| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00459/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00459/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг “Зөөлөн-Ид” гэдэг газарт нутаглах, Дэрээн овогт Лувсандондогийн Оюунтуяагийн “иргэн Я.Найдансүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Оюунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний хань Я.Найдансүрэн нь 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм.
Я.Найдансүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд хүү Ёндонпүрэвт тэжээгчээ алдасны тэтгэмж тогтоолгох гэхэд Я.Найдансүрэнгийн улсад ажиллаж байсан жилүүдийг тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд Я.Найдансүрэнгийн 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Л.Оюунтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хань Я.Найдансүрэн нь 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар
сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 18 тал)
Иргэн Л.Оюунтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хөдөө амьдардаг учир намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 19 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Оюунтуяа нь иргэн Я.Найдансүрэнгийн 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Л.Оюунтуяа нь хүү Н.Ёндонпүрэвт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад төрсөн эцэг Я.Найдансүрэнгийн улсад ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боломжгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Л.Оюунтуяагийн хүү Н.Ёндонпүрэв нь тэжээгчээ алдасны тэтгэмж тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Л.Оюунтуяа нь иргэн Я.Найдансүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
СО-59031910 регистрийн дугаартай, Хас овогт Яндагийн Найдансүрэн нь 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Л.Оюунтуяагийн: ... би Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан юм... Я.Найдансүрэнг хүүхэд байхаас нь мэднэ. Я.Найдансүрэн нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр бригадад 1975 оноос 1977 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байгаад 3 жил цэрэгт явсан. Цэргээс ирээд 1980 оны 09 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тасралтгүй ажилласан.... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23-24 тал)
2.Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай тушаалын хуулбарт:...1 дүгээр бригадын малчин Я.Найдансүрэнгийн сууринд Чинзориг, С.Мөнхбат нарыг малчнаар ажлуулсугай гэжээ. (хх-ийн 4 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод:... Я.Найдансүрэнгийн 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5-6 тал)
4.Хүсэлт гаргагч Л.Оюунтуяа, Я.Найдансүрэн нарын 9 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар. (хх-ийн 7 тал)
5. Я.Найдансүрэнд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлийн зөвлөлөөс өгсөн баярын бичгийн хуулбар (хх-ийн 8-9 тал)
6.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Дэрээн овогт Лувсандондогийн Оюунтуяа, 1964 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, СО-64102602 регистрийн дугаартай,
Хас овогт Яндагийн Найдансүрэн, 1959 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, СО-59031910 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 7 тал)
7.Хүсэлт гаргагч Л.Оюунтуяагийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт. (хх-ийн 18, 27 тал)
8.Насанд хүрээгүй Н.Ёндонпүрэвийн төрсний гэрчилгээний хуулбар. (хх-ийн 13 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Л.Оюунтуяа нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 27 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Я.Найдансүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь № 00001605552 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. (хх-2 ийн тал)
Мөн Я.Найдансүрэн нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын № 000002297 дугаартай лавлагаагаар тогтоогдсон гэж үзэв. (хх-ийн 3 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СО-59031910 регистрийн дугаартай, Хас овогт Яндагийн Найдансүрэнг 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Я.Найдансүрэн нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ