Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01662

 

 

 

 

 

 

 

 

2023 08 25 210/МА2023/01662

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/01861 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хоёр ихэр хүү А.Ч-, А.Ч нарыг асрамжиндаа авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүү А.Ч-, А.Ч нарыг эцэг Б.А-ын асрамжинд үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хангасугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын эцэг Б.А-аар гэснийг эх Б.Э-ээр гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагч Б.А-ыг гэснийг нэхэмжлэгч Б.Э-ийг, эцэг Б.А-д гэснийг эх Б.Э-эд гэж, нэхэмжлэгч Б.Э-эд гэснийг хариуцагч Б.А-д гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын хариуцагч Б.А-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-эд олгож, гэснийг нэхэмжлэгч Б.Э-ээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.А-д олгож, гэж, хариуцагч Б.А-аас 75,123 төгрөгийг гэснийг нэхэмжлэгч Б.Э-ээс 75,123 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ