| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0036/Э |
| Дугаар | 035 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 035
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох 1913000610049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч У ургийн овгийн Н-ын Б, Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ББ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь бие биетэйгээ шүргэлцсэний улмаас маргалдан иргэн Б.Мын баруун хөл рүү нь өшиглөн түүний хөлийг хугалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т ” дэлгүүрийн ойролцоо бие биетэйгээ шүргэлцсэний улмаас маргалдан иргэн Б.Мын баруун хөл рүү нь өшиглөн түүний хөлийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Өлгий сумын 13 дугаар баг, Малын захын хойд талд байрлалтай Х нэртэй дэлгүүрийг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн түрээсэлж авч өөрөө ажиллуулж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутын үед байх зүс танидаг М гэх хүн Б гэх хоч нэртэй залуугийн хамт орж ирээд шинэ жилийн өмнө зээлээр бараа аваад явсан бөгөөд тэр зээлийн мөнгө болох 30000 төгрөгийг авч ирээд өгсөн. Тэгээд М нэг хайрцаг тамхи аваад Б, М нар дэлгүүрээс гараад үүдэнд тамхи татаж байсан. Тэд гарсны дараа Төрөө гэх хоч нэртэй эрэгтэй хүн хажуудаа монгол дээл өмссөн залуугийн хамт орж ирээд 1 ширхэг 2.5 литрийн шар айраг аваад дэлгүүрээс гарсан. Тэгээд би 10-аад минутын дараа дэлгүүрийг хаагаад дотор нь тооцоогоо хийгээд нийтдээ 15 минутын дараа дэлгүүрийн хаалгаар гараад хашаан дотор бие засах гэж 00-ын хажууд очих үед гудамжинд хашгирсан чимээ сонсогдохоор нь би хашааны хаалгаар гараад хашгирч байгаа хүн рүү дөхөж очсон чинь М шороон замд дээшээ харсан баруун талын хөлийн шилбэ хэсгийг барьсан байдалтай хэвтэж байсан ба хажууд нь Б монгол дээл өмссөн залууг барьж авсан “Чиний хажууд байгаа хүмүүс чинь хаашаа явсан бэ, яагаад зодсон вэ?” гэж зогсож байсан. Тэгээд би Мыг босгох гэсэн боловч босож чадахгүй хөлөө барьж хэвтээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цагийн үед миний бие “Х ” нэртэй дэлгүүрээс ирж өмнө авсан зээлээ өгөх гэж ирэх үед Н гэх залуу сууж байсан ба араас нь М орж ирээд над руу уух уу гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Учир нь надад зээлээ өгөх 30000 төгрөг л байсан. Тэгээд би зээлийн мөнгөө өгч чадахгүй дэлгүүр дотор зогсож байхад Б болон Х хоёр гаднаас орж ирсэн ба Б нэлээн согтуу, Х халамцуу байсан. Тэгээд Х мөнгө өгөөд нэг ширхэг 2.5 литрийн шар айраг авсан. Тэр үед М дэлгүүрээс гараад явсан. Удалгүй Б гараад явсан ба Х хариулт мөнгөө аваад гарсан. Б гарахаас өмнө Н бид хоёрт сайхан амраарай гэж хэлээд гар барьж явсан. Тэгээд Х гараад явсны дараа дэлгүүрийн худалдагч Акийн арын өрөө рүү орж зээлийн мөнгийг өгсөн ба тэр үед Н дэлгүүрээс гараад явсан. Н нэлээн согтуу байсан. Араас нь би гарсан чинь Мын хашгирсан дуу нь сонсогдохоор нь гүйгээд Т дэлгүүрийн урд очсон чинь шороон замын голд толгой нь зүүн тийшээ харсан байдалтай дээшээ хараад баруун хөлийн шилбэ хэсгийг барьж хөл хугарчихлаа гэж байсан. Мын хажууд к байсан ба намайг очих үед Х “Энэ залууг Б зодсон байна. Би явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Тэр үед дэлгүүрийн худалдагч А ч гэсэн хүрээд ирсэн ба М надад тэр явж байна гэж нүүрс зардаг хэсгийг заасан. Тэнд байдаг машины чиргүүлийн хойд талд М зогсож байсан харагдахаар нь би араас нь гүйж очиж М буюу хоч нэр нь Ока гэх залууг барьж аваад "Т к" нэртэй дэлгүүрийн урд авч ирээд суулгаж “Хэн зодсон бэ” гэхэд “Б зодоод зугтаачихлаа. Би гар хүрээгүй” гэж хэлсэн. Тэгээд би чи гэрч болно суу гэж суулгаад Аийн утсаар эмнэлэг, цагдаа болон Мын эхнэр рүү залгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Гэрч К.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 цагийн үед миний бие гүүрийн хойд талд "Зайд" бүрэн дунд сургуулийн хажуу талд ахын гэрээс машины сэлбэг аваад малын захын хойд талд байрлалтай "Т " нэртэй дэлгүүрээс сүү аваад гарах гэж байсан чинь дэлгүүр дотор А гэж малын захад мал зардаг хүн согтуу надад гэрт хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Аийг дагуулаад гадагшаа гараад гэрт нь хүргэж өгөөд буцаад малын захын хажууд ирсэн. ...Тэрээр "Т " дэлгүүрийн яг урд талд нь М зогсож байсан ба тэр дэлгүүрээс 5-6 метрийн зайд М, Б нар бие биенээ заамдаж барьж авсан ба Б хөлөөрөө Мыг өшиглөж байсан. Тэднийг Б гэх зүс таних залуу салгаж байсан харагдсан. Би ч тэд нар руу очих гэж байхад М газар унасан бөгөөд дээр нь Б унасан. Намайг очихоос өмнө Мын дээр нь байсан Бийг Б босгож барьж авсан. М хөлөө барьж хашгирч байсан. Намайг очих үед Б Бийг барьж байсан гараа салгах үед Б шууд зугтсан. Тэр үед Т нэртэй дэлгүүрийн урд зогсож байсан М Бийн араас зугтаж байгаад нүүрс зардаг хэсэгт байсан чиргүүлийн ар талд нуугдчихсан. Б зугтах үед араас нь "Х ” дэлгүүрээс Б гэх хүн хүрч ирсэн ба Бийн араас Б, Б нар хөөгөөд явсан. Мөн үед тэр газарт ченж хийдэг Н гэх залуу бас хүрч ирсэн бөгөөд Н ч гэсэн араас нь хөөгөөд явсан. Б чиргүүлийн араас Мыг барьж авчихаад Т нэртэй дэлгүүрийн урд талд суулгаад Мын толгойг барьж тэрний хажууд сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цагийн үед миний бие Х нэртэй дэлгүүрээс ирж тамхи авч байхад Б хажуудаа нэг залуугийн хамт 2.5 литрийн 1 ширхэг шар айраг авч дэлгүүрээс гараад явсан. Араас нь би тамхи аваад гарахад Т дэлгүүрийн урд шороон замын голд зодолдож байсан хүмүүсийг хараад очиж байхад М газар унасан ба дээр нь Б унаад улмаар Мын дээр нь суучихсан байсан. М хашгирч байсан ба тэр үед би Бийг Мын дээрээс татаж босгосон. М баруун талын хөлөө барьж хөл өвдөөд байна гэж хашхираад байсан. Тэдний хажууд Бтэй хамт дэлгүүрээс шар айраг аваад гарсан залуу байсан. Т дэлгүүрийн хажууд бас нэг монгол дээл өмссөн залуу байсан ба миний Мын дээрээс татаж босгосон залуу босонгуутаа Малын захын баруун талд нүүрс зардаг хэсэг рүү зугтаад явсан. Тэгж байхад Х далүүрээс Н, Б нар ирсэн. Удалгүй дэлгүүрийн худалдагч А ирээд Аийн утсаар эмнэлэг, цагдаа руу залгасан. Цагдаа “Зодсон хүн нь зугтаад явчих бий” гэж хэлсэн ба эргээд харсан чинь Б зугтаж явж байсан. Тэр үед цаад талаас ченж хийдэг Н гэх залуу хүрч ирсэн ба Н бид хоёр Бийн араас хөөхөд Турк сургуулийг чиглээд зугтаасан ба бид хоёр араас нь гүйцэж чадахгүй буцаад ирсэн чинь цагдаа нар ирээд Мыг аваад явчихсан байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Гэрч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие аймгийн төвд малын захад хямд мал авч буцааж борлуулдаг ченж ажилтай. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 цагийн үед Б бид хоёр малын захад ирсэн. Улмаар Б бид хоёр билльярд тоглоомын газарт орж билльярд тоглосон. Тэнд тоглож байгаад таньдаг залуучуудтай цуг 2 шил "Ерөөл" нэртэй архинаас уусан. Орой харанхуй болсны дараа тоглоомын газраас гарсан. Би нэлээн согтсон байсан. Улмаар Х буюу Ш гэх залуу бид хоёр тоглоомоос болоод зууралдаж байхад Б бид нарыг салгаж авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа явах гэж байсан чинь Х гэх залуу хүрч ирсэн ба Б Хээс авах мөнгөө асуухад 10000 төгрөг өгч байсан. Тэгээд Хт Б ганц юм уух уу? гэж тэр хоёр цуг Х гэх дэлгүүр рүү орчихсон. Тэр үед би Т гэх дэлгүүрийн урд зогсож байсан. Удалгүй 5-6 минутын дараа байх “Тастүлек” дэлгүүрийн урд талын шороон замын 2 хүний зодолдсон маягтай шуугиан гарсан. Би очих гэж байхад доод тал буюу “Хөшөөт” дэлгүүрийн чиглэлээс нэг залуу зодолдож байгаа хүмүүсийн хажууд ирж салгаж байсан ба би ч дөхөж очих үед Б хөл нь хугарсан гэх М гэх залууг газар унагаасан дээр нь сууж байсан. Би нэг их ойртоогүй. Бийг нэг залуу татаж босгож байсан ба тэр залуутай өнөөдөр танилцлаа. Нэрийг нь Б гэдэг юм байна. Х, Б нар Бийг салгах үед Б надад зугтаарай гэсэн. Би тэр дэлгүүрийн урд талаас нүүрс зардаг хэсэг рүү зугтаж явж байхад миний араас Б гэх хоч нэртэй Б барьж аваад Мын хөлийг хугалсан байна гэж намайг дагуулаад буцаад тэр дэлгүүрийн урд тал руу дагуулаад ирсэн. Б тэр чигээрээ зугтаад явсан ба араас нь 2 залуу хөөгөөд явсан. Чухам хэн хэн хөөж явсныг нь мэдээгүй. Б надаас Мыг хэн зодсон бэ? гэж асуухаар нь “Б зодсон. Сая зугтаарай гэж зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Улмаар надад гэрч болно энд сууж бай гэхээр нь би Т нэртэй дэлгүүрийн урд талд сууж байсан. Удалгүй түргэн, цагдаагийн машин ирээд хөл нь хугарсан гэх Мыг эмнэлэг, намайг цагдаа аваад явсан. Надад цагдаа нар Бийн гэрийг заагаад өг гэхээр нь дагуулж очсон боловч Б гэртээ байхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай: “...Иргэн Б.Мын духны хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, баруун талын хөлийн шилбэний хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, шаант ясны доод 3/1, тахилзуур ясны дээд 3/1-р ташуу мушгирсан далд хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг эмчилгээ, оношилгоо, эдгэрэлтийн явцаас хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах түл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд малын захад Хайратбек гэх залуутай хамт хоёр шил 0.3 литрийн архи уусан. Тэр хоёр шил архины нэрийг санахгүй байна. Ямартай ч Х нэртэй дэлгүүрээс Х /Х/ өөрийн мөнгөөрөө авсан байсан. Тэгээд малын захын хажууд байрлах мотоцикл засварын газарт Мтай тааралдаад Х /Хисых/ бид гурав нэмж 2 ширхэг шар айраг Х нэртэй дэлгүүрээс аваад мотоцикл засварын газрын байшин дотор уусан. Тэр засварын газар нь дотроо гал түлсэн, дулаахан байдаг учир тэнд очоод М, Х бид гурав авсан архиа уусан. Тэгээд Х ажилтай гэж яваад өгсөн. Улмаар М бид хоёр малын захын дотор байрлалтай билльярд тоглодог газарт очоод билльярд тоглосон. Энэ үед хүргэн ах Н.М-тай тааралдаад хамт бильярд тоглосон юм. Орой 19 цагийн орчимд байх тоглоомын газраас гарах үед нэлээн бүрэнхий болсон байсан. Тэгээд хүргэн ах М яваад өгсөн ба М бид хоёр үлдсэн. Билльярд тоглоомын газраас М гараад тэнд ченж хийдэг Хайрат буюу хоч нэр нь Шүна гэх залууд нэг шил юм чинь байна уу гэж архи нэхэж зууралдаж байсан. Тэр үед өдөр нь хамт архи уусан Х малын захын үүдэнд хүрч ирсэн бөгөөд М бид хоёртой тааралдсан. Би Хт 40000 төгрөг зээлсэн байсан ба мөнгөө авъя гэхэд “Надад одоо мөнгө байхгүй, 10000 төгрөг өгье” гэж 10000 төгрөг өгсөн. Улмаар Хтэй хамт шар айраг уухаар болж Х бид хоёр Х нэртэй дэлгүүр рүү явсан бөгөөд М Т нэртэй дэлгүүрийн урд үлдсэн. Хтэй цуг Х нэртэй дэлгүүрт очих үед уг дэлгүүрт Б /Б/, Н нар байсан санагдаж байна. Бид орох үед тухайн үед таньдаггүй байсан. М тус дэлгүүрээс гараад явсан санагдаж байна. Улмаар Х надад нэг шар айраг авч өгсөн ба би Б, Н нарт сайхан амраарай гэж гар барьж дэлгүүрээс түрүүлээд гарсан. Миний араас шар айргийг аваад Х гараад ирсэн. Надтай цуг явж байсан М Т нэртэй дэлгүүрийн урд зогсож байсан. Х бид хоёр шар айргийг аваад Т дэлгүүрт орж авсан шар айргийг уух санаатай үүдэнд нь очсон. Тэгээд би Мыг дагуулж авах гэж Т дэлгүүрийн гадна талд явж байгаад нэг залуутай шүргэлдсэн юм. Тэр залуу бас согтуу юм шиг байсан ба би анзаарч харсан чинь Х дэлгүүр рүү орох үед надтай зөрж гарсан М гэх залуу байсан. Бид хоёр шүргэлдсэнээс болж маргалдаад бие биенээ заамдаж авсан. Тэр үед би Мын баруун талын хөл рүү нь 2-3 удаа өшиглөх үед бид хоёр заамдалцаж байсан чигээрээ газар унасан бөгөөд М миний доор унасан. Улмаар би дээр нь суугаад толгой руу нь нэг удаа цохисон. Тэр үед Х намайг салгаж байх үед тухайн үед таньдаггүй байсан сүүлд таньдаг болсон Б гэх залуу ирээд бас салгасан. Улмаар М хөлөө барьж хашхирах үед би зугт гэж Мад хэлээд малын захын дээд хэсгээр даваад цаашаа зугтаад явсан. ...Маргааш нь нэгдсэн эмнэлэгт очиж Мтай уулзсан. Мын хөл нь хугарсан байсан ба би Мд “Миний буруугаас болж чиний хөл хугарсан. Би чамаас уучлалт гуйж байна. Бүх хохирлыг чинь барагдуулж өгнө. Намайг уучлаарай” гэж уучлалт гуйсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” /хх-ийн 119-122 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Б, хохирогч Б.М нар нь хохирлын талаар сайн дураараа тохиролцсон байна. Энэ нь хохирогч Б.Мын “Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Бид хоёр хоёулаа согтуу байгаад ийм асуудал боллоо. Хэн хэнээ бодож эвлэрсэн нь зөв гэсэн шийдэлд хүрээд бие биетэйгээ эвлэрсэн. Энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Хохирлын талаар ямар нэгэн маргаангүй.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Мөн Н.Бд холбогдох хэргийг хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 460000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээ зүйдийн 2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ