Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02196

 

 

 

 

2023 12 20 210/МА2023/02196

 

 

,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2023/02825 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.,,,,,,,,,,,,д холбогдох

 

Гэм хорын хохиролд 1,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Т.,,,,,,,,,,,, нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ЭБО төвийн урд замд Тоёота приус маркийн 45-45 ДГС улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ нэхэмжлэгчийн эзэмшлийн Тоёота приус маркийн ,,,,,,,,,УБУ улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Түүний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд хохирол учирсан.

 

1.2. Т.,,,,,,,,,,,,гийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа.

Аюулгүй байдлыг хараад орох үед хажуу талаас явган хүний гарц хашлага дээгүүр даваад нэг машин орж ирсэн.

 

1.3. ,,,,,,,,,, ХХК-ийн үнэлгээгээр 1,200,000 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэхэд төлсөн 84,000 төгрөг, нийт 1,280,000 учруулсан нь тогтоогдсон.

 

 

Иймд Т.,,,,,,,,,,,,гээс 1,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.       Хариуцагчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. ЭБО төвийн урдаас гардаг 1 гарцтай. Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсний дагуу зогссон байхад ,,,,,,,,,,,, нь хажуугаас ирж мөргөсөн.

 

2.2. Энэ тухай Замын цагдаад хэлж камерын бичлэг харахыг удаа дараа шаардсан боловч үл тоож хэт нэг талыг барьсан. Миний машин буфер цуурч байхад ,,,,,,,,,,,, машины хамаг юм хагарсан. Манай хувьд ямар ч буруугүй.

 

Харагдах орчин хязгаарлагдмал үед хурдтай орж ирж осол гарсан. Харагдах орчин хязгаарлагдмал бид заавал автомашиныхаа хошуугаа гаргаж байж, сая зогсдог юм. Энэ зам нь өөрөө 8 метр орчим 2 урсгалтай өргөн зам байгаа.

 

2.3. Тэгээд та яаж байгаа юм бэ, таныг гаргах гээд хүлээж байхад чинь гэсэн чинь би та хоёрыг харсан даанч амжсангүй гэсэн. Тэгээд Цагдаа дуудсан чинь цагдаа ирээд энэ хүний таньдаг цагдаа юм шиг байгаа юм, энэ хүнтэй ярьж байгаад явсан.

 

Улмаар 3 цагийн дараа харанхуй болсон хойно 2 цагдаа ирээд хэмжилт хийсэн. Цагдаа нар баахан хэмжилт хийгээд явсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түгжрэлгүй өргөн зам дээр явж байж бид хоёрын урдуур зөрөөд явж болно. Т.,,,,,,,,,,,,гийн унаж явсан 45-45 ДГС улсын дугаартай машин нь манай хүргэн Сэнгээбаатарын ахын машин гэжээ. 

 

3. Иргэдийн төлөөлөгч Ж.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхсэн төлбөрийг төлөх нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.,,,,,,,,,,,,гээс гэм хорын хохиролд 1,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасыг баримтлан хариуцагч Т.,,,,,,,,,,,,гээс 35,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.07.31-ний өдөр төлсөн 35,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

5.1. Тоёото Приус маркийн 45-45 ДГС улсын дугаартай автомашинтай хөдөлгөөнд оролцохоор гол замруу орох үйлдэл хийхээр зогсож байтал хохирогч гэх ,,,,,,,,,,,, нь Тоёото Приус маркийн ,,,,,,,,,УБУ улсын дугаартай автомашинаар ... Замын хөдөлгөөнийн дүрмийн 12.5.д заасан хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр бүс дотор цагт 20 км хурдтай хөдөлгөөнд оролцоно, 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж .... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж огцом хурдтай ирж миний машины зүүн хажуунаас мөргөж зам тээврийн осол гаргасан.

 

Гэтэл анхан шатны шүүх хурал дээр хохирогч гэх ,,,,,,,,,,,, нь илт худлаа мэдүүлэг өгч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зөрчил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа И.Шагдарсүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ос-104 дугаартай "Эрх бүхий албан тушааалтаны магадлагаа"-нь нотлох баримтыг бүрэн үндэслээгүй.

 

Иймд энэхүү зам тээврийн ослын нотлох баримтыг дахин бүрдүүлэн өгч байгаа тул хэргийг дахин хянан үзэж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн 182/ШІ2023/02825 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

6.1. Замын хөдөлгөөний дүрмийн 12.5.г-д заасныг зөрчөөгүй. Шүүхэд худал мэдүүлэг өгөөгүй. Тухайн үед хариуцагч нь даатгалтай даатгалаа олоод ирье гээд явсан. Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч Т.,,,,,,,,,,,,д холбогдуулан гэм хорын хохирол 1,280,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч осолд буруутай гэж маргажээ. /1-р хх 1, 23-24/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны ЭБО төвийн урд замд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ,,,,,,,,,УБУ улсын дугаартай, тоёота приус (Toyota pruis) маркийн автомашин, 45-45 ДГС улсын дугаартай тоёота приус (Toyota pruis) автомашинууд мөргөлдөж, зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогджээ. /1-р хх 1, 23-24, 4-9/

3.б. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-гаар,

...Т.Приус маркийн 45-45 ДГС улсын дугаартай автомашины жолооч Тулгын ,,,,,,,,,,,, нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

Т.Приус маркийн 52-52 УБУ улсын дугаартай автомашины жолооч Дашбилэг Дашзэвгэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй... гэж,

Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0009793 дугаар Шийтгэлийн хуудас-аар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр Т.,,,,,,,,,,,,г 100,000 нэгжээр торгосон байна. /1-р хх 5/

3.в. ,,,,,,,,,,,, өмчлөлийн ,,,,,,,,,УБУ улсын дугаартай, тоёота приус 30 (Toyota pruis) маркийн автомашинд ,,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний тайлангаар 1,200,000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоогджээ. /1-р хх 12/

4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна.

4.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж, зам тээврийн осол гарсан, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.а. Хариуцагч Т.,,,,,,,,,,,, нь зам тээврийн осолд гэм буруутай эсэхэд маргаж байгаа хэдий боловч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0009793 дугаар Шийтгэлийн хуудас зэргийг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаагүй.

Дээрх магадлагаа, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5.б Мөн хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй юм.

Түүнчлэн шүүхийн Иргэдийн төлөөлөгч Ж.Батсайхан нь хариуцагч төлбөрийг төлөх нь зүйтэй гэж дүгнэжээ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД