Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 184/2023/04450/И |
Дугаар | 210/МА2023/02192 |
Огноо | 2023-12-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2023/02192
2023 12 18 210/МА2023/02192
,,,,,,,,,,,,,,,,,-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/03846 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,148,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.2. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй.
1.3. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь гэрээг ноцтой зөрчсөн байна.
Энэхүү ноцтой зөрчил гаргасан тул гэрээний 8.2.1-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй болсон.
1.4. Зээлийн эргэн төлөлтөд нийт 4,866,020 төгрөг төлсөн байна.
1.4.а. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагчийн зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг,
1.4.б. Зээлийн хүү 1,353,042 төгрөг,
1.4.в. Нэмэгдүүлсэн хүү 270,608 төгрөг,
1.4.г. Нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,148,232 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ,,,,,,,,,,,,,,,,,-аас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 33-45 УНК улсын дугаартай автомашинаа барьцаалан 3,500,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн гэрээг дараа нь өгнө, тамга дарагдаагүй байгаа гээд өгөөгүй тул зээлийн гэрээг бичгээр одоо болтол аваагүй.
2.2. Зээл төлөлтийг сар бүр төлнө гэсний дагуу төлдөг байсан. 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3,065,768 төгрөг төлсөн.
2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 1,853,020 төгрөг төлсөн ба нийтдээ 4,896,948 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч байгууллагад зээл 3,500,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 4,896,948 төгрөг болгон төлсөн байхад ямар ч хохиролгүй гэж бодож байна.
2.3. Зээл авах, төлөх үед дэлхийн болон манай улсын хэмжээнд цар тахлын өвчлөл ихсэж, хорио цээрийн дэглэм тогтож, ажил эрхлэлт бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон хүнд үе байсан. Монгол улсын Засгийн газраас аюулт цар тахлын хорио цээрийн дэглэмийг манай улсын хэмжээнд тогтоож бүх банкны зээл төлөлтийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч ийм хүнд цаг үед зээлийн хүүг нэмж тооцохгүй байх шийдвэр гарчихаад байхад зээл олгосон байгууллага зээлийн хүү тооцож байсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.4. Хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 853,020 төгрөг нийт 1,853,020 төгрөг төлсөн, энэ төлбөрийг эхэлж үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцох ёстой байтал нэхэмжлэгч хүүгийн төлбөрөөс эхэлж суутгасан нь буруу.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг, хүүгийн төлбөрт 547,535 төгрөг, нийт 1,066,117 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 1,389,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,-д олгож, үлдэх 758,582 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 37,184 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,-д олгож, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ІІІІ2023/03846 тоот шийдвэрээс 758,582 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2019 оны 05 дугаар сард байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сард дууссан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3,065,000 төгрөгийг хариуцагч нараас зээлийн төлбөрт төлсөн. 3,065,000 төгрөг төлчихсөн байхад 1,396,948 төгрөгийн хүү бодож авчихаад 1,800,000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн гэж тооцоод тухайн хугацаанаас хойш хүү бодсон байсан.
5.2. Бидний зүгээс нийт 7,067,000 төгрөг төлсөн. Би өөрөө бодож үзэхэд эхлээд 3,065,000 төгрөг төлөөд, хүүд 1,300,000 төгрөг төлөх ёстой байтал 1,400,000 төгрөгийн хүү төлсөн. ,,,,,,,,,,,,,,,,, 1,800,000 төгрөгөөс хүү бодох ёстой. 2021 оны 06 дугаар сараас хүү бодоход 367,000 төгрөг болж байгаа. Гэтэл 1,021,000 төгрөг гарсан.
Нэхэмжлэгч буруу бодсон. Одоо автомашин барьцаалчихсан явуулахгүй байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан
2.а. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг,
2.б. Зээлийн хүү 1,353,042 төгрөг
2.в. Нэмэгдүүлсэн хүү 270,608 төгрөг
2.г. Нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,148,232 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... зээл 518,582 төгрөг, хүү 547,535 төгрөг, нийт 1,066,117 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /1-р хх 1-2, 58, 89-93/
3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:
3.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 219050110045 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 3,500,000 төгрөгийг, бизнесийн зориулалттай, 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх, мөн хугацаа хэтрүүлвэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх 8-9/
3.б. Мөн зохигч 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрийн тавилга, эд хөрөнгийг барьцаалах гэрээ байгуулжээ. /1-р хх 10-11/
3.в. Улмаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн фидуцийн гэрээгээр ZE21111298 арлын дугаартай, 33-45 УНК улсын дугаартай, Honda Insight авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /1-р хх 12-13/
3.г. Зээлдүүлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 3,500,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч ,,,,,,,,,,,,,,гийн дансанд шилжүүлсэн ба хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд 4,866,020 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.
4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна. Үүнд:
4.а. Хариуцагч нь 1,066,117 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийн хувьд маргаантай байна.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
5.а. Анхан шатны шүүх хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2,053,020 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч зээл дуусгавар болсон, харин хүүд 1,153,042 төгрөгийн үлдэгдэлтэй гэж зөв дүгнэжээ.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/03846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД