| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00461/И |
| Дугаар | 456 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 456
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00461/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах, “Үүрд Мөнх” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалтын төлбөр 727 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Үүрд Мөнх” ХХК нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны халаалтын төлбөр 632 160 төгрөг, ногдуулсан алданги 94 890 төгрөг, нийт 727 500 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байх тул яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан би, “Үүрд Мөнх” ХХК-ийн захирал Ц.Уранчимэгтэй эвлэрэн хэлэлцэж, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны халаалтын төлбөр 632 160 төгрөг, ногдуулсан алданги 94 890 төгрөг, нийт 727 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 94 890 ( ерэн дөрвөн мянга найман зуун ерэн) төгрөгөөс татгалзаж, 632 160 (зургаан зуун гучин хоёр нэг зуун жаран) төгрөгийг “Үүрд Мөнх” ХХК-ийн захирал Ц.Уранчимэгээс гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 25 тал)
Хариуцагч “Үүрд Мөнх” ХХК-ийн захирал Ц.Уранчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Үүрд Мөнх” ХХК-ийн захирал Ц.Уранчимэг би, нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхантай эвлэрэн хэлэлцэж, 632 160 (зургаан зуун гучин хоёр нэг зуун жаран) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 25 тал)
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох\457-Ш-И Хэнтий ус-Б.Чимэгшүхэр.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь, хариуцагч “Үүрд Мөнх” ХХК-иас халаалтын төлбөр 4 463 356 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь шүүхэд гаргасан халаалтын төлбөр 727 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 94 890 ( ерэн дөрвөн мянга найман зуун ерэн) төгрөгөөс татгалзаж, “Үүрд Мөнх” ХХК-иас 632 160 (зургаан зуун гучин хоёр нэг зуун жаран) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч “Үүрд Мөнх” ХХК-ийн захирал Ц.Уранчимэг нь 632 160 (зургаан зуун гучин хоёр нэг зуун жаран) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “Үүрд Мөнх” ХХК-д холбогдох, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй "халаалтын төлбөр 727 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 632 160 (зургаан зуун гучин хоёр нэг зуун жаран) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 010 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11 005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11 005 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-д, хариуцагч “Үүрд Мөнх” ХХК-иас 11 005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Хэнтий-Ус” ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч компани нь 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ