| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/064 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/064
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч Х.Н
Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000990060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Аын Е, 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ногооннуур суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт нярав ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тус аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЭ***
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Е Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн урд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн үед Х.Нтай маргалдаж улмаар хамар руу нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Еыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Е Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн урд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн үед Х.Нтай маргалдаж улмаар хамар руу нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч А.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө би Улсын бүртгэлийн хэлтсийн урд явж байгаад Н тааралдаад маргалдаад “Чи ямар хүний мөсгүй залуу вэ, чиний оролцох асуудал биш” гэхэд Нурлан “Чи битгий хуцаарай энэ асуудал өөр хүний ажил” гэж хэлээд миний ам руу салаавч чихэхээр нь миний дургүй хүрээд түүний хамар руу гараараа нэг удаа цохиход түүний хамраас нь цус гарсан юм. Би хамраас нь цус гарахаар нь өөр тийшээ яваад өгсөн юм. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Ч Еаас 38.000.000 төгрөгөөр газар худалдаж авсан юм. Газрыг нэр дээр шилжүүлж өгөөрэй гээд надад итгэмжлэл үлдээгээд явсан. ...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө Улсын бүртгэлийн хэлтсийн хажууд явж байгаад Е-тай тараалдсан юм. Е-тай тааралдаад “Та яагаад газраа Ч-н нэр дээр суулгаж өгөхгүй байна” гэхэд минь “Чамд ямар хамаатай юм бэ. Чи яагаад монголчуудын бөгсийг нь долоогоод монголчуудын үгийг яриад байгаа юм. Би чиний нэр дээр газрыг буулгаж өгөхгүй” гэж хэл амаар доромжлохоор нь би “Чи монголын төрд ажиллаж амьдарч байгаа биз дээ. Би хүний бөгс долоогоогүй амьдрахын тулд манаач хийж байна” гэхэд Е “Чи надаас олж долоогоорой” гээд шууд миний миний хамар руу гараараа нэг удаа цохиход хамраас цус гарсан тул би доошоо тонгойход Е дахин толгой руу, хамар руу хэд хэдэн удаа цохичхоод зугтаасан юм. Би хамрынхаа цусыг тогтоож чадахгүй доошоо тонгойгоод зогсож байхад хоёр цагдаа миний хажууд ирээд “Таньд юу болсон бэ” гэж асуухад “Хүн намайг зодлоо” гэхэд минь та цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаарай гэж хэлээд дагуулаад цагдаад ирээд Д гэх хүн миний гомдлыг шалгасан юм. А.Еаас эмчилгээний зардал 1 сая төгрөг авсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй, уучилсан. Одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №68 дугаартай: “...Иргэн Х.Ны биед тархины доргилттой, зулайнд баруун ба зүүн талд хавдартай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын нуруунд шархтай, хамрын хөндийгөөс цус нөжирсөн, баруун нүүрэнд хавдартай, гэмтэл тогтоогдлоо. Дээрх биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
- 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаартай: “...Иргэн Х.Ны биед тархины доргилттой, хамрын яс хугарсан баруун ба зүүн талд хавдартай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын нуруунд шархтай, хамрын хөндийгөөс цус нөжирсөн, баруун нүдэнд хавдартай, зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Ны биед урьд нь гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №68 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй, дээрх гэмтэл биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Еы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Е бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ны эрүүл мэнд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар хохирогч Х.Н нь “Гэмт хэргийн улмаас нийт 1000000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан. Үүнээс шүүгдэгч А.Е 1000000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй.” гэж байх тул шүүгдэгч А.Еыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Е нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Еы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч А.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох Е серийн энгийн гадаад паспортыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д