Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 63

 

 

Н.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Н.А-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хохирогч С.А-н эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлийг бага насны хохирогч О.Ш-н эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэлтэй нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...бага насны хохирогч С.А, О.Ш нарын эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн... гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                           Б.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН