Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 443

 

                     

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00450/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдоржид холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбааатар хот Сүхбаатар дүүрэг Их тойруу 14, МТ-2 байр “Жаст-Ойл” ХХК-ний нэхэмжлэлтэй,
" худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 7 561 808 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 
                     
                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлтэй 95/15 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулсан юм.
Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөл зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 5 041 205 төгрөг, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл 158 хоногийн алданги 2 520 603 төгрөг, нийт 7 561 808 төгрөгийг “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлөөс гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дуламханд нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдорж  нь үндсэн төлбөр болох 5 041 205 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг гаргасан тул манай зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд алданги болох 2 520 603 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. (хх-ийн 1, 23 тал)

 Хариуцагч “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жаст-Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дуламхандтай эвлэрэн хэлэлцэж худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 5 041 205 (таван сая дөчин нэгэн мянга хоёр зуун таван) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  (хх-ийн 15 тал)
 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь хариуцагч “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдоржоос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 5 041 205 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК нь шүүхэд гаргасан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 7 561 808 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 520 603 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдоржоос  5 041 205 (таван сая дөчин нэгэн мянга хоёр зуун таван) төгрөгийг нэхэмжилж, хариуцагч “Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдорж нь 5 041 205 (таван сая дөчин нэгэн мянга хоёр зуун таван) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч ”Үйсэн зоос” ЗГБХНөхөрлөлийн захирал Д.Минжүүрдоржид холбогдох, “Жаст-Ойл” ХХК-ийн  нэхэмжлэлтэй “худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 7 561 808” төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид нь 5 041 205 (таван сая дөчин нэгэн мянга хоёр зуун таван) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 135 939 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 67 969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 67 969 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-д, хариуцагч Д.Минжүүрдоржоос 67 969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жаст-Ойл” ХХК-д тус тус  олгосугай.
3. Хариуцагч Д.Минжүүрдорж нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.  
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ