Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/058

 

ОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б- овогт М-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар шүүгдэгч М.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 137 /нэг зуун гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч М.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бага хүрээгүй хохирогч Б.Огаас харьцуулах шинжилгээнд зориулж авсан “наац хөвөн бөмбөлөг 6 ширхэг, тавиур шилтэй  наацын шинжилгээ 5 ширхэг, нойтон түрхэц авсан 3 ширхэг, шинжилгээний шингэн хэсгүүдийг 1 ширхэг самбайнд /марл/ нийлүүлэн шингээж, хатааж бэлтгэсэн дээж 1 ширхэг, хохирогч Б.Огийн ягаан цоохор өнгийн дотуур хувцас 1 ширхэг, шүүгдэгч М.Боос харьцуулах шинжилгээнд зориулж авсан “завжны арчдас 3 ширхэг, хатаасан цус 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь хохирогч Б.Ог сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ хийлгэж гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.Д

 

                                             ШҮҮГЧИД                                П.Д

 

                                                                                                Х.Т