Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0831/З |
Дугаар | 288 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 288
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л гийн Д ,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Баянгол дүүргийн Газрын алба,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д ын Э ,
Гуравдагч этгээд: Д ын Д ,
Гуравдагч этгээд: Д ын М ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 745 дугаар захирамжийн Д.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Гуравдагч этгээд Д.Э ы бие даасан шаардлага: “А ” зочид буудалд өгсөн гэх Нийслэлийн Өмчийн харилцааны Газар чөлөөлөх хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу зөрчил гаргасан тул Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох болно” гэсэн 041 дүгээр шаардах хуудас,
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/105. дугаар захирамж, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар захирамж /албан бичиг/ зэргийг хэрэгжүүлж ажиллахыг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , хариуцагч Баянгол дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х , гуравдагч этгээд Д.Э ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З , түүний өмгөөлөгч Ц.Д , гуравдагч этгээд Д.Д , гуравдагч этгээд Д.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.ЭрдэнэБ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Л.Д 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт байх сургалтын 12, 76 дугаар байрны оршин суугчдын орц гарцыг хааж, нийт эзэмшлийн талбай, явган хүний зам, авто машины орж гардаг замыг хааж хуучнаар тээвэр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Э гэгч хүн хүч хэрэглэн хашаа барьсан. Бид энэ гарцаар 26 жил орж гардаг байсан.
Энэ үйлдэл нь Нийслэлийн Засаг даргын нийтийн эзэмшлийн талбайд оршин суугчдын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн захирамж тогтоолыг ноцтой зөрчсөн бөгөөд сургалтын 1. дугаар байрны төмөр хайс хашааг дур мэдэн буулгаж өөрийн хашааг барьсан.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 745 дугаартай захирамжийн Д ын Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Л.Д ын Нийслэлийн Засаг даргын 2010 оны 745 дугаар захирамжийн Д.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 289 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн . дугаар хороо “А-О ” зочид буудлын баруун талд байрлах 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар Тээвэр хөгжлийн банкны 90. дугаар салбарт эзэмших эрх олгож, уг газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжаар иргэн Д.М т шилжүүлж, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжаар иргэн Д.Э д шилжүүлэн эзэмшүүлсэн ба 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байна.
Харин тус эзэмшил газрын зэргэлдээ баруун талд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар иргэн Д.Д ид үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 360 м.кв газрыг, иргэн Д.М д 1678 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд дээрх иргэд нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлэн бусдын эзэмшил газрын орц гарцыг хааж хашаа барьсан зөрчил гаргасан байна.
Энэ асуудлаар иргэн Д.М ын зөвшөөрөлгүй хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн А/105. дугаар захирамж гарсан байна.
Нийслэлийн Засаг дарга Тээвэр хөгжлийн банк болон иргэн Д.Э нарт дээрх газрыг эзэмшүүлэхдээ бусдын орц гарцыг хааж эзэмшүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тус хэрэгт иргэн Д.Э ы эрх ашиг хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэв.
Гурав. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба 1015 тоот гарц, орц хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг 3 хоногийн дотор чөлөөлөх албан шаардлагыг тус дүүргийн . дугаар хороо, . дугаар хороолол, Замчдын гудамж .. тоотод байрлах “А ” зочид буудлын эзэн Д.М д Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу албадан буулгах, гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх тухай албан шаардлагыг хүргүүлсэн байдаг.
2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Н.Б ын ... тоот “Газар чөлөөлөх тухай” шаардах хуудсыг “А ” зочид буудлын ажилтан н.Ц /утас 9449.../ гарын үсэг зуран хүлээж авсан байдаг.
2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Газрын албанд “А ” зочид буудал нь Газрын тухай хуулийг зөрчиж, зөвшөөрөлгүй газарт орц, гарц хааж, хашаа барьсныг чөлөөлүүлэхээр Баянгол дүүргийн . дугаар хороолол, Сургалтын 1. дугаар байрны нэр бүхий 27 иргэн хүсэлт гаргасан байдаг.
2014 оны 1. дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын А/105. дугаар “Албадан буулгах, газар чөлөөлөх” тухай захирамжийг тус дүүргийн . дугаар хороо, “А ” зочид буудлын эзэн Д.М д хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын албаны дарга С.Б , дүүргийн Цагдаагийн 20 дугаар хэлтсийн дарга хурандаа н.Э нарт тус тус даалгасан байдаг.
Гэтэл “А ” зочид буудлын эзэн Д.М менежерийн хамт дээрх нэр бүхий 27 иргэнд мөнгө тараан, архи уулгаж, зэргэлдээ орших зөвшөөрөлтэй газар дээр баригдсан хашаа болон хаалгыг эвдлүүлэхээр иргэдийг зохион байгуулан дайрдаг.
Энэ асуудлаар Баянгол дүүргийн . дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгах явцад “А ” зочид буудлын менежер уулзан гарц, орц гаргаж өгье гэснээр уг хэргийг хааж, цонх хагалсан асуудлаар Монгол Улсын иргэн М овогт, Л гийн Д т эрүүгийн хуулийн 15. дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хохирол барагдуулсан, гомдолгүй гэж иргэн Л.Д ыг гуравдагч этгээд Д.Э миний бие уучилснаар Л.Д т 1 жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан байдаг.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд миний бие зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “... Бие даасан гуравдагч этгээд Д.Э би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу дараах бие даасан шаардлагыг гаргаж байна.
“А ” зочид буудалд өгсөн гэх Нийслэлийн Өмчийн харилцааны Газар чөлөөлөх хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу зөрчил гаргасан тул Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох болно” гэсэн 041 дүгээр шаардах хуудас,
Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/105. дугаар захирамж, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар захирамж /албан бичиг/ зэргийг хэрэгжүүлж ажиллахыг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.
Тав. Хариуцагч Баянгол дүүргийн Газрын алба бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Баянгол дүүргийн . дугаар хороо “А ” зочид буудлын газар эзэмшигч иргэн Д.М Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраа сунгаж эзэмшиж байгаа зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч эс биелүүлсэн тул дүүргийн Засаг даргын 2014 онд А/105. дугаартай албадан буулгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан байдаг.
Дүүргийн Газрын албаны эрх хэмжээг “Газрын тухай” хуулийн 2. дугаар зүйлийн 23.4 дахь хэсэгт заасан байдаг бөгөөд албадан буулгаж газар чөлөөлөх тухай заалт байдаггүй.
Иймд Газар чөлөөлөх тухай дүүргийн Засаг даргын 2014 оны А/105. дугаартай захирамжийг хэрэгжүүлэх үүргийг иргэн Д.М д даалгасан шийдвэр гаргуулахаар шүүхэд бие даасан шаардлага гаргаж байна” гэв.
Зургаа. Баянгол дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай газрын албанаас бие даасан шаардлага гаргаагүй болно. Түүнийг тайлбарын хэмжээнд ойлгож болно” гэв.
Долоо. Гуравдагч этгээд Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн Л.Д ын гаргасан нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Д.Э ы гаргасан бие даасан шаардлага нь үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш байна гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлийн 22.1-д үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргах эрхийг гуравдагч этгээдэд хууль тогтоогч олгосон байх боловч иргэн Д.Э ы гаргасан бие даасан шаардлага нь хуулийн энэ заалттай нийцэхгүй байна.
Гуравдагч этгээд Д.Э нь Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн А/1053 тоот “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” захирамж, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 тоот шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд даалгах тухай шаардлага гаргасан нь иргэн Л.Д ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийтийн эзэмшлийн орц гарц хааж, бусдын эрх ашгийг хохироосон Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой асуудал биш байна.
Нэхэмжлэгч Л.Д нь Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.Э д газар эзэмших эрх олгохдоо Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэдийн оршин суудаг орон сууц руугаа чөлөөтэй нэвтрэх эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайн орц гарцыг хааж, бусдын эрх ашгийг хохироосон тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардсан байна.
Гуравдагч этгээд Д.М нь Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 1678 м.кв газрыг эзэмшдэг ба энэ газар нь нэхэмжлэгч нарын маргаан үүсгэсэн захиргааны акт болон Д.Э ы эзэмшиж буй газартай огт хамаарахгүй газар болно.
Иймд иргэн Д.Э ы гаргасан бие даасан шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Найм. Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон 360 м.кв талбай бүхий газрыг кадастрын зураглалын дагуу хашаа барьж бусдын эрх ашгийг хөндсөн элдэв зөрчилгүй эзэмшиж байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжаар иргэн Д.Э д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн дээр дурдсан гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Гуравдагч этгээд Д.Э бие даасан шаардлагаа “Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот шаардах хуудас, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн А/105. дугаар захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны актын биелэлтийг хэрэгжүүлэхийг даалгах” хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан байна.
Шүүхээс нэхэмжлэгч Л.Д ын нэхэмжлэлийн шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг үл харгалзан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэлээдгүй хугацаанд явуулсан байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “иргэн Д.Э д олгосон газрын баруун талын хэсэг нь бидний 25 жил орж гарч байсан орц гарцын хэсгийг хааж, нийтийн эзэмшил газарт олгосон тул хүчингүй болгуулах” гэж, хариуцагч “тухайн газар нь 2000 онд бусдад эзэмшүүлсэн газар бөгөөд тэр хэмжээгээр нь иргэн Д.Э д шилжүүлэн эзэмшүүлсэн нь нийтийн эзэмшил газрыг бусдад эзэмшүүлсэн асуудал биш. Харин эзэмшлийн газартаа хашаа барилгүй бусдыг оруулж гаргаж байсан нь хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж, гуравдагч этгээд Д.Э “эзэмшүүлсэн газраас илүү газрыг хашаалсан Д.М , Д.Д нарын хашааг албадан буулгах захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлбэл нэхэмжлэгч нарын орц гарцын асуудал шийдвэрлэгдэнэ”, гуравдагч этгээд Д.М , Д.Д нар “орц, гарцын асуудал бидэнд хамаагүй, газар албадан чөлөөлүүлэх асуудал бол захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэж хэргийн оролцогчид маргаж байна.
1. Нэхэмжлэгч Л.Д ын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар иргэн Д.Э д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 289 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн . дугаар хороо “А-О ” зочид буудлын баруун талд байрлах 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар Тээвэр хөгжлийн банкны 90. дугаар салбарт эзэмших эрх олгож, уг газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжаар иргэн Д.М т шилжүүлж, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжаар иргэн Д.Э д шилжүүлэн эзэмшүүлсэн ба 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байна.
Гуравдагч этгээд Д.Э нь иргэн Д.М тэй 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хийж, Нийслэлийн газрын албанд газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжаар Д.Э д нэр шилжүүлэн, 8010-.... дугаар газрын гэрчилгээг олгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ... нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хууль ёсны үйлдэл байна.
Мөн хууль ёсоор газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж авсны үндсэн дээр иргэн Д.Э 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргаснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар сунгахаар шийдвэрлэж, хуульд нийцсэн ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Д.Э нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсны үндсэн дээр 868 м.кв газрыг кадастрын зургийн хэмжээгээр эзэмшиж байгаа нь газрын үзлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн газрын үзлэг болон агаараас авсан зураг, орчны байдлыг тодорхойлсон фото зургуудаас үзэхэд 1. дугаар байр руу хойд болон урд талаас автомашинаар, явганаар орох гарах орц гарц байгаа төдийгүй, тухайн байрны оршин суугчдын эзэмшлийн зөвшөөрөлгүй контейнер, автомашины гарааш зэргийг тавьснаар тухайн орц гарцын өргөний хэмжээ нарийссан байдал ажиглагдсан бөгөөд Нийслэлийн болон дүүргийн Газрын албанаас гуравдагч этгээд Д.Д , Д.М нарын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарган барьсан хашааг албадан буулгасан тохиолдолд шууд /ертөнцийн зүгээр/ баруун талаасаа 1. дугаар орон сууц руу орох гарах гарц хангалттай нээгдэх боломжтой байхад нэхэмжлэгч бусад гуравдагч этгээдийн газар эзэмшлийн захирамжтай маргаагүй, өмнө нь гарч орж байснаараа иргэн Д.Э ы эзэмшлийн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй гэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчийг нийтийн эзэмшил газарт, бусдын орц гарцыг хааж иргэн Д.Э д газар эзэмшүүлсэн гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасан бүрэн эрхийн дагуу бусдад газар эзэмшүүлэх, хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар иргэн Д.Э д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Д ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Гуравдагч этгээд Д.Э ы “Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот шаардах хуудас, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн А/105. дугаар захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны актын биелэлтийг хэрэгжүүлэхийг даалгах” бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд Д.Э нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны актын биелэлтийг хэрэгжүүлэхийг даалгуулахаар бие даасан шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан шүүхийн шийдвэр гаргуулах үндсэн нөхцөл, шаардлагыг хангаагүйн зэрэгцээ дараах нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 8. дугаар зүйлд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэх журмыг хуульчилж өгсөн бөгөөд Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллагыг тодорхойлжээ.
Захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага нь захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага, дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага, хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн болон мэргэжлийн байгууллага, Захиргааны байгууллага шийдвэр гүйцэтгэлийн талаар өөр захиргааны байгууллагаас тусламж авч болохоор байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр тусгасан ба мөн Газрын тухай хуульд Нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд: Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага ... Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж хууль тогтоогчоос нарийвчлан эрх үүргийг тодорхойлжээ.
Иймд гуравдагч этгээд Д.Э ы бие даасан шаардлага болох Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот шаардах хуудас, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн А/105. дугаар захирамж зэрэг захиргааны байгууллагын шийдвэрүүд нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, захиргааны шийдвэрийн гүйцэтгэлээ хуулиар өөрөө хэрэгжүүлэх актууд байна.
Түүнчлэн дээрх бие даасан шаардлага нь “үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлийн 22.1-д үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргах эрхийг гуравдагч этгээдэд хууль тогтоогч олгосон байх боловч гуравдагч этгээд Д.Э ы гаргасан бие даасан шаардлага нь хуулийн энэ заалттай нийцэхгүй байна” гэх гуравдагч этгээд Д.М ын тайлбарыг үгүйсгэх боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэгч Л.Д нь гуравдагч этгээд Д.М , Д.Д нарын газар эзэмшүүлсэн захирамжтай маргаагүй бөгөөд зөвхөн иргэн Д.Э д бидний орж гарч байсан газар дээгүүр газар эзэмшүүлсэн захирамжтай маргаж байгаа гэх тайлбараар түүний бие даасан шаардлага гаргах хуулиар олгогдсон эрх хязгаарлагдаж байна.
Иймд гуравдагч этгээд Д.Э ы бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн харьяаллын маргаанд хамраахгүй тул тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д ын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжаар иргэн Д.Э д эзэмшүүлсэн газрын баруун талын хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Э ы “Баянгол дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1015 дугаар албан бичиг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот шаардах хуудас, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 1. дугаар сарын 02-ны өдрийн А/105. дугаар захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны актын биелэлтийг хэрэгжүүлэхийг даалгах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА