Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00400

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/05043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 48,370,836 төгрөгийн 16,123,612 төгрөгөөс татгалзаж, үлдэх 32,247,224 төгрөгийг хариуцагч П ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 10,000,000 төгрөгийг эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр 4,449,444 төгрөгийг төлөх байдлаар 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,804 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.БЯМБАСҮРЭН