| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/04018/И |
| Дугаар | 70 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 70
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, амгалан 13270, гачууртын зам, 102 тоот хаягт байрлах Хэв хашмал ХХК /РД: 5221714/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, бэлхийн 53 дугаар гудамж, 428 а тоотод байрлах Сайхан тэнгэр ХХК /РД: 5745306/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.847.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонпүрэв шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Хэв хашмал ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сайхан Тэнгэр ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн үлдэгдэл төлбөр болох 8.363.100 төгрөг, дутсан бараа материал болох 134 ширхэг V2 маркийн тулаас төмрүүдийн үнэ болох 3.484.000 төгрөг нийт 11.847.100 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хариуцагчтэй дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд: хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11.847.100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 8.363.100 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 134 ширхэг V2 маркийн тулаас төмөр эсвэл түүний үндсэн өртөг болох 3.484.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон гэв ” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “ Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийг баталж өгнө үү ” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК нь Сайхан тэнгэр ХХК-д холбогдуулан 11.847.100 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11.847.100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 8.363.100 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 134 ширхэг V2 маркийн тулаас төмөр эсвэл түүний үндсэн өртөг болох 3.484.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Сайхар тэнгэр ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.847.100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 8.363.100 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 134 ширхэг V2 маркийн тулаас төмөр эсвэл түүний үндсэн өртөг болох 3.484.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 204.503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сайхан тэнгэр ХХК-иас 204.503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгосугай.
3. Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ