| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00449/И |
| Дугаар | 438 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 438
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00449/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, “Зоос булаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаярт холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбааатар хот Сүхбаатар дүүрэг Их тойруу 14, МТ-2 байр “Жаст-Ойл” ХХК-ний нэхэмжлэлтэй,
" худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 3 008 433 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани “Зоос булаг” ХХК-тай 02/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан юм.
Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу “Зоос булаг” ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 2 005 622 төгрөг, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл 158 хоногийн алданги 1 002 811 төгрөг, нийт 3 008 433 төгрөгийг “Зоос булаг” ХХК-аас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дуламханд нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Зоос булаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаяр нь үндсэн төлбөр болох 2 005 622 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг гаргасан тул манай зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд алданги болох 1 002 811 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. (хх-ийн 1, 23 тал)
Хариуцагч “Зоос булаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дуламхандтай эвлэрэн хэлэлцэж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 2 005 622 (хоёр сая таван мянга зургаан зуун хорин хоёр) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. (хх-ийн 15 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь хариуцагч “Зоосбулаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаяраас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 3 008 433 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь шүүхэд гаргасан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 3 008 433 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 002 811 татгалзаж, хариуцагч “Зоос булаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаяраас 2 005 622 (хоёр сая таван мянга зургаан зуун хорин хоёр) төгрөгийг нэхэмжилж, хариуцагч “Зоосбулаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “Зоос булаг” ХХК-ийн захирал М.Түвшинбаярт холбогдох, “Жаст-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 3 008 433” төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид нь 2 005 622 (хоёр сая таван мянга зургаан зуун хорин хоёр) төгрөгт төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63 085 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 31 542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 542 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-д, хариуцагч М.Түвшинбаяраас 31 542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-д тус тус олгосугай.
3. Хариуцагч М.Түвшинбаяр нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ