| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00456/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00456/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд нар оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух, Цэнгэл овогт Цэндийн Нарантуяагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад малчнаар ажиллаж байсан юм. Миний бие 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд өндөр насны тэтгэвэрт орох болоход хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй гээд шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад малчнаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт орох болоход хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй гээд шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна гэв. (хх-ийн 19 тал)
Иргэн Ц.Нарантуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Хөдөө амьдардаг бөгөөд намрын бэлтгэл ажилтай тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 34 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Нарантуяа нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\444-Ц.Нарантуяа.docx
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байх тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Нарантуяа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СА-67052903 регистрийн дугаартай, Цэнгэл овогт Цэндийн Нарантуяа нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч А.Өлзийжаргалын: .... би Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад 1973 оноос 1993 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан юм... Ц.Нарантуяа нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад илгээлтээр ирж малчнаар 1990 оныг хүртэл хугацаанд ажилласан юм... Тэр 6 хүүхэд төрүүлж өсгөсөн... гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 тал)
2. Гэрч Г.Чойжилсүрэнгийн: ... би Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад 1979 оноос 1993 оныг хүртэл хугацаанд малчин, малын санитарчнаар ажиллаж байсан юм... Ц.Нарантуяа нь 1983-1993 он хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад тасралтгүй ажилласан билээ... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 27-28 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Ц.Нарантуяагийн 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 6-7 тал)
4. Хүсэлт гаргагч Ц.Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтэрт: 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 3-5 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Цэнгэл овогт Цэндийн Нарантуяа, 1967 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, СА-67052903 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 8 тал)
6. Ц.Нарантуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар. (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СА-67052903 регистрийн дугаартай, Цэнгэл овогт Цэндийн Нарантуяаг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн “Эхэн бүрд” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ