Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 49/1 дүгээр байр, 2 давхар 202а тоотод байрлах, “Дэлгэр финанс” ББСБ ХХК /РД: 5767261/-ийн хүсэлттэй,  

 

Ч.Шинэтуулыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн гүйцэтгэх захирал О.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэр финанс” ББСБ нь иргэн Чойжамцийн Шинэтуултай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1307071 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 94-43 УБИ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, NHW200060743 арлын дугаартай Toyota Prius маркийн суудлын автомашин барьцаалан 4 500 000 төгрөгийн зээл олгосон. Гэвч Ч.Шинэтуул нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд энэхүү зээлийн төлбөрийг төлүүлэхээр удаа дараа холбогдоход гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл холбогдож чадсангүй. Бидний зүгээс хаягаар нь хайсан боловч Чойжамцын Шинэтуул нь өөрийн хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд Чойжамцын Шинэтуулыг эрэн сурваджилж өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч “Дэлгэр финанс” ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Шинэтуул/РД: УА69040206/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэн Ч.Шинэтуулын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд Ч.Шинэтуулыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Шинэтуул/РД: УА69040206/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Дэлгэр финанс” ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Чойжамцын Шинэтуул/РД: УА69040206/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ч.Шинэтуул/РД: УА69040206/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Дэлгэр финанс” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ