Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01813

 

Б.Ч, Б.Л нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/02931 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч, Б.Л нарын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Г т холбогдох,

Б.Л, Б.Ч нарыг талийгаач С.Б-ийн хууль ёсны өвлөгчид болохыг тогтоолгох,

Б.Л, Б.Ч нарыг тус тус НТ ХХК, Ю ХХК, ЭК ХХК, Э ХХК, НК ХХК, НГ ХХК, НС ХХК, НТэ ХХК, П ХХК, М ХХК, ЕУБС ХХК-иудын талийгаач С.Б-д ногдох хувьцааны тавны нэг хувийн эзэмшигчээр тогтоолгох,

Талийгаач С.Б-ийн эзэмшлийн Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь 494,160.70 ам.доллар-оос Б.Л, Б.Ч нарт ногдох хэсэг 164,720.23 ам.доллар буюу нийт 434,192,643 төгрөгийг гаргуулах,

Талийгаач С.Б-ийн эзэмшлийн Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 46,902.63 ам.доллар-оос Б.Л, Б.Ч нарт ногдох хэсэг 18,761.05 ам.доллар буюу нийт 53,447,042 төгрөгийг гаргуулах,

Б.Л, Б.Ч нарыг тус тус эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны зоорийн давхрын ** тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны ** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны *** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-** байрны ** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, **-р барилгын *-р давхрын *** тоот оффис, **-** У** улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-** байрны ** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, **-р барилгын *-р давхрын *** тоот оффисыг өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс хасуулах,

Талийгаач С.Б-ийн эзэмшлийн Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох хувийг тогтоолгох,

НТ ХХК-ийн талийгаач С.Б-д ногдох хувьцаанаас өөрт ногдох хувийг тогтоолгох,

Бусад өвлөгдвөл зохих эд хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгийг тогтоолгох тухай гуравдагч этгээд Д.С-ын бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч О.Ц, А.Д, хариуцагч У.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: С.Б нь нэхэмжлэгч нарын ээжтэй хамтран амьдрах хугацаанд 2010 оны 09 сарын 30-ны өдөр хүү Б.Л, 2012 оны 08 сарын 28-ны өдөр хүү Б.Ч нарыг төрүүлсэн. Эдгээр хүүхдүүдийн эх Д.Э болон С.Б нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүүхдүүд талийгаач С.Б-ийн хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа. Энэ талаарх тайлбарыг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, С.Б-ийн амьд сэрүүн байхдаа илэрхийлсэн түүний хүсэл зориг, бусад баримтуудаар нотлогддог учраас нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нар С.Б-ийн хууль ёсны өвлөгч, түүний эд хөрөнгөөс өвлөх эрхтэй гэж үзэж байна. С.Б нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр нас барснаар өв нээгдсэн. Өв нээгдсэнтэй холбоотойгоор С.Б-ийн хөрөнгийг бусад этгээдүүдэд өвлүүлэх шилжүүлэх асуудал хөндөгдсөн тул нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарыг С.Б-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар талийгаач С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшдэг компаниудын хувьцаа, банкинд эзэмшдэг харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө, түүний хүүг хамруулаад нийт 22 шаардлага гаргасан бөгөөд эцсийн байдлаар 2022 оны 02 сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өвлүүлэгч С.Б-ийн хууль ёсны өвлөгч Б.Л, Б.Ч нар байгаа учраас өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй бүх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, банкинд байгаа мөнгө өвлөгдөх ёстой. Өвлөгчид адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагч тал хариу тайлбартаа: С.Б бид хоёр нэг сургуульд сурч, нэг байранд амьдарч, сургуулийн хүүхдүүд байхаасаа л бие биеэ таньдаг, найзалж, үерхэж байгаад гэр бүл болсон. Улмаар бид хүүхэдтэй болж хүү Б.Н төрсөн. Би хүүхдээ харахын хажуугаар нөхөртэйгөө нийлж наймаа арилжаа хийж байсан. Тухайн үед хувиараа эрхлэх аж ахуй, нөхөрлөл, компани байгуулагдаж байсан тул бид ч гэсэн ингэж ажиллах нь зүйтэй гэж үзээд том хүүгийнхээ нэрийг оруулаад НТ ХХК нэртэй хувиараа эрхлэх аж ахуйгаа хөгжүүлээд ажилласан. Ингээд 1995 онд бага хүү Б.Х төрсөн. С.Б-г нас барахад бид өр зээлтэй үлдсэн. Биднийг энэ хөрөнгийг бүрдүүлэхээр ажиллаж, хөдөлмөрлөж байх тэр цаг хугацаанд Д.Э гэдэг хүн хаана байсан юм, яаж оролцсон юм. Албан ёсны гэр бүл болж батлуулаад, 4 гишүүнтэй амьдарч байхад Д.Э гэдэг хүн орж ирээд бүх эд хөрөнгийг авна гэдэг байдлаар маш бүдүүлэг, увайгүй зан гаргаад байгааг ойлгохгүй байна. Ам.долларын хадгаламжаас хувь авна гэж байгаа, манай гэр бүлийн дундын өмч хөрөнгө, үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, ашгаа хуримтлуулж боломжоор нь хадгаламжид хийдэг байсан, ипотекийн зээлээр авсан орон сууцны төлбөрийг хүртэл төлж дуусаагүй байхад С.Б нас барснаар Д.Э нь хөөцөлдөж Мандал даатгалаас нөхөн төлбөр гаргуулж авсан байсныг сүүлд мэдсэн. Б.Л, Б.Ч нарыг С.Б амьд ахуйдаа өөрийн хүүхэд гэж үзэж бодож явсан байх, гэхдээ энэ хоёр хүүхдийн анхан шатны хэрэгцээг хангасан гэж үзэж байна. Цэвэрхэн сайхан орон байртай байлгаж, тэдгээрийн эх болох Д.Э ыг машин унаагаар хангахаас гадна нэмэлт орлого олох боломжийг бидэнд мэдэгдэлгүйгээр өгсөн байсан. Д.Э нь *** байрны ** тоот байранд хүүхдүүдтэйгээ амьдарч, тэр байрны ** тоот авто зогсоолыг өөрөө ашиглаж байгаа. Д.Э-ын энэ маргаад байгаа орон сууц, оффисын өрөөг бид худалдан авч НТ ХХК-ийн ашгаас сар болгон төлбөрийг би төлж байсан, Сүхбаатар дүүргийн *-р хорооны ** тоот орон сууцыг зээ дүү н.Э-даа насанд хүрэхээр нь шилжүүлж өгнө гэж нөхрийнхөө амьд сэрүүн байхдаа хэлсэн үгийг дэмжиж байна. НТ ХХК өөр газар руу нүүж орноор *** тоот оффисыг дүүгийнхээ ажил амьдралыг дэмжээд шилжүүлсэн, нэр дээр нь шилжүүлж амжаагүй явж байсан. Шүүх гэр бүлийн 4 хүнд хуваагдсан хөрөнгөөс өвлөгчид ногдох хэсгийг тогтоох байх. Хэн ч бидний хөрөнгөд халдах ёсгүй гэжээ.  

3.  Гуравдагч этгээд Д.С бие даасан шаардлага, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол, ХД**-р байрны ** тоот орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-************ дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу ** дугаартай барилга, * давхар *** тоот оффисын зориулалттай улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс хасуулах, Гбанкны долларын ************** тоот хадгаламжаас өөрт ногдох хэсгийг тогтоолгох, НТ ХХК-ийн 90 хувийн хувьцаанаас өөрт ногдох хэсгийг тогтоолгох, бусад өвлөгдвөл зохих эд хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгийг тогтоолгож өгнө үү гэжээ.

4.  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар 2010 оны 09 сарын 30-ны өдөр төрсөн, Б.Л, 2012 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн Б.Ч нарыг 2015 оны 12 сарын 16-ны өдөр нас барсан С.Б-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож,

нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарыг НТ ХХК-ийн 9 хувийн, Ю ХХК-ийн 5 хувийн, ЭК ХХК-ийн 5 хувийн, Э ХХК-ийн 1 хувийн, НК ХХК-ийн 110 хувийн, НГ ХХК-ийн 10 хувийн, НС ХХК-ийн 10 хувийн, НТэ ХХК-ийн 7 хувийн, ПХХК-ийн 2,5 хувийн, М ХХК-ийн 10 хувийн, ЕУБС ХХК-ийн 2,5 хувийн эзэмшигчээр тогтоож, тэдгээрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч У.Г-т даалгаж,

нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нар талийгаач С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-**-р байрны ** тоотод байршилтай, 87,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай орон сууц, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны зоорийн давхар ** тоот хаягт байршилтай, 14,56 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны ** тоотод байршилтай, 133,10 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот хаягт байршилтай, нийт 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ҮҮ-************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р цогцолборын ***-р байрны*** тоотод байршилтай, 335 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, ** дугаартай барилгын *-р давхрын *** тоотод байршилтай, 41 м.кв талбайтай, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, улсын **-** У** дугаартай, Lexus 570 маркийн, автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс талийгаач С.Б-д ногдох хэсгийг бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоож,

нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нар талийгаач С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Г банкны ************** тоот дансанд байгаа 494,160.70 ам.доллар, хуримтлагдсан 46,902.63 ам.долларын хүүгээс ногдох хэсэгт нийт 142,620,960 төгрөгийг өвлөх эрхтэй болохыг тогтоож,

сөрөг нэхэмжлэлээс НТ ХХК-ийн хувьцаанаас 22,5 хувь, Ю ХХК-ийн хувьцаанаас 12,5 хувь, ЭК ХХК-ийн хувьцаанаас 12,5 хувь, Э ХХК-ийн хувьцаанаас 2,5 хувь, НК ХХК-ийн хувьцаанаас 25 хувь, НГ ХХК-ийн хувьцаанаас 25 хувь, НС ХХК-ийн хувьцаанаас 25 хувь, НТэ ХХК-ийн хувьцаанаас 17,5 хувь, ПХХК-ийн хувьцаанаас 6,25 хувь, М ХХК-ийн хувьцаанаас 25 хувь, ЕУБС ХХК-ийн хувьцаанаас 6,25 хувь нь тус тус талийгаач С.Б-д ногдох хэсэг болохыг тогтоож,

Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-**-р байрны ** тоот од байршилтай, 87,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, орон сууцнаас талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Югудамж, **/* байрны зоорийн давхар ** тоот хаягт байршилтай, 14,56 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны ** тоотод байршилтай, 133,10 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, орон сууцнаас талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот хаягт байршилтай, нийт 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р цогцолборын ***-р байрны *** тоотод байршилтай, 335 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцнаас талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Багатойруу /14201/, Д.С-ын гудамж, 13 дугаартай барилгын *-р давхрын *** тоотод байршилтай, 41 м.кв талбайтай, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь, улсын **-** У** дугаартай, Lexus 570 маркийн, автомашинаас талийгаач С.Б-д ногдох нь 25 хувь болохыг тогтоож,

талийгаач С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Г банкны ************** тоот дансанд байгаа 494,160.70 ам.доллароос талийгаач С.Б-д ногдох нь 123,540.17 ам.доллар, хуримтлагдсан хүүгийн 46,902.63 ам.доллароос талийгаач С.Б-д ногдох нь 11,725.6 ам.доллар болохыг тус тус тогтоож,

гуравдагч этгээд Б.Н, Б.Х нар НТ ХХК-ийн хувьцаанаас Б.Н нь 22,5 хувь буюу 15,750 ширхэг, гуравдагч этгээд Б.Х нь 22,5 хувь буюу 15,750 ширхэг хувьцааг өвлөх эрхтэй болохыг тогтоож,

С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Г банкны ************** тоот дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс гуравдагч этгээд Б.Н 360,931,086.7 төгрөгийг, Б.Х 360,931,086.7 төгрөгийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоож,

Ю ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 12,5 хувийн, Б.Х 12,5 хувийн хувьцааг, ЭК ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 12,5 хувийн, Б.Х 12,5 хувийн хувьцааг, Э ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 2,5 хувийн, Б.Х 2,5 хувийн хувьцааг, НК ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 25 хувийн, Б.Х 25 хувийн хувьцааг, НГ ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 25 хувийн, Б.Х 25 хувийн хувьцааг, НС ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 25 хувийн, Б.Х 25 хувийн хувьцааг, НТэ ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 17,5 хувийн, Б.Х 17,5 хувийн хувьцааг, ПХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 6,25 хувийн, Б.Х 6,25 хувийн хувьцааг, М ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 25 хувийн, Б.Х 25 хувийн хувьцааг, ЕУБС ХХК-ийн хувьцаанаас гуравдагч этгээд Б.Н 6,25 хувийн, Б.Х 6,25 хувийн хувьцааг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоож,

талийгаач С.Б-ийн өмчилдөг Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-** дүгээр байрны ** тоотод байршилтай, 87,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, орон сууцнаас гуравдагч этгээд Б.Нид ногдох нь 25 хувь, Б.Х-д оногдох нь 25 хувь, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны зоорийн давхар ** тоот хаягт байршилтай, 14,56 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгөөс гуравдагч этгээд Б.Н-д ногдох нь 25 хувь, Б.Х-д ногдох нь 25 хувь, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны ** тоотод байршилтай, 133,10 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, орон сууцнаас гуравдагч этгээд Б.Н-д ногдох нь 25 хувь, Б.Х-д ногдох нь 25 хувь, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот хаягт байршилтай, нийт 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс гуравдагч этгээд Б.Н-д ногдох нь 25 хувь, Б.Х-д ногдох нь 25 хувь, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж 14, Р цогцолборын ***-р байрны*** тоотод байршилтай, 335 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцнаас гуравдагч этгээд Б.Н-д ногдох нь 25 хувь, Б.Х-д ногдох нь 25 хувь, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, ** дугаартай барилгын *-р давхрын *** тоотод байршилтай, 41 м.кв талбайтай, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс гуравдагч этгээд Б.Н-д ногдох нь 25 хувь, Б.Х-д ногдох нь 25 хувь, улсын **-** У** дугаартай, Lexus 570 маркийн автомашинаас гуравдагч этгээд Б.Н-д ногдох нь 25 хувь, Б.Х-д ногдох нь 25 хувь болохыг тогтоож, үндсэн болон сөрөг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас үлдэх шаардлага болон гуравдагч этгээд Д.С-ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарыг НТ ХХК-ийн 9 хувийн, Ю ХХК-ийн 5 хувийн, ЭК ХХК-ийн 5 хувийн, Э ХХК-ийн 1 хувийн, НК ХХК-ийн 110 хувийн, НГ ХХК-ийн 10 хувийн, НС ХХК-ийн 10 хувийн, НТэ ХХК-ийн 7 хувийн, ПХХК-ийн 2,5 хувийн, М ХХК-ийн 10 хувийн, ЕУБС ХХК-ийн 2,5 хувийн эзэмшигчээр тогтоож, тэдгээрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч У.Г-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талийгаач С.Б-ийн өвийн нийт хэмжээг тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч У.Г-ээс 1,081,654.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-д, нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-аас 2,103,005 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Г-т, нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э, хариуцагч У.Г нараас тус бүр 2,094,230.4 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Н, Б.Х нарт олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх тус НТ ХХК дахь С.Б-ийн эзэмшлийн 90 хувийн хувьцаа нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй. НТ ХХК дахь С.Б-ийн эзэмшлийн 90 хувийн хувьцаа нь С.Б-ийн хуваарьт хөрөнгө болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаас илэрхий, тодорхой харагддаг. Өвлүүлэгч буюу талийгаач С.Б нь 1994 оны 11 сарын 08-ны өдөр НТ нэртэй, ганц гишүүнтэй компанийг үүсгэн байгуулсан, үүний дараа буюу 1995 оны 02 сарын 17-ны өдөр хариуцагч У.Г-тэй гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогддог. Тодруулбал, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 1995 оны 06 сарын 30-ны өдөр батлагдсан Нөхөрлөл, компанийн тухай болон хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан шаардлагын дагуу өвлүүлэгч С.Б нь НТ ББ ХК-д өөрчлөлтүүдийг оруулж, шинэчилсэн бүртгэл хийлгэсэн. Ийнхүү 1994 оны 12 сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан НТ ББХК-ийн нэр нь НТ ХХК болж өөрчлөгдсөн. Өвлүүлэгч С.Б нь НТ ББХК-ийн нэрийг НТ ХХК болгон өөрчилсний дараа 1996 оны 04 сард НТ ХХК-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааны эрхийг хариуцагч У.Г-т шилжүүлэхээр харилцан тохиролцож, үүсгэн байгуулах гэрээ болох НТ ХХК байгуулах гэрээ-г байгуулж, компанийн дүрмээ шинэчлэн баталж, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр 1996 оны 04 сарын 26-ны өдрийн НТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгогдсон байна. Эдгээр баримтууд бүгд хэрэгт авагдсан. Иймд НТ ХХК-ийн өвлүүлэгчийн 90 хувийн хувьцаа нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бус, талийгаач С.Б , хариуцагч У.Г нарын хөрөнгөөр бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, харин өвлүүлэгч С.Б-ийн хөрөнгө байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, НТ ХХК-ийн өвлүүлэгчийн 90 хувийн хувьцаанаас хууль ёсны өвлөгч Б.Л, Б.Ч нарт тус бүр 18 хувь буюу нийт 36 хувийн хувьцааг эзэмшигчээр Б.Л, Б.Ч нарыг тогтоолгох, нэхэмжлэгч нарыг тус компанийн хувьцаа эзэмшигчдээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг бусад хувьцаа эзэмшигчдэд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 3-12 дахь шаардлагад дурдсан компаниудын хувьцааг шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Өвлүүлэгч нь дээр нэр дурдсан хуулийн этгээдүүдийг өөрийн хуваарьт хөрөнгө болох НТ ХХК-ийн хөрөнгө, орлого, ашгаар бий болгосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь шаардлага болох Ю ХХК, ЭК ХХК, Э ХХК, НК ХХК, НГ ХХК, НС ХХК, НТэ ХХК, ПХХК, Монгол тату дэву моторс ХХК, ЕУБС ХХК тус бүр дэх өвлүүлэгчийн хувьцаанаас хууль ёсны өвлөгч Б.Л, Б.Ч нарт ногдох хэсгийг тогтоолгож, нэхэмжлэгч нарыг дээрх компаниудын хувьцаа эзэмшигчдээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг бусад хувьцаа эзэмшигчдэд даалгах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 13, 21 дэх шаардлага буюу банкин дахь мөнгөн хөрөнгийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс мөн л өвлүүлэгчийн эзэмшлийн Г банк дахь ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсанчлан, уг мөнгөн хөрөнгийг өвлүүлэгч С.Б нь өөрийн хуваарьт хөрөнгө болох НТ ХХК-ийн орлого, ашгаар бий болгосон буюу түүний хуваарьт хөрөнгө болно. Энэ нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог. Гэтэл шүүхээс ...Тусгай хадгаламжийн гэрээг талийгаач С.Б нь 2013 оны 11 сарын 04-ний өдөр Гбанктай байгуулсан байх тул... гэх ганцхан л үндэслэлээр уг мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Тус мөнгөн хөрөнгө нь ам.долларын хадгаламж буюу нэхэмжлэлийн зүйл нь ам.доллароор байгаа тул нэхэмжлэгч нар өөрт ногдох хэсгээ ам.доллароор тодорхойлж нэхэмжилсэн байхад шүүх төгрөгөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд нэхэмжлэлийн 13, 21 дэх шаардлага болох талийгаач С.Б-ийн Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө болох 494,160.70 ам.доллароос нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарт ногдох хэсэг болох 164,720.23 ам.доллар буюу 434,192,643 төгрөгийг гаргуулах, өвлүүлэгч С.Б-ийн эзэмшлийн Гбанкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийн хүү болох 46,902.63 ам.доллароос нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарт ногдох хэсэг болох 18,761.05 ам.доллар буюу нийт 53,447,042.07 төгрөгийг гаргуулах шаардлага тус бүрийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

5.4.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь шаардлага буюу үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн С.Б-д ногдох хэсгийг бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн боловч ...дурдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр талийгаач С.Б дангаар буюу нэг иргэний өмчлөлд бүртгэлтэй байх тул нэхэмжлэгч нарыг тухайн хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг бусад өмчлөгч нарт даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг үндэслэж, гагцхүү өвлөгдсөн эд хөрөнгөөс нэхэмжлэгч нар ногдох хэсгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Иймд нэхэмжлэлийн 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь шаардлага буюу үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

6.1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас дүгнэсэн. 2 дугаар хавтаст хэргийн 175 дугаар талд гэрлэлтийн гэрчилгээ авагдсан. Өөрөөр хэлбэл, гэр бүл бий болсноос хойш үүссэн хөрөнгө гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар НТ ХХК гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй учир гомдол үндэслэлгүй.

6.2.  Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дундын эд хөрөнгөөр тогтоож, үүнээс 4/1 буюу 25 хувийг 5 хуваасан шүүхийн шийдвэр гарсан нь хуульд нийцсэн. НТ ХХК-ийн үйл ажиллагаанаас бий болсон мөнгөн хадгаламж гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Бий болсон хуулийн этгээдүүд болон мөнгөн хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгүүд НТ ХХК-ийн үйл ажиллагаанаас бий болсон зүйл тогтоогдоогүй учраас гомдол үндэслэлгүй.

6.3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гадаад валютаар нэхэмжлэл гаргахгүй бөгөөд тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцож нэхэмжлэл гаргахаар заасан. Иймд хуульд нийцүүлж хэдэн төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч тал гаргасан. Доллароор нэхэмжлэл гаргасан байхад төгрөгөөр хангасан гэх гомдол үндэслэлгүй.

6.4.  Хэргийн 17-20 дугаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6 үл хөдлөх эд хөрөнгө, 1 хөдлөх хөрөнгийн тухайд шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчсөн шаардлага юм. Талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар өвийг хэрхэн хуваах талаар ойлголцохгүй маргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Хэрэв өмчлөгчөөр тогтоовол уг маргаан дахин үргэлжилнэ. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдэд бие биеэ ойлгохгүй байгаа хүмүүс өмчлөгчөөр тогтоолгосноор дараа хэрхэн борлуулах асуудал боломжгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 108 дугаар зүйл дундын өмч хэрхэн үүсэх талаар холбоотой зохицуулалт, мөн хуулийн 487 дугаар зүйлтэй холбоотой асуудал дундын өмчөөс үүсэх үүргийн талаар зохицуулсан. Өмчлөх эрх хэрхэн үүсдэг, хэрхэн дуусгавар болдог, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нэг өмчлөгч нас барснаар дуусгавар болох эсэхэд шүүхээс зөв дүгнэсэн. Бид анхнаасаа нэхэмжлэгч нар өв авах эрхтэй талаар маргаагүй, хохироох талаар дурдаагүй. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө С.Б-д ногдох хэсгээс 6 өвлөгч тэнцүү хэмжээгээр авах агуулгаар тайлбарласан. Шүүх нэхэмжлэгч нарыг хохироосон шийдвэр гаргаагүй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд Б.Н, Б.Х нар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э аас гаргасан нэхэмжлэл хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй.

7.1.  1990 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 1995 оны 12 сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 26 жилийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгөтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч нарын хууль ёсны өвлөгч буюу талийгаачийн 2 хүүхэд мөн болохыг хариуцагч болон гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч өвлөх эрхийг үгүйсгээгүй. Харин өвлөх эрхийн хувьд хэтэрхий шунасан гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон бүх хөрөнгийг үгүйсгэсэн байдлаар хандсан, шүүх үүнд хуулийн дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 127, 520, 527 дугаар зүйлд тодорхой заасан. Талийгаач С.Б-ийн үлдээсэн өвийг хэрхэн шийдвэрлэх талаар хуулийн заалтуудыг зөв зүйтэй хэрэглэсэн.

7.2.  Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1996 оны 04 сарын 08-ны өдөр НТ ХХК-ийг 2 гишүүн буюу талийгаач С.Б, хариуцагч У.Г нар үүсгэн байгуулсан баримт хэрэгт авагдсан. Өнөөдөр НТ ХХК-ийн хувьцааны цаана 2001 онд баригдсан Нарлаг худалдааны төвийн асуудал яригдаж байна. Үүнийг гэр бүлийн гишүүд бий болгосон. Б.Н 1991 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн, Б.Х 1995 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн. Уг гэр бүл гэрлэлтээ батлуулж амьдарч эхэлсэн хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх, дундын эд хөрөнгө бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.3.  Ямар хэмжээний хувьцаа эзэмших эрхтэй талаар шүүх зөв тодорхойлж шийдвэрлэсэн. Талийгаачийн аавыг 6 дахь өв залгамжлагч талаар хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс маргаагүй. Үүнийг нэхэмжлэгч нар үгүйсгэсэн. Тусгай хадгаламжийн гэрээг 2013 оны 11 сарын 04-ний өдөр байгуулсан. Уг хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж тооцогдох хууль зүйн зохицуулалтад хамаарч байна. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн тухайд талийгаач нэр дээр байгаа 3 орон сууц, 1 оффисын зориулалттай барилга, 3 автомашины зогсоол, хөдлөх хөрөнгө 1 автомашин байна. Эдгээрийг гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө гэж шүүх тодорхойлж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нар 2010 он болон 2013 онд төрсөн. Энэ талаар хариуцагч мэдэж байсан. Талийгаачид ногдох өвөөс өөрт ногдох хувийг авах эрхтэй болохоос 26 жилийн түүхтэй гэр бүлийн гишүүдийн уйгагүй хөдөлмөрийн хүрээнд бий болсон байхад өвлөх эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.3, 487, 108 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдээс өвийг 6 хуваах байсан гэх байр суурьтай байгаа тул гомдол үндэслэлгүй гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

9.1.  Шүүх гуравдагч этгээд Д.С нь талийгаач С.Б-ийн эд хөрөнгө болон эрхийг өвлөх эрхээ алдсан байх тул түүний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хууль ёсны өвлөгчийн өвлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэн Д.С-ыг өвлөх эрхээ алдсан гэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Гуравдагч этгээд Д.С нь Иргэний хуулийн 517 дугаар зүйлд заасан шинээр өвлөх эрхээ алдах ямар ч боломжгүй буюу нийгэмд өөрийн тодорхой эзлэх байр суурьтай, талийгаачийн хүндэт эцэг нь билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг шүүх зөрчсөн.

9.2. Шүүх иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Д.С нь өвлөх эрхээ алдаагүй, өвөөс ч татгалзаагүй болох нь үйл баримтуудаар тогтоогдож байна. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг ойлгомжгүй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Д.С нь талийгаач С.Б-ийн өвийг хүлээн авах эсэх талаар хүсэлтээ хуульд заасан хугацааны дотор гаргасан эсэх нь тодорхойгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

9.3.  Өвийг хүлээн авах эсэх талаар хүсэлт гаргасан эсвэл гаргаагүй талаар шүүх тодруулж байгаагүй, шүүхэд бие даасан шаардлага гаргаж, шүүхэд тайлбар мэдүүлгээ гаргаад явж байгаа өвлөгчийн хувьд иргэний хуулийн 528.2, 528.3 дах хэсгийг хэрэглэх нь шударга бус бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Харин долоо дахь өвлөгчийн хувьд иргэний хуулийн 528.2, 528.3 дахь хэсгийг хэрэглэн өвлөхөөс татгалзсан гэж шийдвэрлэсэн бол хуулийн дээрх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж болохоор байна.

9.4.  Түүнчлэн, талууд өвийг зургаа хувааж өвлөх тал дээр огт маргаагүй. Гэтэл шүүх өөрийн эрх хэмжээнээс хальж талуудын маргаагүй асуудлаар өвлөгчийн эрхийг дордуулан шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний алдаа байна.

9.5. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй, шүүх хөндлөнгийн байх зарчим-ыг зөрчиж, талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн, мэтгэлцэх эрх хангагдаагүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С ыг өвлөх эрхээ алдаагүй, өв хүлээн авахаас татгалзаагүй, хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, өвийг адил хэмжээгээр өвлүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгч тал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн агуулгыг үзэхэд өвлөх эрхээс татгалзсан буюу өвлөх эрхтэй талаарх баримт гаргаж өгөөгүй нь хэрэгт авагдаагүй талаар дүгнэсэн болохоос татгалзсан байдлаар дүгнээгүй. Өвлөх эрхтэй холбоотой хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хавсаргаж өгсөн байна. Хуульд заасны дагуу тухайн баримтыг үнэлэх ёсгүй байхад анхан шатны шүүх гомдлын хамт хэрэгт авсан байна. Өв хүлээн авах хүсэлтийг гаргаж өгөх боломж байсан. Өвтэй холбоотой маргаан шийдвэрлэж байхад өвлөх эрхийн хүсэлт гаргаж өгөх нь ойлгомжтой. Үүнийг гаргаж өгөөгүйд шүүхийг буруутгах, чиглүүлэх байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, гомдлын агуулга нь зөрүүтэй. Өөрөөр хэлбэл, 1 гомдол нь шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж, нөгөө гомдол нь анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн 2 өөр агуулгатай гомдол гаргасан байна гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Б.Ч, Б.Л нар хариуцагч У.Г т холбогдуулан Б.Л, Б.Ч нарыг талийгаач С.Б-ийн хууль ёсны өвлөгчид болохыг тогтоолгох, Б.Л, Б.Ч нарыг тус тус НТ ХХК, Ю ХХК, ЭК ХХК, Э ХХК, НК ХХК, НГ ХХК, НС ХХК, НТэ ХХК, ПХХК, М ХХК, ЕУБС ХХК-иудын талийгаач С.Б-д ногдох хувьцааны тавны нэг хувийн эзэмшигчээр тогтоолгох, талийгаач С.Б-ийн эзэмшлийн Гбанкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь 494,160.70 ам.доллар-оос Б.Л, Б.Ч нарт ногдох хэсэг 164,720.23 ам.доллар буюу нийт 434,192,643 төгрөгийг гаргуулах, талийгаач С.Б-ийн эзэмшлийн Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 46,902.63 ам.доллар-оос Б.Л, Б.Ч нарт ногдох хэсэг 18,761.05 ам.доллар буюу нийт 53,447,042 төгрөгийг гаргуулах, Б.Л, Б.Ч нарыг тус тус эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны зоорийн давхрын ** тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Югудамж, **/* байрны ** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны *** тооторон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-** байрны ** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, **-р барилгын *-р давхрын *** тоот оффис, **-** У** улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч, гуравдагч этгээдүүд тус тус эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 205, 207, 214-215, 221, 2хх 201-203, 249, 4хх 120, 125-127, 156-157, 5хх 114, 6хх 32-35, 58, 61, 7хх 40-48, 174-239/

Гуравдагч этгээд Д.С нь эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-** байрны ** тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, **-р барилгын *-р давхрын *** тоот оффисыг өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс хасуулах, талийгаач С.Б-ийн эзэмшлийн Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох хувийг тогтоолгох, НТ ХХК-ийн талийгаач С.Б-д ногдох хувьцаанаас өөрт ногдох хувийг тогтоолгох, бусад өвлөгдвөл зохих эд хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгийг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан байна. /4хх 199, 5хх 56/

Харин хариуцагч У.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга, гуравдагч этгээд Б.Н, Б.Х нарын гаргасан бие даасан шаардлагын агуулга нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, хариу тайлбарын шинжтэй байх тул шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, маргааны зүйл болох эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч талын өмчлөлд байхгүй тул тэдгээр хөрөнгүүдтэй холбоотой сөрөг шаардлага гаргасан нь үндэслэл муутай, мөн гуравдагч этгээд Б.Н, Б.Х болон хариуцагч У.Г нар маргааны зүйл болох эд хөрөнгүүдийн талаар өөр хоорондоо маргаангүй байна. Шүүх маргаангүй асуудлыг шийдвэрлэхгүй. /2хх 172-174, 3хх 37-40, 5хх 195, 200, 201-202/

3.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  C.Баяраа, У.Г нар 1990 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1995 оны 02 сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн. /2хх 175/

3.2.  Гэрлэгчдийн дундаас 1991 оны 01 сарын 13-ны өдөр хүү Б.Н, 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүү Б.Х нар төрсөн. /2хх 175, 182/

3.3.  Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын төрсөн хүүхдүүд болох 2010 оны 09 сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Л, 2012 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Ч нар С.Б-гаар овоглогдсон, энэ талаар төрсний гэрчилгээнд тусгагдсан.

3.4.  С.Б нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр ажил дээрээ өвчнөөр нас барсныг 2015 оны 12 сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэсэн. /1хх 33/

3.5.  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 1400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.Н, Б.Х, Б.Л, Б.Ч нар нэг эрэгтэй удмынх байх боломжтой гэж дүгнэгдсэн. /7хх 114-117/

4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч байхаар хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтыг өмнө дурдсан тогтоогдсон үйл баримтуудтай харьцуулан дүгнэвэл хариуцагч У.Г, гуравдагч этгээд Б.Н, Б.Х, нэхэмжлэгч Б.Л, Б.Ч, гуравдагч этгээд Д.С нарыг нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч гэж үзэх ба тэдгээр нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар талийгаач С.Б-ийн өвлөгдвөл зохих хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

5. Гэсэн хэдий ч гуравдагч этгээд Д.С нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул мөн зүйлийн 528.3-т зааснаар гуравдагч этгээд Д.С-ыг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

Гуравдагч этгээд Д.С нь давж заалдах гомдолдоо 2016 оны 03 сарын 15-ны өдөр нотариатад гаргасан гэх өв хүлээн авах тухай хүсэлтийг хавсаргасан байх боловч давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлэхгүй. /8хх 51-53/

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй бөгөөд мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар гуравдагч этгээд Д.С нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй юм.

Түүнчлэн, гуравдагч этгээд Д.С-ын бие даасан шаардлагад дурдагдсан талийгаач С.Б-ийн дүү гэх С.Б, С.Х нар эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн этгээдүүд байх тул гуравдагч этгээд Д.С нь тэдгээрийн нэрийн өмнөөс бие даасан шаардлага гаргасан нь буруу. С.Б, С.Х нараас тэдгээрийн нэрийн өмнөөс бие даасан шаардлага гаргах эрхийг Д.С-т олгосон баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд гуравдагч этгээд Д.С-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй, улмаар энэ талаарх гуравдагч этгээд Д.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Талийгаач С.Б-ийн өвлөгдвөл зохих эд хөрөнгүүд нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө эсэх, эсхүл гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө эсэх талаар зохигч талууд харилцан адилгүй тайлбар гарган маргажээ. Уг маргаантай асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

7. Анхан шатны шүүх нэр бүхий компаниудын хувьцаа, хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө, хүүгийн орлого, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

7.1. НТ ББХК-ийг талийгаач С.Б 1994 оны 11 сарын 08-ны өдөр үүсгэн байгуулж, 1994 оны 12 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч уг компани, компанийн хувьцаа нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 126.3-т тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байна.

а/. НТ ББХК-ийн дүрмийн сан анх байгуулагдахдаа 500,000 төгрөг байсан бол НТ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө 2014 оны байдлаар 700,000,000 төгрөг болон нэмэгдсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан ...гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн... бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэсэн үндэслэлд хамаарна. /1хх 27-32, 109/

б/. Мөн НТ ХХК-ийг 1996 оны 04 сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, гишүүнээр У.Г-ийг нэмж тусгасан үйл баримт нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д заасан гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө... гэсэн үндэслэлд хамаарна. /1хх 110-120/

Иймд НТ ХХК нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.2.  Ю ХХК, ЭК ХХК, Э ХХК, НК ХХК, НГ ХХК, НС ХХК, НТэ ХХК, ПХХК, М ХХК, ЕУБС ХХК, Г банкны ************** тоот ам.долларын хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө, хүүгийн орлого, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны зоорийн давхрын ** тоот авто зогсоол, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Югудамж, **/* байрны ** тоот орон сууц, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны *** тооторон сууц, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот авто зогсоол, Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-** байрны ** тоот орон сууц, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж, **-р барилгын *-р давхрын *** тоот оффис, **-** У** улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин зэрэг эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2-д тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байна. /1хх 241-242, 243, 249, 250, 2хх 1, 2, 3, 4, 5, 7, 9, 12, 4хх 152-153, 181-188/

Өөрөөр хэлбэл, эдгээр эд хөрөнгүүд нь гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон эд хөрөнгүүд байна.

Эдгээр эд хөрөнгүүд бий болоход нэхэмжлэгч нар, нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн оролцоо байхгүй байна.

8. Иймд анхан шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваан, талийгаач С.Б-д ногдох хэсгийг тодорхойлж, үүний дараа талийгаач С.Б-д ногдох хэсгийг нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгчид болох У.Г , Б.Н, Б.Х , Б.Л, Б.Ч нарын 5 хүнд хуваан, нэхэмжлэгч нарт ногдох хэсгийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т нийцжээ.

Маргааны зүйл болсон эд хөрөнгүүдийг талийгаач С.Б-ийн хуваарьт хөрөнгө гэж маргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын гаргасан ...үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг бусад өмчлөгч нарт даалгах... агуулгатай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв.

Хуульд зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд ногдох хэсгийг гагцхүү биет байдлаар нь буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй учир нэхэмжлэгч нарын гаргасан ...хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх... агуулгатай шаардлага хангагдах боломжгүй.

10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын болон техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Үүнд:

а/. Шүүхийн шийдвэр нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болох тул ...улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч У.Г т даалгаж... шийдвэрлэсэн нь оновчгүй байна.

б/. Нэхэмжлэгч нар ...хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх... агуулгатай шаардлага гаргасан, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт уг шаардлагыг хангах үндэслэлгүй тухай дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаар тодорхой тусгаагүй байна.

в/. Нэхэмжлэгч нар ...хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх... агуулгатай шаардлага гаргасан байтал шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт ...нэхэмжлэгч нар адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоож... шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байна.

г/. Шүүх ...110 хувийн... гэж бичсэн нь илэрхий техник алдаа болсон байна.

д/. Шүүхийн шийдвэрт зохигч талуудаас улсын тэмдэгтийн хураамжид хэдэн төгрөг төлсөн болох нь тусгагдаагүй байна.

11. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч У.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга, гуравдагч этгээд Б.Н, Б.Х нарын гаргасан бие даасан шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс холбогдох хэсгийг хассан өөрчлөлтийг оруулж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно. 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол, гуравдагч этгээд Д.С-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/02931 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...НК ХХК-ийн 110 хувийн, ... гэснийг ...НК ХХК-ийн 10 хувийн, ... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...эзэмшигчээр тогтоож, тэдгээрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч У.Г т даалгаж, ... гэснийг ...эзэмшигчээр тогтоож, ... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3 дахь догол мөр буюу нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нар талийгаач С.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол /14252/, ХД-**-р байрны ** тоотод байршилтай, 87,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай орон сууц, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Ю гудамж, **/* байрны зоорийн давхар ** тоот хаягт байршилтай, 14,56 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн *-р хороо, **-р хороолол, Югудамж, **/* байрны ** тоотод байршилтай, 133,10 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р хотхон /13380/, ***-р байрны **, ** тоот хаягт байршилтай, нийт 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *-р хороо, Т гудамж **, Р цогцолборын ***-р байрны*** тоотод байршилтай, 335 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн *-р хороо, Бага тойруу /14201/, Д.С-ын гудамж,*** дугаартай барилгын *-р давхрын *** тоотод байршилтай, 41 м.кв талбайтай, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, улсын **-** У** дугаартай, Lexus 570 маркийн, автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс талийгаач С.Б-д ногдох хэсгийг бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй болохыг тогтоож, ... гэснийг хасч,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5, 6, 7 дахь догол мөрүүд буюу сөрөг нэхэмжлэл шийдвэрлэсэн хэсгийг, мөн 8, 9, 10, 11 дэх догол мөрүүд буюу гуравдагч этгээд Б.Н, Б.Х нарын бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг тус тус хасч,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...үндсэн болон сөрөг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас үлдэх шаардлага болон гуравдагч этгээд Д.С-ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон гуравдагч этгээд Д.С-ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хасч,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлаж, уг заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 8,956,085 төгрөг, хариуцагчаас төлсөн нийт 3,373,550 төгрөг, гуравдагч этгээд Б.Н, Б.Л нараас төлсөн нийт 12,816,216 төгрөг, гуравдагч этгээд Д.С-оос төлсөн 2,222,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,692,337 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-д, 3,373,550 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч У.Г-т, 12,816,216 төгрөгийг буцаан гаргуулж гуравдагч этгээд Б.Н, Б.Л нарт, 1,871,950 төгрөгийг буцаан гаргуулж гуравдагч этгээд Д.С-т тус тус олгож, хариуцагч У.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,081,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж өөрчлөн дугаарлаж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч тал болон гуравдагч этгээд Д.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 2023 оны 07 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 4,566,571 төгрөг, гуравдагч этгээд Д.С-оос 2023 оны 07 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 2,222,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР