| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0069/Э |
| Дугаар | 070 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 070
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ддаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч Х.Ө
Шүүгдэгч Т.Е, С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Е, С.Б нарт холбогдох 1913000790089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Х овогт Т Е, 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 702000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар БЭ****
2. Монгол Улсын иргэн, С овогт С-н Б, 1966 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд авто засварын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЖ****
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б, Т.Е нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Ш.Мийг дуудлага худалдааны үнийг өсгөсөн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б, Т.Е нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Ш.Мийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын байранд болсон дуудлага худалдааны үнийг өсгөсөн гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч С.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ЗДТГ-ын байранд аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин фургон маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдсан. Энэ дуудлага худалдаанд миний бие болон надаас гадна 10-аад хүн оролцсон юм. Тэнд оролцож байгаа хүмүүс хоорондоо ярьж хуучин фургон машины үнийг нэмэхгүй шүү гэж тохироод орсон. Тэрээр дуудлага худалдааны үед Ш.М гэх залуу машины үнийг хөөргөж нэмсээр байгаад 9.500.000 төгрөгт хүргэсэн. Тэрээр би 9.700.000 төгрөг болгож үнэ хэлж худалдан авсан. Тэрээр дуудлага худалдаа дуусаад коридорт гарах үед дуудлага худалдаанд оролцсон хүмүүс бүгд М руу чи хуурамчаар машины үнэ нэмж хэллээ. Авахгүй юм бол яах гэж үнэ өсгөсөн вэ? гэж маргалдсан. Улмаар маргалдаж байхад би Ш.Мийг эрүүний доод хэсгээс нь нэг удаа сөхөж цохисон. Тэр үед Ш.М яваад өгсөн ба удалгүй аав нь болох Шалхарыг дагуулж ирсэн. Шалхар ирээд та нар ямар учраас хүүхэд зодсон вэ? гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Маргааш нь орой Шалхар залгаж та нар миний хүүхдийг зодсон байна гэхээр нь Е бид хоёр Шалхарын гэрт очиж учир байдлыг ярьж очсон. Шалхар бид нарыг уучилж чадахгүй яв гэхээр нь яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ш.Мтэй уулзаж ахыгаа уучлаарай гэж уучлалт гуйсан бөгөөд энэ үед намайг уучиллаа гэж гараасаа бичиг хийж өгсөн. Т.Е Ш.Мт нэхэмжилсэн хохирлын мөнгө болох 50000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ш.М бид нарыг уучилсан тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Т.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын байранд нэгдсэн эмнэлгийн Фургон маркийн тээврийн хэрэгслийг худалдах дуудлага худалдаа болсон. Би уг дуудлага худалдаанд оролцсон бөгөөд тухайн дуудлага худалдаанд С.Б, Ш.М нар үнэ хаялцаад машины үнийг өсгөсөөр байгаад 9.700.000 төгрөгөөр С.Б авахаар болж дуудлага худалдаа 15 цагийн үед дууссан. Тэрээр дуудлага худалдаа болсон өрөөнөөс гараад коридорт зогсож байхад дуудлага худалдаанд оролцсон 10-аад хүн Ш.М руу чи зохиомлоор машины үнэ өсгөлөө гэж дайрч маргаан гаргаж байсан. Дуудлага худалдаанд орохоос өмнө үнийг нэг их өсгөхгүй шүү гэж дуудлага худалдаанд оролцсон хүмүүс тохиролцсон байсан ба хуучин машины үнийг 9.700.000 төгрөг хүртэл өсгөсөнд нь уурлаад Ш.Мийг зүүн гараараа баруун талын шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэр үед Ш.М над руу дайрсан бөгөөд тэнд байсан хүмүүс Ш.М руу дахин дайрсан. Тэр үед С.Б Ш.Мийг сугадаад коридорын булан тойруулаад эрүү тус газар гараараа нэг удаа цохисон. Тэрээр Ш.М шатаар буугаад явсан ба удалгүй аав нь гэх Шалхар гэх хүнийг дагуулаад ирсэн. Шалхар гэх хүн ирээд Бд чи ямар учраас Мийг цохисон вэ? гэж хэлсэн. Шалхар гэх хүн надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд би явчихсан ба С.Б үлдсэн байсан. 2 хоногийн дараа С.Б над руу залгаж чи хүрээд ир, Ш.М цагдаад гомдол гаргасан байна очиж уучлалт гуйж ирье гэхээр нь бид хоёр уулзаад Ш.Мийн гэрт очиж уучлалт гуйсан боловч уучлахгүй гэсэн. Тэгээд С.Б бид хоёр тохирч Ш.Мийг зодоогүй гэж хэлье гэж гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ш.Мийг зодоогүй гэж мэдүүлсэн. Сүүлд С.Б бид хоёр Ш.Мээс уучлалт гуйхгүй бол болохгүй юм байна гэж Ш.М болон аав нь Шалхар нарт очиж уулзаад уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ш.М 50.000 төгрөг эмчилгээний мөнгө гэж нэхэмжлэхээр нь тухайн мөнгийг нь өгсөн. Миний бие дуудлага худалдааны үнийг өсгөсөн тул уурлаад Ш.Мийг баруун талын шанаа орчимд нударгаараа цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Ш.М биднийг уучилсан тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хүлээлгэх хариуцлагыг ойлгож байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг /хх- ийн 95-96 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Ж.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ЗДТГ-т нэгдсэн эмнэлгийн фургон маркийн тээврийн хэрэгслийг худалдах дуудлага худалдаанд би найз болох Мийн хамт оролцсон. Дуудлага худалдаанд оролцохоос өмнө нь Б хэдүүлээ үнээ өсгөхгүй шүү гэх мэт зүйл ярьсан боловч М бид хоёр тохиролцоонд хүрээгүй тул Фургон машины зарагдах үнэ нь өссөөр байгаад 9.700.000 төгрөгөөр С.Б авсан. Дуудлага худалдаа дууссаны дараа дуудлага худалдаанд оролцсон хүмүүс бүгд М руу дайрч чи үнэ өсгөлөө гэх зүйлс хэлж байтал нэг залуу ирээд Мийн чих руу гараараа цохисон. Тэр залууг би танихгүй залуу байсан ба М намайг Е цохилоо гэж хэлсэн бөгөөд тэр үед уг хүний нэрийг Е гэж хэлдэг юм байна гэж бодсон. Тэгтэл Б ирээд Мийн 2 суганаас нь өргөж аваад булан тойруулаад явсан. Булан тойроод юу болсныг нь харж чадаагүй. Удалгүй М хүрч ирээд намайг Б цохилоо гэж хэлсэн. Булан тойроод гарч ирэх үед Мийн царай улайгаад цохиулсан нь илт тодорхой харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
- Гэрч К.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ЗДТГ-ын байранд эмнэлгийн Фургон маркийн тээврийн хэрэгслийн дуудлага худалдаанд оролцохдоо уг машиныг 6 сая төгрөг дотор багтааж авъя гэсэн бодолтой байсан ба 5 сая төгрөг хүртэл 2 удаа үнэ хэлсэн боловч Б, М нар машины үнэ өсгөж сүүлд Б 9.700.000 төгрөгөөр авсан. Дуудлага худалдаа дуусаад сүүлд гарах үед Е, М нар зууралдсан байсан ба тухайн газарт байсан хүмүүс больцгоо гэж тараасан. Тэгж байтал Шалхар ирсэн бөгөөд М над руу дайрсан ба миний зүүн талын шанаа орчимд хар өнгийн савхи өмссөн чи гэсэн гэж намайг нэг удаа цохисон. Тэр үед би чи яах гээд байна вэ? би чамайг цохиогүй гэж хэлсэн. Удалгүй би захиргаанаас гарах гэж байхад М орж ирж байсан ба Мт би чамайг цохиогүй, хүнээ таниад хэлээрэй гэхэд уучлаарай андуурсан байна гэж хэлсэн. Би Мийн зодолдсоныг хараагүй Е Мтэй зууралдаж байсныг нь харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Иргэн Ш.Мийн биед тархины доргилттой, даралттай, баруун хацарт шаргал туяатай, цус хуралттай, баруун чихний дэлбээнд цус хуралттай, хавдартай, баруун чамархай орчим хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл, гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ш.Мийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн байна. Иргэн Ш.Мийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Иргэн Ш.Мийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” /хх-ийн 75 дугаар хуудас” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Е, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Мт учирсан 50000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.Е, С.Б нар төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Харин шүүгдэгч Т.Е урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 702000 /долоон зуун хоёр мянга/ төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон уг шийтгэх тогтоолын хуулбар /Эрүүгийн хэргийн салбар архив БЮГ0010 хуулбар үнэн тэмдэгтэй/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Е, С.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Е, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Т.Е, С.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.Д