Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр

   Дугаар 181/ШШ2016/00012

               Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 19-р барилга байр, “Астра буйлдинг төв” 2 давхар 202 тоотод байрлах, “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 45-р гудамж, 22 тоотод оршин суух, Харчин овогт Ариунцэцэгийн Мягмар /РД: ЧС84060501/-т холбогдох

 

Гэрээний үүрэгт 2 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад                           

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                                             

           Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ариунцэцэг овогтой Мягмар нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ВишнФанд ЕБСБ-н Улаанбаатар-4 салбараас 10810143 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,0%-н хүүтэй зээлж авсан. Ззэлийн графикт заасны дагуу зээлийн зээлээ төлж байгаад төлбөрөө төлөхөө больсон, 2016 оны 03 дугаар сарын 16-наас хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна.

Одоогийн байдлаар нийт 2,010,000 /Хоёр сая арван иянган төгрөг I төлбөртэй байна. Зээлдэгч А.Мягмар нь үндсэн зээл 1,680,000 төгрөг зээлийн хүүнд 330,000 нийт 2,010,000 / Хоёр сая арван мянган төгрөг/-ийн төлбөртэй байна.

Иймд барьцаа хөрөнгийг битүүмжилж зээлийг төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

                                                                                                                           

Хариуцагч А.Мягмар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Мягмар нь “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжилсэн 2 010 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 670 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 670 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 670 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ нь хариуцагч А.Мягмарт холбогдуулан гэрээний үүрэгт 2 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Мягмар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 010 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 670 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 670 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 670 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. “Вишн Фанд” ББСБ нь А.Мягмараас 2 010 000 /хоёр сая арван мянга/

төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч А.Мягмар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 670 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 670 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 670 000 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47110 төгрөгийн тал хувь болох 23555 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Мягмараас 23555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ