Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

      Дугаар 181/ШШ2016/00037

               Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02 Сэтнтрал Тауэр 8 давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 22-р байр, 40 тоотод оршин суух, Боржигон овогт Дэнсмаагийн Чулуунбаатар /РД: ХД69081315/-т холбогдох

 

Гэрээний үүрэгт 1 457 319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад                            

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                                             

   Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “ЮНИТЕЛ” ХХК нь хариуцагч Чулуунбаатар нар харилцан тохиролцож 2015 оны 04 сарын 20 -ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88092880 дугаарт нь S6 (color - Black) маркын rap утасыг ЛМЕ1 code 359845061886219 / 12 сарын хугацаатай /2015 оны 04 сараас 2016 оны 04 cap / хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 1-р сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

  •  88092880 дугаарын ярианы төлбөр болон утасны лизинг-ийн төлбөр болох нийт 971,546 төгрөг/ Есөн зуун далан нэг мянга таван зуун дөчин зургаан/төгрөг
  •  Гэрээний 5-р зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-ийн алданги болох 485,773 төгрөг / Дөрвөн зуун наян таван мянга долоон зуун далан гурван/ төгрөг нийт 1,457,319 тегрөг /Нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга гурван зуун арван есөн /төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                                                           

Хариуцагч Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Чулуунбаатар нь “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 1 457 319 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Д.Чулуунбаатарт холбогдуулан гэрээний үүрэгт 1 457 319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Чулуунбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 457 319 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн Д.Чулуунбаатараас гэрээний үүрэгт 1 457

319 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга гурван зуун арван есөн/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Д.Чулуунбаатар нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38267 төгрөгийн тал хувь болох 19133 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Чулуунбаатараас 19133.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ