| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00460/И |
| Дугаар | 450 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00460/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.Дашзэвэг
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 4-2 тоотод оршин суух, Боржигон овогт Дуламын Дашзэвэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Дашзэвэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Дашзэвэг миний бие нь 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Оч” нэгдэлд ногоочноор тус тус ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт “олгов” гэсэн тэмдэг дарагдаагүй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 31 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Дашзэвэг нь 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Оч” нэгдэлд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Дашзэвэгийн хөдөлмөрийн дэвтэрт “олгов” тэмдэг дарагдаагүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\450-Ш-И ДАШЗЭВЭГ.docx
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Д.Дашзэвэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Дашзэвэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СО-56060519 регистрийн дугаартай, Боржигон овогт Дуламын Дашзэвэг нь 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Оч” нэгдэлд ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Д.Аюушийн: ... би 1976 оноос 1991 оныг дуустал Хэнтий аймгийн Мөрөн
сумын “Оч” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан... 1975 онд Баянмөнх сумаас шилжиж ирснээс хойш Д.Дашзэвэгийг мэддэг болсон... Би 1976 оноос 1978 оныг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 2 дугаар бригадад Д.Дашзэвэгтэй хамт ажиллаж байсан юм. Тухайн үед 2 дугаар бригадын даргаар манай нөхөр ажиллаж байсан. .... Д.Дашзэвэг 1975 оноос 1980 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад 1980 оноос хойш одоог хүртэл ногоочноор ажиллаж байна... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 25-26 тал)
2. Гэрч Д.Очирдагвын: ...би 1960 оноос 1975 оныг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн
сумын “Оч” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан юм... Анх 1958 онд Мөрөн суманд шилжиж очсон цагаас хойш Д.Дашзэвэгийг багаас нь мэддэг болсон. Д.Дашзэвэг нь 1968 оноос 1980 оныг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 2 дугаар бригадад саравч хашаа барьж, малчнаар тус тус ажиллаж байсан. 1980 оноос 1992 он буюу “Оч” нэгдлийг тарах хүртэл ногоочноор ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 28-29 тал)
3. Хүсэлт гаргагч Д.Дашзэвэгийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: 1970 оны 01
дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 6-9 тал)
4. Баярын бичиг, сайшаалын үнэмлэх, талархалын хуулбар (хх-ийн 11-17 тал)
5.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Дуламын Дашзэвэг, 1956 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, СО-56060519 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 7 тал)
6.Хүсэлт гаргагч Д.Дашзэвэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 30 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СО-56060519 регистрийн дугаартай Боржигон овогт Дуламын Дашзэвэгийг 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Оч” нэгдэлд ногоочноор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Дашзэвэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ