| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00471/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00471/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Булагийн 3-1 тоотод оршин суух, Санги овогт Халтарын Тайванжаргалын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Х.Тайванжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын цэцэрлэгт асрагчаар, хүмүүжүүлэгч багшаар, туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Иймд нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр чинь зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм гэжээ. (хх-ийн 1 тал)
Иргэн Х.Тайванжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Халтар овогтой Тайванжаргал би улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. Миний нөхөр бид хоёр Баянхутаг суманд хөдөө малаа маллаж, ганц гэрээрээ байдаг тул шүүх хуралд оролцох боломжгүй байдлыг харгалзан үзэж, намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 29 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Х.Тайванжаргал нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын цэцэрлэгт асрагчаар, хүмүүжүүлэгч багшаар, туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\448-Ш-И ТАЙВАНЖАРГАЛ.docx
байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Тайванжаргалын хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Х.Тайванжаргал өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х.Тайванжаргал нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ЛИ-66091061 регистрийн дугаартай, Санги овогт Халтарын Тайванжаргал нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд тус сумын цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Р.Ариунбуяны: ... би Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1980 оноос ажиллаж эхэлсэн. Х.Тайванжаргал нь 2 жилийн дараа буюу 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус бригадад малчнаар ажиллаж байсан. Хамт нэг нэгдэлд ажиллаж байсны хувьд мэднэ гэсэн мэдүүлэг. (хх-ийн 20-21 тал)
2. Гэрч С.Эрдэнэчимэгийн: ...би Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Баян-Уул” бригадад 1982 оноос 1990 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан юм. Х.Тайванжаргал бид хоёр Баянхутаг сумын ерөнхий боловсролын сургуульд хамт сурч байгаад 1982 онд сургуулиа төгссөн юм. Сургуулиа төгсөөд Х.Тайванжаргал нь тус сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан юм. 1987 оны 11 дүгээр сард Х.Тайванжаргал нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу шилжиж, тус оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд цэвэрлэгч, цэцэрлэгт асрагчаар, хүмүүжүүлэгч багш, туслах багшаар тус тус ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23-24 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Х.Тайванжаргалын 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 4 тал)
4. Хүсэлт гаргагчийн 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Санги овогт Халтарын Тайванжаргалыг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1988 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд тус сумын цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллуулсугай... гэжээ. (хх-ийн 6-7 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Санги овогт Халтарын Тайванжаргал, 1966 оны 09 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ЛИ-66091061 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 8 тал)
6. Хүсэлт гаргагч Х.Тайванжаргалын шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 16 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Х.Тайванжаргал нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 17 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй нь буруутай үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч Х.Тайванжаргал нь 1989 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ЛИ 66091061 регистрийн дугаартай, Санги овогт Халтарын Тайванжаргалыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд тус сумын цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Тайванжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ