Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 182/2023/01397/И |
Дугаар | 210/МА2023/02194 |
Огноо | 2023-12-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2023/02194
2023 12 18 210/МА2023/02194
,,,,,,,,,,,, ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02742 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 98,615,178 төгрөг гаргуулах, барьцаа болон фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,, ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22/12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн.
1.2. Зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн зээл хүссэн өргөдөлд дурдсан ,,,,,,,,,гийн ,,,,,,,,,,,,, дахь ,,,,,,,,,,, дахь дансанд шилжүүлсэн.
1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй.
Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 69,000,000 төгрөг, хүүд 25,089,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,525,644 төгрөг нийт 98,615,178 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.4. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байрлах ,,,,,,,,,,, дугаартай үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын ,,,,,,,,,,дугаар бүхий зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан.
1.5. Түүнчлэн ,,,,,,,,,,,,,, нь 22/12 тоот зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг ,,,,,,,,,,,, ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, ,,,,,,,,,,, улсын дугаартай, ,,,,,,,,,,,,,,,,арлын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 98,615,178 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болон тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,, ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлд ,,,,,,,,,,,,,хамтран зээлдэгчээр орсон.
2.2. Зээл авснаас хойш хүүгээ төлж явсан. Гэтэл Ковид-19 цар тахал гарч, хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал намайг ч бас дайрч зээлийн хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж байсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 9,000,000 төгрөгт хүрсэн байна. Таны зээлийн хугацаа дуусаагүй байгаа ч бид таны энэ зээлийг хааж, 69,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье гэснийг би зөвшөөрөхгүй байсан.
Гэтэл бид тань руу ярьж дарамт шахалт хийхгүй 3 сар болно гэсэн атлаа өдөр бүр ярьж байсан учир энэ гэрээг хийсэн.
Би урьд нь авсан 60,000,000 төгрөгийг төлж чадахгүй байхад дахин 9,000,000 төгрөг нэмж 69,000,000 төгрөг болгосон учир би төлөөгүй.
2.3. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А/203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг.
Иймд Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын заалтыг зөрчсөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22/12 дугаар зээлийн гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,нараас 98,615,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн Улсын бүртгэлийн ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байрлах, 120 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, нэгж талбарын ,,,,,,,,,,дугаарт бүртгэлтэй, 690 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ,,,,,,,,,,, улсын дугаартай, ,,,,,,,,,,маркийн, ,,,,,,,,,,,,,,,,арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,092,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,нараас 1,092,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож, шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэг нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хоёр хариуцагчийг хоёуланг нь байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасан гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы ноцтой зөрчил гаргасан.
Учир нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болсон 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 13 мин, 09 цаг 23 минутад тус шүүхийн шүүгчийн туслахын 90235656 дугаарын утас руу залгаж "итгэмжлэлээсээ татгалзаж байгаа, энэхүү хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,ыг төлөөлөн өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох болно" гэж тодорхой хэлсэн байтал энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны ирцийг хэрхэн илтгэсэн нь тодорхойгүй. /тэмдэглэл хуулийн хугацаандаа гараагүй тул энэ талаар шүүх хуралдаанд хэрхэн илтгэснийг танилцах боломжгүй байв/
Хариуцагч ,,,,,,,,,,,,,, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ыг шүүх хуралдаанд хэрхэн ороцож, мэтгэлцэх эрхээ эдлэх талаар шүүх тодруулах үүргээ хэрэгжүүлсэнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4-д заасан "шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг ноцтой зөрчсөн.
4.2. ,,,,,,,,,,,,,,ын зүгээс дээрх иргэний хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлт гаргах, гэрч асуулгах хүсэлтийг тус тус гаргах гэж байсан боловч дээрх байдлаар түүний эзгүйд, нэг талын хүсэлтээр, мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.2 дах заалтад заасан "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 182/ШШ2023/02742 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Оюунбилэг гэж хүн оролцож байсан. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаан хойшлоод, 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан товлогдсон болохыг мэдэгдэхэд Д.Оюунбилэг тов мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зурсан.
Улмаар 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байсан тул тус хэргийг эзгүйд шийдвэрлэсэн.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ.
Хариуцагч ямар нэгэн байдлаар итгэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар мэдэгдээгүй. Энэ талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлэх ёстой.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.
5.3. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа 306,926 төгрөгийг төлсөн, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох гомдол гаргаж байгаа бол үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстойг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
3. Хэргийн үйл баримтын талаар:
3.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нартай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 22/12 дугаартай зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь 69,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол хүүг үргэлжлүүлэн төлөх, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх 7-10/
3.б. Мөн талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, ,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, хувийн сууц,
нэгж талбарын ,,,,,,,,,,дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой гудамжинд байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалжээ. /1-р хх 12-15/,
3.в. Зохигч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, ,,,,,,,,,,, улсын дугаартай, ,,,,,,,,,,,,,,,,арлын дугаартай, ,,,,,,,,,,маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-р 72-74/
4. Зохигч дараах асуудлаар маргаантай байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
4.а. Хариуцагчийн зүгээс ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг зээлсэн, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага таны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 9,000,000 төгрөгт хүрсэн тул 69,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулья гэх саналыг тавьж, улмаар шинэ зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээ нь нийлмэл хүүтэй тул хүчингүй гэж маргажээ.
5. Хариуцагч нь өмнөх зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийн хэмжээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар гаргасан.
Хэрэгт талуудын хооронд 2021 онд байгуулагдсан 21/14 тоот зээлийн гэрээний тооцоолол, төлбөрийн баримт, үүргийн хэмжээг тодорхойлох баримт авагдаагүй нөхцөлд хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нь 9,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өртэй байсан эсэх тооцоолол, уг гэрээний үүрэгт хариуцагч нийт хэдэн төгрөг төлсөн үйл баримт энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Учир нь талууд өмнөх зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дээр шинээр гэрээ байгуулсан тохиолдолд эхний болоод сүүлийн гэрээнүүдийн үүргийг харьцуулах, нэгтгэх, бодолт хийн шалгаж дүгнэх шаардлагатай.
5.а. Түүнчлэн нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 80,417,326 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
Улмаар нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ 11,163,255 төгрөгөөр ихэсгэж, 91,580,581 төгрөг болгосон. Мөн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн ба фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шаардаж байна уу, эсвэл зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаж байна уу гэдгийг тодруулах, мэтгэлцүүлэх нь зүйтэй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
6. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Д.Оюунбилэг нь ,,,,,,,,,,,,,,аас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, ,,,,,,,,,гээс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус 3 жилийн хугацаатай итгэмжлэл авсан. Хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцож байсан болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлээр тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэгт мэдэгдсэн.
Мөн Д.Оюунбилэгийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч А.Ариунтуул дээрх тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан ба боломжит хугацааны өмнө шүүх хуралдааны товыг мэдсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД