Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр

      Дугаар 181/ШШ2016/00048         

                Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Мэдээлэл технологийн үндэсний парк-49 тоотод байрлах, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, ХД-37 байр, 161 тоотод оршин суух, Цэвэгдэлгэрийн Мандуул /РД: ЧЛ86011819/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 270 808.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад                           

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                                             

           Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Мандуул нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус банкнаас 66 тоот Барьцаат зээлийн гэрээгээр /цаашид “Гэрээ” гэх/-ний үндсэн дээр 3 000.000 /Гурван сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн даагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.072.315.83 төгрөг, хүүний өр 180.632.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 13.359.62 төгрөг болж хуримтлагдсан.

Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх талаарх банкны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн.

Гэрээний 5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн тул гэрээг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалж өгнө үү.

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 2.072.315.83 төгрөг, зээлийн хүү 180.632.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.359.62 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг нийт 2.270.808.14 төгрөгийг Ц.Мандуулаас гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                                           

Хариуцагч Ц.Мандуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Мандуул нь “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 2 270 808.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Ц.Мандуулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 270 808.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мандуул нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 270 808.14 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.”Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Мандуулд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 270 808.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 270 808.14 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51211 төгрөгийн тал хувь болох 25605 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Мандуулаас 25605.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ