Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
Хэргийн индекс | 139/2022/00191/И |
Дугаар | 218/МА2022/00012 |
Огноо | 2022-05-23 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 218/МА2022/00012
2022 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 218/МА2022/00012 |
Дундговь аймаг дахь *******
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж шийдвэрлэсэн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00201 тоот шийдвэртэй, Дундговь аймаг дахь ******* хүсэлттэй *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гуравдагч этгээд *******
Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын хүсэлтийн шаардлага, тайлбарын агуулга:
******* овогтой ийг Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах Албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... овогтой нь архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж орчиндоо түгшүүр төрүүлж удаа дараа эрүүлжүүлэгддэг, олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг. ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээгээр согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь тогтоогдсон. Иймд овогтой ийг эмнэлгийн дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, ******* мэдээллийн сангийн бүртгэлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах Албадлагын арга хэмжээ хэрэглэх хүсэлтийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв гэжээ.
2.Гуравдагч этгээдийн тайлбар, агуулга:
Би 4 хүүхэдтэй. Ажил хийж ар гэрээ авч явдаг. Намайг эмчилгээнд явчихлаар ар гэр, үр хүүхдүүд маань яах билээ гэж их санаа зовж байна гэжээ.
3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ын /РД:/-ийг архины албадан эмчилгээнд явуулж,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээд ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
... Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Ганцаараа ажил хийж ар гэрээ авч явдаг. Тиймээс архины албадан эмчилгээнд явуулахаас чөлөөлж өгнө үү. Өөрийн хүсэлтээр архины спирал тавиулж архинаас гарах учир миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дундговь аймаг дахь ******* хүсэлтээр *******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00201 тоот шийдвэрийг хянав.
Шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд ******* давж заалдсан бөгөөд архины спирал тавиулах боломжтой тул албадан эмчилгээнд явах шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан материалд ******* нь удаа дараа архидан согтуурч эрүүлжигдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, бөөгнөрөл үүсгэж байсан зэрэг үйлдлүүдийг гэрчлэх албан тоот бичиг баримтууд Цагдаагийн байгууллагын зөрчлийн лавлагаа авагдсан байхаас гадна эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр ******* нь согтуурах, мансуурах эмгэг өвчин хоёрдугаар шатанд орсон, эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэх ёстой хуулийг үндэстэйгээр тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар хуульд заасан ямар нэг үндэслэл тогтоогдсонгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00201 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд *******ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Х.ГЭРЭЛМАА