Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 385

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

2019        05         13                                   2019/ШЦТ/385

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг, 

Улсын яллагч: Ш.Нямдорж,

Шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ШТЭД: 1697/

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ШТЭД: 0518/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овгийн Нэргүйн А /РД: ХБ86102969/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буга овгийн Цэрэннадмидын Б /РД: ТД79110610/ нарт тус тус холбогдох эрүүгийн 1902 0000 00011 дугаартай 3 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 29-ны өдөр төрсөн,  32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Чухаг хотхоны 603-95 тоотод оршин суух,

Урьд: 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 355 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хуацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хуацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Хиад овгийн Нэргүйн А, /РД: ХБ86102969/

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн,  39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамж 101  тоотод оршин суух,

Урьд: 1995 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 27 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хуацаагаар хойшлуулсан,

1998 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 14 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2001 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 239 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 жил 2 сар 17 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Буга овгийн Цэрэннадмидын Б /РД: ТД79110610/

Шүүгдэгч Н.А, Ц.Б нарын холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.А, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.20 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Ц.Бын биед болон Н.Аын оршин суух Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг хотхоны 603-55 тоотод хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.65 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Т.Халиунд худалдахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн       

 

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр бид хоёр кино үзэж дуусчихаад Мөөжиг гэх залуутай Н.А утсаар яриад байгаа гэхээр нь очиж авхаар очсон тэгээд Н.А нь миний гар хүрэхгүй байна гэхээр нь би авч өгөх гэж байхад цагдаа нар ирсэн. Миний хувьд тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх гэж байснаас бусдад худалдаалах зарах гэсэн зорилго байгаагүй. Миний халааснаас гарсан шавар гэх бодис минийх, шүүгдэгч Н.А түүнийг мэдээгүй байсан. Хэд хоногийн өмнө хүнээс гуйж аваад халаасандаа хийгээд мартсан байсан Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ саналаа илэрхийлсээр ирсэн гэв.

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мөөжиг гэх залуугаас авахаар тохиролцоод 5 дугаар сургуулийн орцноос очиж авах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Бид хоёр зөвхөн хэрэглэх зорилготой байсан. Би 0.65 грамм мөс гэх нэршилтэй зүйлийг хэрэглэхээр худалдаж авсан нь үнэн гэв.

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл:  /1-р хавтас 5-9, 10-14-р хуудас/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Үзлэгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг хотхоны 603-95 орон сууцанд явуулж гэрийн эзэн Н.Ааас танай гэрт ямар нэгэн хууль бус эд зүйл байгаа эсэхийг асуухад гэрийн хойморь хэсэгт байрлуулсан саарал өнгийн буйдан дээр хэрэглүүр, жин байгаа гэж заасан тул уг газраас эхлэн үзлэгийг явуулахаар тогтов. Н.Аын заасан газарт үзлэгийг явуулахад I phone 6 plus гар утасны хайрцаганд ногоон өнгийн эвдэрхий асаагуур 1 ширхэг, хуйлсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хоолой хэсэг нь хагарсан дотор хэсэг нь бохирлогдсон усны тарианы шил 2 ширхэг,  хар өнгийн гар жин байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хурааж авав”  /1-р хавтас 10-14-р хуудас/

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Ц.Боос биедээ байгаа эд зүйлээ гаргаж ширээн дээр эмх цэгцтэй тавина уу гэхэд ...хүрэмний зүүн талын дотор халааснаас гялгар уутыг хайлж наалдуулсан дотроо бор хүрэн өнгийн элс мэт зүйлтэй зүйл гаргаж ирснийг Боос ямар эд зүйл болох талаар асуухад элс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа гэж хэлснийг жинлэхэд гялгар уутны хамт 0.20 грамм болж байсныг шинжээч томилохоор хураан авлаа. ...Ц.Бын өмсөж явсан хувцас эд зүйлийг нэг бүрчлэн тайлж гараар тэмтэрч үзэх байдлаар үзлэг явуулах үедээ өмдийг тайлуулж шалгахад дотор талаас 00-н цаасанд ороож скочоор наасан байдалтай эд зүйл гарсныг Боос ямар эд зүйл болох талаар асуухад 5 дугаар сургуулийн хажуу талаас хүнээс мөс гэх бодис худалдан авсан сургуулийн хажуу талын байрны хажууд үлдээсэн байсныг нь очиж авах гэснийг нээж үзэхэд зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн бодис байсныг жинлэхэд уутны хамт 0.60 грамм болж байх ба Trunarc багаж ашиглан шалгахад метафетамины агууламжтай болох нь 456 дугаартай бүртгэгдэж гарч ирсэн”  /1-р хавтас 31-р хуудас/

          Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл: ”...иргэн Ц.Б нь метафетамин болон амфетамин агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав  /1-р хавтас 32-р хуудас/

          Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл: “...Н.А нь метафетамины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэл тусгав /1-р хавтас 37-р хуудас/

          Н.Аыг iphone 6 plus гар утасны үзлэгийн тэмдэглэл /1-р хавтас 40-45-р хуудас/

          Т.Халиуны samsung note 3 маркын гар утасны үзлэгийн тэмдэглэл /1-р хавтас 49-50-р хуудас/

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10542 тоот дүгнэлт /1-р хавтас 65-р хуудас/

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10543 тоот дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн толгой хэсгийг нь хагалсан дотор хэсэг нь цайвар зүйлээр цантаж бохирлогдсон тарианы шил нь шинжилгээнд тэнцэнэ 2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутны тасархай, AU3753236 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй 3. Шинжилгээнд ирүүлсэн толгой хэсгийг нь хагалсан дотор хэсэг нь цайвар  зүйлээр цанатаж бохирлогдсон тарианы шилэнд метафетамин илэрсэн 4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно /1-р хавтас 68-р хуудас/

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 10545 тоот дүгнэлт /1-р хавтас 71-р хуудас/

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 10544 тоот дүгнэлт: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хоолой хэсэг нь хагарсан тарианы шил мэт зүйл /2ш/, хуйлсан нэг мянган төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, /AU7741209 серийн дугаартай/, хуйлсан хорин төгрөгийн мөнгөн дэвсгэрт /AH9832089 серийн дугаартай/ зэргээс Метафетамин (methamphamine) илэрч байна.  /1-р хавтас 74-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10541 тоот шинжээчийн дүгнэлт: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн мөс мэт талстлаг зүйлээс метафетамин, бор өнгийн элс мэт нунтаг зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарна /1-р хавтас 78 дугаар хуудас/

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн сэтгэц эмгэг судлалын №911 тоот дүгнэлт /1-р хавтас 89-р хуудас/

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн сэтгэц эмгэг судлалын №913 тоот дүгнэлт /1-р хавтас 91-92-р хуудас/

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 10546 тоот дүгнэлт: А, Б гэж хаягласан шээсний дээж тус бүрээс /3ш/ Метафетамин /MAMP/ илэрсэн. Илэрс

Гэрч Ч.Чулуунцэцэгийн мэдүүлэг: “...Би Быг шоронгоос гарч ирээд, бие хаа нь өвдөөд тэр зүйлээсээ холдсон байх гэж итгэж байсан. Мөнгө төгрөг хэцүү байгаа хүн ямар мөнгөөрөө хар тамхи олж хэрэглэсэн болохыг үнэхээр мэдэхгүй байна. Би Быг хар тамхиа хэрэглэж байхыг нэг ч удаа хараагүй.  /1-р хавтас 107-108-р хуудас/

Гэрч Ж.Энхцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас 106-р хуудас/

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /1-р хавтас 234-243-р хуудас/

Ц.Бын эзэмшлийн 5163124560 дугаарын дансны хуулга /2-р хавтас 122-130-р хуудас/

Яллагдагч Ц.Бын мэдүүлэг: “...50 дугаар байрны 6 давхарын хар кабелын хажуу талд скочоор наагаад тогтоосон байсан мөсийг очиж авсан юм                         “...Халиун манай эхнэр Чулуунцэцэгийн нэр дээр байдаг 88-95 УБЦ улсын дугаартай Доож марзын америк машиныг худалдан авахаар болсон юм. ...Би машинаа засаад Халиунд өгөх ёстой юм. Халиун 14 сая төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Халиун 14 сая төгрөгнөөс 9.5 сая төгрөгийг Хаан банкны миний нэртэй дансруу хийсэн байгаа. ...Бэлнээр 2.500.000-3.000.000 орчим төгрөг Халиун надад өгсөн. Бэлэн мөнгө өгсөн баримт надад байхгүй” гэх мэдүүлэг  /1-р хавтас 114-117-р хуудас/

“...нэгэнт миний халааснаас гарч ирсэн тул уг бодисыг би Баагий гэгчтэй 95912096 дугаарын утсаар холбогдож авсан юм гэж мэдүүлсэн юм. Үнэндээ 95912096 гэсэн дугааарын эзэмшигчтэй би утсаар яриагүй. А бид хоёр уг мөсийг 5 дугаар сургуулийн ард талын байрны орцноос очиж авсан. 95912096 гэсэн дугаарын эзэмшигч хэн болохыг мэдэхгүй ...би Атай хамт яваад очиж мөс авсан тул тэгээд худал мэдүүлчихсэн юм. Тэрнээс уг хүнтэй би биш, А холбогдсон. Мөсийг 5 дугаар сургуулийн ард талын байрны 5 давхарын хананд скочоор тогтоосон байхыг авсан. Н.А бид хоёр хамт яваад мөс авсан. Бид хоёрын авсан мөс цагдаа нарт баригдах үед миний биед байсан /2-р хавтас, 19-20-р хуудас/  

Яллагдагч Н.Аын мэдүүлэг: Мөөжиг гэдэг нь Мөнхсүх гэх залуу. Би Мөнхсүхтэй танилцаад 1 жил болж байна. Би Мөөжигийг юм зардаг гэдгийг мэднэ. Мөөжиг намайг мөс хэрэглэдэг гэж мэдэх тул удахгүй карго ирнэ, ирвэл надад юм өгнө гэж хэлсэн юм. Тэгээд Мөөжигтэй холбогдож байгаад 2018 оны 10 дугаар 08-ны өдөр найз залуу Бтой холбогдоод 5 дугаар сургуулийн ард талын байрны орцноос мөс очиж авсан. Гэвч би хэн нэгэнд зараагүй, худалдах зорилго байгаагүй. Өөрөө хэрэглэх гэж л Мөөжигтэй холбогдож мөс авсан. Миний гар утсаар Халиунтай би холбогдсон. Б бид 2 ээлжлээд л Халиунтай холбогдсон. Тэр өдөр Халиунтай холбогдох Халиун надаас мөс асууж байсан. Урд нь ч Халиун надаас асууж байсан. Ер нь бид нар хоорондоо байнга холбогдож тоглоом шоглоомоор худлаа үнэн нь мэдэгдэхгүй чамд мөс байна уу надад байна гэх мэтээр ярьж байдаг ч бидний яриа биелэж нэг нэгэндээ мөс өгч авсан асуудал байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Халиунтай огт уулзаагүй. ...Мөөжиг ер нь надтай уулзахгүй байсан. Мөөжиг карго тосч аваад юм авна гэж байсан тул Мөөжигтэй уулзаад ахиухан юм авчих санаатай л худлаа үнэн зүйл ярьж байсан юм. Тэрнээс би хэн нэгнээс мөнгө төгрөг аваад дансаар шилжүүлсэн, Мөөжигт мөнгө төгрөг өгсөн асуудал огт байхгүй /2-р хавтас 14-15-р хуудас/

Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн тодорхойлолт 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, Дугаар 024 /3-р хавтас 39-р хуудас/

Н.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хавтас 150, 151-р хуудас, /

Н.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 153-р хуудас/

Н.Аын оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтас 155-р хуудас/

Ц.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хавтас 144, 145-р хуудас/

Ц.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 147-р хуудас/

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /2-р хавтас 148-р хуудас/

        Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Н.А нь Ц.Бтой бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.65 грамм хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.Бын өмсөж явсан хувцас, өмдийг тайлуулж шалгахад ариун цэврийн цаасанд ороож скочоор наасан байдалтай, ...нээж үзэхэд зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн бодис байсныг жинлэхэд уутны хамт 0.60 грамм болж байх ба Trunarc багаж ашиглан шалгахад метафетамины агууламжтай болох нь тогтоогдсон” гэх тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10541 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн мөс мэт талстлаг зүйлээс метафетамин илэрч байна. НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарна” гэх дүгнэлт, шүүгдэгч Н.А, Ц.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Аын яллагдагчаар өгсөн “Мөөжиг намайг мөс хэрэглэдэг гэж мэдэх тул удахгүй карго ирнэ, ирвэл надад юм өгнө гэж хэлсэн юм. Тэгээд Мөөжигтэй холбогдож байгаад 2018 оны 10 дугаар 08-ны өдөр найз залуу Бтой холбогдоод 5 дугаар сургуулийн ард талын байрны орцноос мөс очиж авсан. Гэвч би хэн нэгэнд зараагүй, худалдах зорилго байгаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бын яллагдагчаар өгсөн “Үнэндээ 95912096 гэсэн дугааарын эзэмшигчтэй би утсаар яриагүй. А бид хоёр уг мөсийг 5 дугаар сургуулийн ард талын байрны орцноос очиж авсан. 95912096 гэсэн дугаарын эзэмшигч хэн болохыг мэдэхгүй ...би Атай хамт яваад очиж мөс авсан тул тэгээд худал мэдүүлчихсэн юм. Тэрнээс уг хүнтэй би биш, А холбогдсон. Мөсийг 5 дугаар сургуулийн ард талын байрны 5 давхарын хананд скочоор тогтоосон байхыг авсан. Н.А бид хоёр хамт яваад мөс авсан. Бид хоёрын авсан мөс цагдаа нарт баригдах үед миний биед байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд нь өөр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос Н.А нь Ц.Бтой бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.65 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Т.Халиунд худалдахыг завдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.20 грамм шавар гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинол агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биедээ хадгалсан болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин энэхүү шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг хотхоны 603-95 тоотод хадгалсан талаар Н.А мэдээгүй талаар Ц.Б мэдүүлдэг, мөн Н.Аын гэрт нь үзлэг хийсэн тэмдэглэлээр дээрх бодис Н.Аын гэрээс илээргүй, харин Ц.Бын өмсөж явсан хувцасны халааснаас гарч ирсэн. Дээрх бодисыг хэрэглэсэн эсэх талаар Н.Аын биеэс биологийн дээж авч шинжилсэн дүгнэлт зэрэгт энэхүү бодисын агууламж илрээгүй зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд дээрх бодисыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хадгалсан гэх үйлдэлд Н.А нь гэм буруугүй байна. Иймд дээрх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Аын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.65 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Т.Халиунд худалдахыг завдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийн тухайд Н.А, Ц.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт болох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдээ дээрх 0.65 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрсдөө хэрэглэх гэж авсан талаар тогтвортой мэдүүлдэг. Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Т.Халиунд худалдахыг завдсан гэж прокуророос зүйлчилсэн. Эрүүгийн эрх зүйд завдалт гэдэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд халдсан үйлдэл хийгдэж эхэлснээс хойш тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байхыг ойлгодог. Н.Аын хувьд Ц.Бтой бүлэглэн Т.Халиунд Монгол Улсын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдахаар идэвхтэй үйлдэл хийгдээгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх санаа, зорилгын хувьд худалдаалах санаа зорилгоор үйлдсэн болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг 0.20гр “шавар” гэх нэршилтэй шинжээчийн дүгнэлтээр делта-9 тетрагидроканнабинол агуулсан болох нь тогтоогдсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг “мөс” гэх нэршилтэй 0.65гр жинтэй шинжээчийн дүгнэлтээр метафетамины агууламжтай болох нь тогтоогдсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Н.Атай бүлэглэн хууль бусаар олж авч биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан,

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлсэн “Ц.Бын өмсөж явсан хүрэмний зүүн талын дотор халааснаас гялгар уутыг хайлж наалдуудлсан  дотроо бор хүрэн өнгийн элс мэт зүйл, ...0.20 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис, шинжээчийн дүгнэлтээр делта-9 тетрагидроканнабинол агуулсан болох нь тогтоогдсон, мөн Ц.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлсэн ...өмдийг тайлуулж шалгахад дотор талаас 00 цаасанд ороож скочоор наалдуулсан, ...мөс мэт цагаан өнгийн бодис уутны хамт 0.60гр /шинжилгээний явцад нарийвчилсан жин хэмжүүрээр 0.6564гр болох нь тогтоогдсон, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хавтас 79-р хуудас/ болж байх ба Trunarc багаж ашиглан шалгахад метафетамины агууламжтай болох нь 456 дугаартай бүртгэгдэж гарч ирсэн”,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10541 тоот шинжээчийн дүгнэлтэнд “...цайвар өнгийн мөс мэт талстлаг зүйлээс метафетамин агуулсан болох нь тогтоогдсон” Ц.Бын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлээр “...Ц.Б нь метафетамин болон амфетамин агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэж урьдчилсан байдлаар тогтоосон, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 10546 тоот дүгнэлтээр “...А, Б гэж хаягласан шээсний дээж тус бүрээс /3ш/ Метафетамин /MAMP/ илэрсэн” гэх дүгнэлт, Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ”...Мөөжигтэй холбогдож байгаад 2018 оны 10 дугаар 08-ны өдөр найз залуу Бтой холбогдоод 5 дугаар сургуулийн ард талын байрны орцноос мөс очиж авсан. Гэвч би хэн нэгэнд зараагүй, худалдах зорилго байгаагүй. Өөрөө хэрэглэх гэж л Мөөжигтэй холбогдож мөс авсан” гэх мэдүүлэг, Ц.Бын яллагдагчаар өгсөн “...А бид хоёр уг мөсийг 5 дугаар сургуулийн ард талын байрны орцноос очиж авсан. 95912096 гэсэн дугаарын эзэмшигч хэн болохыг мэдэхгүй ...би Атай хамт яваад очиж мөс авсан ...Мөсийг 5 дугаар сургуулийн ард талын байрны 5 давхарын хананд скочоор тогтоосон байхыг авсан. Н.А бид хоёр хамт яваад мөс авсан. Бид хоёрын авсан мөс цагдаа нарт баригдах үед миний биед байсан” гэх мэдүүлэг, Н.А, Ц.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Ц.Быг Н.Атай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.20 грамм шавар гэх нэршилтэй                     делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч өөрийн биедээ болон Н.Аын оршин суух Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг хотхоны 603-55 тоотод хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг 0.65гр мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метафетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Т.Халиунд худалдахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй байна.

Шүүгдэгч Ц.Быг Н.Атай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.20 грамм шавар гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Н.Аын гэрт болон өөрийн биед хадгалсан гэх үйлдэлд буруутгасан байна. Гэтэл Н.Аын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр Н.Аын гэрээс дээрх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй, Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Н.А нь дээрх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис өөрт нь байсан талаар мэдээгүй гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр 0.20 грамм шавар гэх бодисыг нь Ц.Бын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өмсөж явсан хүрэмний халааснаас хураан авч, бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Б нь 0.20 гр шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар олж авч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэл таслан зогсоогдох хүртэл удааширсан үйлдлээр өөрийн биед болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг хотхоны 603-55 тоотод хадгалсан үйлдэлдээ гэм буруутай болох нь тогтоогдож байна. Харин Ц.Бын энэхүү үйлдэлд Н.А нь урьдчилан үгсэн тохиролцож эсхүл үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн шинж тогтоогдохгүй байна. Мөн 0.20 гр шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл нь шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго, үйлдлийн шинжид тохироогүй, 0.20гр шавар гэх нэршилтэй бодисыг цаашид худалдан борлуулах зорилгоор олж авсан эсэх талаар хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Быг Н.Атай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг 0.65гр мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метафетамины агууламжтай бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлийн тухайд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг 0.65гр мөс гэх нэршилтэй, метафетамины агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авч өөрийн биед хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд Н.А нь дээрх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авахад хамжиж бүлэглэн оролцсон болох нь Ц.Б, Н.А нарын мэдүүлгүүд, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд Ц.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Н.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн оролцсон оролцоонд хууль зүйн зөв дүгнэлт хийж эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Т.Халиунд худалдахыг завдсан гэж хэргийг зүйлчилсэн нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ц.Б, Н.А нар нь Т.Халиунд худалдахыг завдсан үйлдэл хийгдсэн эсэхийг нотлон тогтоогоогүй байна. Мөн худалдаалах зорилгоор гэсэн боловч худалдаалах санаа зорилго нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Аыг Ц.Бтой бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.65 грамм хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй метафетамины агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг   2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг 0.20 грамм “шавар” гэх делта-9 тетрагидроканнабинол агууламжтай мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Чухаг хотхоны 603-55 тоотод хадгалсан, Н.Атай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг “мөс” гэх нэршилтэй 0.65гр жинтэй метафетамины агууламжтай болох нь тогтоогдсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч биедээ хадгалсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсний дагуу шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Н.А, Ц.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг яллах дүгнэлтэнд дурьдсанаас хөнгөрүүлэн өөрчиллөө.

            Шүүхээс шүүгдэгч Н.А, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар Н.Аын өмгөөлөгч Н.Намжилцогт, Ц.Бын өмгөөлөгч Б.Тэнгис нар Эрүүгиин хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэжээ. Шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна.

            Шүүгдэгч Н.А нь урьд 2005 онд Баянгол дүүргийн шүүхийн 355 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 онд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 108 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

            Шүүгдэгч Ц.Б нь урьд 1995 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 1998 онд Нийслэлийн шүүхийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2001 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 239 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2013 онд Хан-Уул дүүргийн шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн байна.  

            Н.А, Ц.Б нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж үйлдэгддэг гэмт хэрэг байна.

            Н.А нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ч түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар зэргийг харгалзан, Ц.Бын хувьд мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ч түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүхээс харгалзах нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Хиад овгийн Нэргүйн Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Буга овгийн Цэрэннадмидын Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэхээр тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хиад овгийн Нэргүйн Аыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Буга овгийн Цэрэннадмидын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Шүүгдэгч Н.Аыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Н.А нь 170 хоног цагдан хоригдсон, Ц.Б нь 92 хонг цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, ШШҮХ-ийн шинжээчийн №10542 дугаартай дүгнэлтээр Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг метафетамины агууламжтай хагархай тарианы шил 1 ширхэг, №10543 дугаартай дүгнэлтээр залеплоны агууламжтай болох нь тогтоогдсон шаргал өнгийн гуурс 1 ширхэг, №10545 дугаартай дүгнэлтээр метафетамины агууламжтай болох нь тогтоогдсон уутны тасархай, №10544 дугаартай дүгнэлтээр метафетамины агууламжтай болох нь тогоогдсон хагархай тарианы усны шил 2 ширхэг, №10541 дугаартай дүгнэлтээр метафетамины агууламжтай болох нь  тогтоогдсон уутны хамт 0.65 грамм “мөс” гэх нэршилтэй бодис, тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон уутны хамт 0.20 грамм элс гэх нэршилтэй бодис, Н.Аын гэрээс хураан авсан хар өнгийн гар жин, хуйлсан 1000 төгрөгийн дэвсгэрт /AU7741209/ 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт /AH9832089/ 1 ширхэгийг тус тус устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тус тус эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.А, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР