Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00403/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хаалттай хийсэн  хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 02-03  тоотод оршин суух, Боржигон овогт Сандагдоржийн Намжилд (СД-93090412) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-12  тоотод оршин суух, Боржигон овогт Дашдаваагийн Сайнбилэгийн (СЭ-95031221) нэхэмжлэлтэй,
"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  Д.Сайнбилэг , хариуцагч С.Намжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сайнбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Сайнбилэг  миний бие 2012 онд С.Намжилтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү С.Цэлмэгтэнгэр төрсөн юм. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Хамтран амьдрах хугацаанд С.Намжил нь намайг удаа дараа зодож, мөн өөр эмэгтэйтэй хувийн харилцаа тогтоож, намайг бие болоод сэтгэлийн дарамтанд оруулдаг байсны улмаас зан харилцааны таарамжгүй байдал үүсч, цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 06 сараас тусдаа амьдрах болсон юм.
Тэр үеэс хойш  хүү С.Цэлмэгтэнгэр нь миний асрамжинд амьдарч байгаа юм. Бид тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй учраас С.Намжилыг хүү С.Цэлмэгтэнгэрийн хүү мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч С.Намжил шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Намжил би, Д.Сайнбилэгийн тус шүүхэд гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү С.Цэлмэгтэнгэр нь миний хүү мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй юм. Би хүүдээ  хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна  татгалзах зүйлгүй.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 12 тал)

Нэхэмжлэгч Д.Сайнбилэг  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд С.Намжилтай танилцаж, хамтран амьдарсан юм. 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Цэлмэгтэнгэр төрсөн юм. Хамтран амьдрах хугацаанд С.Намжил намайг зодож, өөр хүнтэй хувийн харилцаа тогтоож, намайг сэтгэл санааны хямралд оруулж байсан. Энэ 
хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймээс хүү С.Цэлмэгтэнгэртээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгуулах хүсэлттэй байна
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно гэв.  (хх-ийн 16 тал)

Хариуцач С.Намжил нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү С.Цэлмэгтэнгэр нь миний хүү мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй юм. Би хүүдээ  хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна  татгалзах зүйлгүй.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 12 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сайнбилэг  нь хариуцагч С.Намжилыг хүү С.Цэлмэгтэнгэрийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Сайнбилэг, хариуцагч С.Намжил нар нь 2012 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү С.Цэлмэгтэнгэрийг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 12, 16 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Зохигчид нь 2014 оны 06 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү С.Цэлмэгтэнгэр нь 2014 оноос хойш эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сайнбилэг нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С.Цэлмэгтэнгэрийг өөрийн асрамжинд авч эцэг С.Намжилаас тэтгэлэг тогтоолгохыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 16 тал) 

Иймд зохигчдын хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү С.Цэлмэгтэнгэрийг эх Д.Сайнбилэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч С.Намжил нь шүүхэд өгсөн тайлбартаа хүү С.Цэлмэгтэнгэрийн төрсөн эцэг нь мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 16 тал)  
Иймд 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С.Цэлмэгтэнгэрийн эцэг Н.Намжил мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
    
Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг  удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д зааснаар  2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С.Цэлмэгтэнгэрийн эцэг нь С.Намжил мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү С.Цэлмэгтэнгэрийг эх Д.Сайнбилэгийн асрамжинд үлдээсүгэй.
                            
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн  хүү С.Цэлмэгтэнгэрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Намжилын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү С.Цэлмэгтэнгэрт олгосугай.

4.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д  зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Сайнбилэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сайнбилэг  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Намжилаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сайнбилэгт олгосугай.    

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ