| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00401/И |
| Дугаар | 453 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00401/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Эрчмийн 8 айл”-н орон сууцны 03 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбатын Лхамдэжидэд (СЮ 86101072) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А-26- дугаар байрны 22 тоотод оршин суух, Эрхэт овогт Дашдэндэвийн Энхмөрөнгийн (СО 86100101) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхмөрөн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ч.Лхамдэжидтэй анх 2006 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах болсон юм. 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ыхүү Л.Бат-Ирээдүй төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болон 2010 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй, бид өөр өөрийн амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Л.Бат-Ирээдүй нь эх Д.Энхмөрөн миний асрамжинд өсч торнисон ба цаашид ч гэсэн хүүгээ асрамжиндаа байлгах хүсэлтэй тул хүү Л.Бат-Ирээдүйг миний асрамжид үлдээж эцэг Ч.Лхамдэжидаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16 тал)
Хариуцагч Ч.Лхамдэжид нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Лхамдэжид миний бие, нэхэмжлэгч Д.Энхмөрөнгийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Л.Бат-Ирээдүйг эх Д.Энхмөрөнгийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бид тус тусын амьдралтай болсон учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно. Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 14-15 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхмөрөн нь хариуцагч Ч.Лхамдэжидээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\Д.Энхмөрөн, Ч.Лхамдэжид.docx
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 2006 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Л.Бат-Ирээдүйг төрүүлсэн болох нь № 0055555 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 4 тал) № 0228960/31 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв. (хх-ийн 9 тал)
Зохигчид нь 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 14-15 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2005 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Л.Бат-Ирээдүйг эх Д.Энхмөрөнгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Ч.Лхамдэжид нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 15 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү Б.Бат-Ирээдүйг эх Д.Энхмөрөнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 15-16 тал) Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Эрхэт овогт Дашдэндэвийн Энхмөрөн, хариуцагч Боржигон овогт Чулуунбатын Лхамдэжид нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Л.Бат-Ирээдүйг эх Д.Энхмөрөнгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн Л.Бат-Ирээдүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Лхамдэжидийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Л.Бат-Ирээдүйд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Энхмөрөнд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхмөрөн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лхамдэжидээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхмөрөнд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ