Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Жигүүр гранд оффис, 5-р давхар 10 тоотод байрлах, “Юу Би Капитал кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 16-р гудамж, 651 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Цолмон/РД: МЮ84060805/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 349 721 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч “Юу Би Капитал кредит ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу Би капитал кредит ББСБ” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Г.Цолмонтой ЗГ/2015/32 тоот Зээлийн гэрээ байгуулж, нийт 4.000.000 төгрөгийг сарын 6% хүүтэй, 4 сарын хугацаатай Г.Цолмонд зээлдүүлсэн.

Г.Цолмон нь гэрээний дагуу зээлсэн 4.000.000 төгрөгийг, хүүгийн хамтаар 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөрт багтаан буцаан төлөх үүргийг хүлээсэн. Г.Цолмон нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/2015/32 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн эзэмшлийн Ниссан маркийн 0611 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж улмаар талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд тус тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлж, харин тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтанд авч явсан.

Гэтэл Г.Цолмон нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлбөрийг манай компанид буцаан төлөөгүй байна.

“Юу би капитал кредит ББСБ’' ХХК болон Г.Цолмон нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ/2015/32 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт нийт 7.349.721 төгрөг, үндсэн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 2.896.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453.721 төгрөгийг Г.Цолмонгоос гаргуулан “Юу би капитал кредит ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, мөн барьцааны зүйл Ниссан маркийн 06-11 УНЛ улсын дугаартай тээврийг хэрэгслийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүнээс зээлийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах талаар шийдвэрт дурдуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Хариуцагч Г.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Цолмон миний бие хуулийн мэдлэг дутмаг, мөн өөрийн ээжийн төрсөн дүү болохоор итгэж өөрийнх нь гуйснаар зээлийн гэрээ хийсэн.

Тухайн үед би ийм байдалд орно гэж бодоогүй. Би хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Өвчний улмаас би 9, 10 дугаар нуруугаа авахуулж группт орсон боловч группын хугацаа дуусч дахин сугуулах болоход нурууны зураг дахин авахуулах төлбөрийн чадваргүйн улмаас одоог хүртэл дахин группээ сунгуулж чадаагүй байна.

Уг ниссан маркийн 06-11 УНЛ улын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш юм.

Миний ээжийн дүү Д.Отгонбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р хороо, 3-р хэсэг 170 тоот гэсэн хаягтай Д.Отгонбаяр нь уг машиныг 2014-2015 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгуулахаар шүүхийн шийдвэр гарсан байсан.

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Д.Отгонбаярт олгохоор болсон. Анх ээжийн дүү Д.Отгонбаяр нь намайг “чи надад тус болооч, би хөдөө орон нутгийн хаягтай болохоор, надад зээл өгөхгүй байна. Чи зээл аваад өг, чамайг ямар ч асуудалд оруулахгүй, зээлээ хугацаанд нь төлж байна. Би тэр мөнгөөр наймаагаа хийх гэсэн юм” гээд надаар зээл авахуулсан. Тухайн үед ийм юм болно гэж бодоогүй.

Зээл авснаас хойш надтай нэг ч холбоо бариагүй. Тэгтэл зээл авсан газраас нь надруу утасдсан. Тухайн үед би зээлээ хугацаанд нь төлөөгүй талаар Д.Отгонбаярт хэлтэл “наад асуудал чинь чамд ямар ч хамаагүй, би зээлээ өөрийн нэр дээр болгон гэж хэлсэн.

Би өнөөдрийг хүртэл хуулийн мэдлэггүйгээсээ болж тэр хүнд хууртагдаж ийм байдалд хүрлээ. Машинаа хаана байгаа талаар хэлээд өгөөч гэж хэд хэдэн удаа асуусан боловч хэлэлгүй, тэрнээс хойш утсаа авахаа больсон.

Нэхэмжлэгч компаний нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх чадваргүй. Гэхдээ компанийг хохиролгүй болгохын тулд ямар нэгэн аргаар машиныг тавьсан газраас нь олж өгнө. Миний бие нь мэс заслын улмаас 2 килограммаас дээж юм өргөж болохгүй, удаан хугацаагаар сууж чаддаггүй юм. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Юу би капитал кредит ББСБ” ХХК хариуцагч Г.Цолмонд холбогдуулан 7 349 721/долоон сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.Цолмон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид харилцан тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дугаар ЗГ/2015/32 “Зээлийн гэрээ”/хх-13-14/ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар ЗГ/2015/32 гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг үндэслэн байгуулсан болох нь ЗГ/2015/32 гэрээний хуулбараар тогтоогдож байх ба тус ЗГ/2015/32 дугаар гэрээ Иргэний хуульд нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар ЗГ/2015/32 гэрээний мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №БГ/2015/32 Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ /хх-15/ байгуулсан болох нь №БГ/2015/32 гэрээний хуулбараар тогтоогдож байх ба тус гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан №БГ/2015/32 гэрээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ гэсэн тайлбар гаргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасан.

 

№БГ/2015/32 гэрээнд хөдлөх эд хөрөнгийг буюу 06-11 УНЛ улсын дугаартай, Ниссан маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр/цаашид “фидуци” гэх/                        үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан дугаар ЗГ/2015/32 гэрээний 2 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 4 000 000/дөрвөн сая/ төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн болох нь ЗГ/2015/32 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ЗГ/2015/32 үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох 06-11 УНЛ улсын дугаартай, Ниссан маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр буюу өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 4 000 000/дөрвөн сая/ төгрөг, хүүд 2 896 000/хоёр сая найман зуун ерэн зургаан мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 453 721/дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин нэг/ төгрөг, нийт 7 349 721/долоон сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нэхэмжилсэн зээлийн төлбөрийн үнийн дүнгийн хэмжээний талаар маргаагүй ба хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрт 4 000 000/дөрвөн сая/ төгрөг, хүүд 2 896 000/хоёр сая найман зуун ерэн зургаан мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 453 721/дөрвөн зуун тавин гурван мянга долоон зуун хорин нэг/ төгрөг, нийт 7 349 721/долоон сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь ЗГ/2015/32 болон №БГ/2015/32 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№БГ/2015/32 гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 06-11 УНЛ улсын дугаартай, Ниссан маркийн тээврийн хэрэгслийг 9 000 000/есөн сая/ төгрөгөөр үнэлж, өөрийн нэр дээр буюу өмчлөлдөө шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, №БГ/2015/32 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нийт 7 349 721/долоон сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийн төлбөрт хариуцагчийн өмчлөлийн 06-11 УНЛ улсын дугаартай, Ниссан маркийн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Цолмонд мэдэгдэх хуудсаар болон 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Г.Цолмон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

           

Шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Цолмонгоос нийт 7 349 721/долоон сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

Тогтоох нь:

 

   1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Цолмонгоос нийт 7 349 721/долоон сая гурван зуун дөчин есөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ