| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0047/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/051 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/051
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч А.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч К.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000290055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х ургийн овогт К-ын М, 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын *** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БИ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч К.М нь иргэн Б.Бахытболын байшингийн гадаа тавьсан байсан А.Сийн **** БӨЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн хар хөх өнгийн мотоциклийг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч К.М нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Бахытболын байшингийн гадаа тавьсан байсан А.Сийн **** БӨЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн хар хөх өнгийн мотоциклийг хулгайлж хохирогчид 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн” тухай тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
- 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл хураан авсан” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
- 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйлд үзлэг” хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
- 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мотоцикл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, баримт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №17 дугаартай “...Хэрэг учралын газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гэх 1 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг учралын газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг гутлын улны мөр нь К.Маас хураан авсан гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээр тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-65 дугаар хуудас/
- Хохирогч А.Сийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сагсай сумаас 15 цагийн үед Өлгийн чиглэлд гарсан юм. Тэгээд Өлгий сумын 3 дугаар багт байдаг аавын төрсөн дүү болох А.Б-ын гэрт 18 цагийн орчимд ирсэн. Манай ахын гэр нь Хангай авто засварын хажууд байрладаг ба гадна ямар нэгэн хашаагүй. Би ахын гэрийн гадна ирээд шууд халгааны хажууд мотоциклээ тавиад гэрт орсон. Тэгээд 3 цагийн дараа мотоциклээ харах гээд гарсан чинь миний мотоцикл байхгүй байсан. Дараа нь ах А.Б-ын хамт мотоциклийн мөрийг даган нэлээд явж байгаад олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...Би анх мотоциклээ хулгайд алдсан үед цагдаад гомдол гаргаж байсан. Харин дараа нь миний мотоцикл олдсон үед миний мотоциклийг хулгайлсан К.М өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Бид нар худ ургийн хамаатан хүмүүс. Цаашид миний мотоциклийн өөрчилсөн эд ангиудыг дахин янзалж хэвийн байдалд оруулж өгөх юм бол миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 60-61 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч К.Ш-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард М нь өөрийн **** гар утаснаас миний **** утас руу залгаж “Манай Сагсай сумын ** дугаар багт байрлах гэрт хүрээд ир. Би аймгаас запасанд нэг мотоцикль авч ирлээ. Чи гэртээ байгаа явдаггүй мотоциклоо аваад хүрээд ир. Хоёулаа сэлбэе” гэсэн. Би хоёр мотоциклтой байсан бөгөөд тэгээд явдаг хөх өнгийн мотоциклоороо энэ явдаггүй эвдэрсэн хар өнгийн мотоциклийг Мын гэрт чирж очиж түүний аймгаас авч ирсэн гэх хар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийн хянан самбар, түлшний банкийг авч миний мотоциклд хийж дараа нь миний мотоциклийн суудалд байсан бүрээсийг түүний мотоциклд тавьж дараа нь арын суудлын ачааны гишгүүр зэрэг гадна агрегатыг сольж танигдахааргүй болгож дараа нь тэр хоёрын моторыг бүхэлд нь тус тус сольсон. ...К.М надад “Би аймагт ажил хийж мөнгө олоод, тэр мөнгөөрөө мотоцикл худалдаж авч ирсэн” гэж хэлсэн. К.М худалдаж авсан гэсэн болохоор би ч мухардаж асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 50 дугаар хуудас/,
- Гэрч Б.Е-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Миний ах Б.А нь өөрийн хүү А.Ст 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Мустанг-5 маркийн мотоцикл худалдаж авч өгсөн. Тэгээд А.Ст мотоцикл жолоодох үнэмлэх байхгүй тул аймагт хамт очиж нэг жолооны сургуульд бүртгүүлэх болсон тул 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би А.Сийн мотоциклийг жолоодож аймагт ирэхэд дүү Б.Б-ын байшингийн гаднаас мотоцикл нь хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
- Шүүгдэгч К.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сард Сагсай сумын иргэн С.Х гэдэг хүнээс “Мустанг” маркийн хар өнгийн мотоцикл худалдаж авсан. Тэгээд би уг мотоциклд шинээр сэлбэг хийж, янзалсан ба 2018 оны 8 дугаар сард төрсөн дүү болох К.М сургуульд явахаар болсон үед мөнгө төгрөгийн хэрэгцээ гарсан тул сайн таньдаг худын төрөл Ал овогтой Ст 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр зарсан. Тухайн үед А.С 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг бэлэн өгсөн ба үлдсэн 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг сарын дотор олж өгөхөөр болсон. 2018 оны 09 дүгээр сарын эхэнд аймагт ирж Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Руслан гэдэг хүний гражыг барьж өгч дуусаад Сагсай сум руу явах гээд явж байхад орой Өлгий сумын 3 дугаар багт байрлах хоёр давхар дэлгүүрийн гадна миний мотоциклтэй төстэй нэг мотоцикл байсныг хараад дөхөж очиж харахад миний зарсан мотоцикл байсныг мэдсэн. Тэр үед ойр хавьд ямар ч хүн харагдахгүй байхаар нь уг мотоциклийг Сагсай сум руу унаж яваад үлдсэн мөнгөө өгсөн үед буцааж өгөх бодолтой унаад явсан болно. Тухайн үед уг мотоциклийн түлхүүр нь байхгүй байсан ба би мотоциклийн толгойны утсыг салгаж хоёр утсыг хооронд нь холбож асаагаад унаж явсан. Би тухайн шөнө 00 цаг өнгөрч байхад Сагсай суманд байдаг гэрт очсон. Тэр үед аав маань надаас асуухад “Би өөрөө мотоцикл худалдаж аваад ирсэн” гэж худлаа хэлсэн. Би тухайн үед 10-аад хоног ажил хийсэн болохоор аав маань надад итгэсэн. Би уг мотоциклийг зарж борлуулаагүй яагаад гэвэл би уг мотоциклийг зарах юм бол миний хийсэн хулгай ил болох юм байна гэж айсан. Тэгээд өөрийн найз болох К.Ш-эд уулзаж “Миний аймгаас худалдаж авч ирсэн мотоцикл асахгүй байна. Чи өөртөө хэрэгтэй сэлбэгээ сольж авах уу” гэж хэлэхэд К.Шакирт өөрийн мотоциклээ авч ирээд бензиний банк, арын шаврын хаалт болон ар талын дугуйн обудыг сольж авсан. Уг мотоциклээс өөр эд ангийг зарж борлуулаагүй, солиогүй болно. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Учруулсан хохирлоо бүрэн төлж өгсөн. Би маш их гэмшиж байна. Би уг мотоциклийн түлшний банк болон обудыг 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр зарсан. Өөр эд анги зарж борлуулаагүй. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч К.Мын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч К.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүс ч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.
Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлийг өөрийн дураар захиран зарцуулж бусдад худалдан борлуулж, өөр мотоциклтой сэлбэж өнгө дүрсийг нь өөрчилж хулгайлсан эд зүйлээ танигдахгүй болгож өөрчилсөн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Ст 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч К.М нь хулгайлсан эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч К.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн орлого олсон болох нь түүний “...Би уг мотоциклийн түлшний банк болон обудыг 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр зарсан. Өөр эд анги зарж борлуулаагүй.” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Мад үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч К.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй болон шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч К.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч К.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүгдэгч К.Мын хар өнгийн 1 хос гутлыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Мын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8 дахь хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч К.Мад оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч К.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй
5. Шүүгдэгч К.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч К.М-ын 1 хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч К.Маас гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч К.Мын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧП.ДОРЖБАЛ