Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 271

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, О.Гантуяагийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/16, Б/17 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Гантуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...О.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар сарын 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлье. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

О.Гантуяа нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/16, Б/17 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Хан-Уул Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-д заасныг баримтлан О.Гантуяагийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “...Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/16, Б/17 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА