Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 183/2022/03487/И |
Дугаар | 210/МА2023/02195 |
Огноо | 2023-12-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2023/02195
2023 12 20 210/МА2023/02195
,,,,,,,,,,,,,,нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02918 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдох,
7,179,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Ж.,,,,,,,, нь Авзага трейд ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 3 сарын хугацаанд ажилласан. Тус компанийн захирал ,,,,,,,,, түүний нөхөр ,,,,,,,,,,,, нар нь ...яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байна, таньдаг банк бус санхүүгийн байгууллага байгаа, 1 сарын дотор буцааж өгнө гэх гуйлтыг тавьсан. Ингээд хариуцагч нартай зөвшилцөн тохиролцсоноор ,,,,,,,,,,, ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ,,,,,,,,,, улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг барьцаалан 5,000,000 төгрөгийг зээлж аваад тэр даруй хариуцагч Б.,,,,,,,,,,ын ,,,,,,,,,, дах дансанд шилжүүлсэн.
1.2. Гэтэл ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар зээлийн 5,000,000 төгрөг болон хүү, алдангийг төлөхгүй зугтааж, мөн 3 сар ажилласан цалинг маань хүртэл өгөөгүй.
1.3. ,,,,,,,,,,, ХХК-д зээл 5,000,000 төгрөг, хүү, алданги 2,179,200 төгрөг, нийт 7,179,200 төгрөгийг төлсөн.
Иймд хариуцагч ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нараас 7,179,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ,,,,,,,,,,,,ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ,,,,,,,,,,,,,,нэхэмжилж байгаа мөнгөний талаарх хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагаас шалгаж, гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хаасан. Би Авзага констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө төгрөгт ямар ч хамааралгүй гэжээ.
3. Хариуцагч ,,,,,,,, шүүхэд тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.3-д тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,аас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.,,,,,,,,од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.719.200 төгрөгт болон хариуцагч ,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,аас 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.,,,,,,,,од олгож, шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Ж.,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нартай тохиролцсоноор ",,,,,,,,,,, ББСБ" ХХК-иас 5,000,000 төгрөгийг өөрийн эд хөрөнгө болох машиныг барьцаалан, зээл авч, авсан зээлийг хариуцагч нарт шууд шилжүүлсэн.
5.2. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа шаардаж арга буюу 5,000,000 төгрөг болон зээлийг хүү болох 2,179,200 төгрөгийн хамт нийт 7,179,200 төгрөгийг зээл авахуулсан ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын өмнөөс төлж барагдуулсан.
5.3. Улмаар 2,179,200 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж шаардаж байгаа талаар нэмэлт тайлбар хүргүүлсэн. Хохирол гэж шаардах эрхээ тодорхойлсоныг шүүх няцаагаагүй, хууль бус бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй" гэж зааснаар ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нийт 7,179,200 төгрөгөө шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад шүүх шаардах эрхийг нь зөв тодорхойлохгүй нэхэмжлэгчийг 2,179,200 төгрөгөөр хохироож байна.
Хэрэв хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар банк бусаас авсан зээл болон хүүг олж авах эрх нь нэхэмжлэгчид үүсэх учиртай.
Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02918 дугаар шийдвэрийн 2,179,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ж.,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гэрээний үүрэг, хохиролд 7,179,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1-2, 21/
3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.
3.а. ,,,,,,,,,,, ХХК болон Ж.,,,,,,,, нар нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ЗГ2020-29 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ,,,,,,,,,, улсын дугаартай, ZVW305318551 арлын дугаартай, Toyota pruis 30 маркийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулжээ. /1-р хх 5-6/
3.б. ,,,,,,,,,,, ХХК нь 5,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,дансанд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. /1-р хх 8, 10/
3.в. Улмаар Ж.,,,,,,,, нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,, дахь дансанд шилжүүлжээ. /1-р хх 10, 29/
3.г. Ж.,,,,,,,, нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7,179,200 төгрөгийг ,,,,,,,,,,, ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн, ,,,,,,,,,,, ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ,,,,,,,,,, улсын дугаартай, Toyota pruis 30 маркийн автомашиныг ,,,,,,,,,,,,,,өмчлөлд шилжүүлэхийг хүссэн албан бичгийг Авто тээврийн Үндэсний төвд хүргүүлснээр тэдгээрийн хоорондын гэрээний үүрэг дуусгавар болжээ. /1-р хх 11, 7/
4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:
4.а. Зохигчийн хооронд дээрхи 7,179,200 төгрөгтэй холбоотой үүргийн харилцаа үүссэн эсэх, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч тал төлөх эсэхэд маргажээ.
4.б. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэргийн баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэснийг буруутгах, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Талууд гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул нэхэмжлэгч Ж.,,,,,,,,оос хариуцагч ,,,,,,,,,,,,ад 5,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.
5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,179,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ,,,,,,,,,,, ХХК-аас зээлж авсан 5,000,000 төгрөгийн хүүд төлсөн 2,179,200 төгрөгийг хохирол гэж шаардсан байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг хуульчилсан.
5.б. Зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг шаардсан хугацаа, хариуцагч уг шаардсан хугацаанаас хойш нэг сарын дотор төлөөгүй гэх үйл баримт хэрэгт баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлвэл хугацаатай холбоотой үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол нь үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор олох ёстой байсан орлого, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал зэрэг ойлголтыг багтаах боловч нэхэмжлэгч нь хэдийд шаардлага гаргасан үйл баримтаа тодорхой нотлох үүрэгтэй юм.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,, ХХК-аас авсан зээлийн хүүд 2,179,200 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02918 шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД