| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0011/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/065 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/065
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,
Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002450164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Жантекей есагасы овогт Чанарын Ж, 1999 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын***дугаар багт оршин суудаг, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БВ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг Ж.Б-гийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг казак үндэсний орны аравч хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг Ж.Б-н эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг казак үндэсний орны аравчийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна. Мөн шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ч.Ж нь Ж.Б-ийн амьдардаг эсгий гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Ж нь хүн байнга амьдрах орон байр болох Ж.Б-ийн амьдардаг эсгий гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлүүд хулгайлсан байх тул шүүгдэгч Ч.Жийг хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Жийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-д 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Ж нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж хохирогчийг хохиролгүй болгосон болох нь эд зүйл хүлээлгэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Ч.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т “...Шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, учруулсан хохирлоо төлсөн, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг бөгөөд үерт гэр орон нь автаж гэр оронгүй болсон, гэр бүл дотроо шүүгдэгч Ч.Ж ганцаараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхээс ардан найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэснийг хэрэглэж түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 5 сар 19 хоногтой байсан байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Жийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Жт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийгБаян-Өлгий аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ж нь гэмт хэрэг үйлдэж 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн орлого олж уг орлогоо өөртөө захиран зарцуулсан байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ж , Б.Н нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Жийн өөрийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Жээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Ч.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний хувийн баримт бичиг болох эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д