Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 22

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Х  овогт Э-н А-г бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, тусгайлан хамгаалсан хашаа, агуулахад /контейнер/ нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах  буюу Эрүүгийн туулийн тусгай ангийн   17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4  дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэхь хэсэгт зааснаар Э.А-г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар  Э.А-д  оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн  хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.А-н  хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан  ... Д... улсын дугаартай “А..” маркийн тээврийн хэрэгсэлийг  жинхэнэ  эзэмшигч Д.Б-т буцаан олгож. Э.А-с тээврийн хэрэгсэлийн үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулан  улсын төсөвт шилжүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид Э.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Энэ хэрэгт 00-00 ... улсын дугаартай “А...” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн  Прокурорын 2019 оны 03-р сарын 25-ны өдрийн 5/6 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.А-д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА