Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 2114000000080 |
Дугаар | 59 |
Огноо | 2022-03-23 |
Зүйл хэсэг | 12.1.4., |
Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 59
С.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, С.С-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч С.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН