| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/03234/И |
| Дугаар | 127 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 127
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, сөүлийн гудамж, Түшиг төв, 203 тоотод байрлах Жэтфинанс ББСБ ХХК /РД: 5100437/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 37 байр, 7давхар, 19 тоотод оршин суух Баянхутагт овогт Нямдэлэгийн Туул /РД: ДЮ 71020808/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.732.348 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Бид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь 5.031.631, 30 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна. Хэрэв хариуагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Агт ХХК-ийн өмчлөлийн 39-85 УБЛ улсын дугаартай Хонда Лого маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “ Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийг баталж өгнө үү ” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жэт финанс ББСБ ХХК нь Н.Туулд холбогдуулан 4.732.348 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 5.031.631, 30 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна. Хэрэв хариуагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Агт ХХК-ийн өмчлөлийн 39-85 УБЛ улсын дугаартай Хонда Лого маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч 5.031.631, 30 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна. Хэрэв хариуагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Агт ХХК-ийн өмчлөлийн 39-85 УБЛ улсын дугаартай Хонда Лого маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 90.667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Туулаас 90.667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жэт финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ