн зардлаа хэлцэл биелэх боломжгүй болсноор өөрт нь учирсан хохирол гэж тодорхойлон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасан хохирол арилгуулах агуулгатай байна. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 11620 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй гэсэн тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
В. Орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 1745000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд талууд үйл баримтын болон хууль хэрэглээний маргаангүй байна. Гэвч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй байх тул алдааг залруулж, дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
4.Давж заалдах гомдлын талаар
Анхан шатны шүүх хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******ад буцаан төлсөн төлбөрийн хэмжээний талаар үндэслэлгүй дүгнэсэн учраас нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, талуудын хоорондын зээлийн үүргийн тооцоог дахин хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүнд тооцож авч байсан төлбөрийг үндсэн зээлээс хасуулахаар хүлээн зөвшөөрч, талууд энэ талаар маргаангүй болсон тул хариуцагчаас буцаан төлсөн бүх мөнгөн дүнг үндсэн зээлээс хасаж тооцов.
Талуудын тооцоог зээлийн гэрээний харилцааны эрх зүйн зохицуулалтад үндэслэн шийдвэрлэж буй учраас *******ын 2014.06.06-нд бүтээгдэхүүний захиалгын урамшуулалд авсан 1 000 000 төгрөгийг *******ийн төлөх төлбөрөөс хасаж тооцохоор шийдвэрлэв.
Үүнд:
дд | Нэхэмжлэлийн шаардлага /төгрөг/ | Хасагдах дүн /төгрөг/ |
Тайлбар |
Үлдэгдэл |
1 |
21 200 000 төгрөг
/Анх зээлдүүлсэн гэх 24 700 000 төгрөгөөс Батдоржид төлсөн үндсэн зээл 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө үнийн дүнгээс хассан/
| 1500000 | ******* өөрөөсөө зээлүүлсэн гэх нь нотлогдоогүй |
10097000 төгрөг |
2 | 420 000 | т хүү төлсөн | ||
3 | 210 000 | *******д хүү төлсөн | ||
4 | 350 000 | ид хүү төлсөн | ||
5 | 1000000 | *******ийн дансанд 2014.08.29 | ||
6 | 260 000 | Малчны зээл төлөхөд 2014.10.15 | ||
7 | 5000000 | 2014.10.28-2014.11.14-ний хооронд *******ын дансанд | ||
8 | 430 000 | Улаанбаатар явахад гарсан зардал | ||
9 | 158 000 | Гоо сайханы ком бүтээгдэхүүний үнэ | ||
10 | 30 000 | Үнэртэй усны үнэ | ||
11 | 50 000 | т бэлнээр өгсөн | ||
12 | 80 000 | Нөхөрт өгсөн | ||
13 | 20 000 | Мөнгө нэхээд очиход 10000 төгрөг хоёр удаа | ||
14 | 50 000 | д 2014 оны намар өгсөн | ||
15 | 300 000 | болон үсчинд өгсөн энергийн ээмэг, бөгж, бугуйвч | ||
16 | 20 000 | Буяны ажилд гэх | ||
17 | 75 000 | 2014.06.5-нд бэлэглэсэн бугуйвчны үнэ | ||
18 | 150 000 | 2014.06.06-нд захиалгын урамшуулал гэж өгсөн | ||
19 | 1 000 000 | 2014.06.06-нд бүтээгдэхүүн захиалгын урамшуулалд авсан | ||
20 |
Нийт 11103000 төгрөг
|
Иймд нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэг 10097000 төгрөг, учирсан хохирол 1745 000 төгрөг, нийт 11 842 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 22723000 төгрөгийн үнийн дүнтэй хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсонтой холбогдуулан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 204442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч *******ээс 11 842 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгон, нэхэмжлэлээс үлдэх 22723000 төгрөгийн үнийн дүнтэй хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 204442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР