Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр , шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т хол*******ох эрүүгийн 1836000000003 дугаартай, 178/2019/0018/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч 2019 оны 05 сарын 15-ны өдөр  хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, оны 07 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Буянт сумын багт байнгын оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7-23 тоотод түр оршин суух,  Төрийн банкны Ховд аймаг дахь салбарын Жаргалант төвд теллерийн ажилтай, ял шийтгэлгүй,  ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******.

           Хол*******сон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт “Хас” банкны урд талын автомашины зогсоол дээр -09 ХОҮ улсын дугаартай “Хондо Пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах явцдаа зам тээврийн осол гаргаж Э.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэнд хол*******жээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /1-р хх-ийн 01-02 дугаар

хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх- ийн 06-09 дүгээр хуудас/

Замын цагдаагийн газрын осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 12-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч / оны 07 сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн настай, дээд боловсролтой, эмэгтэй, нягтлан бодогч мэргэжилтэй,  Ховд аймгийн сумын төрийн банкны  захирал ажилтай /  ******* ******* ******* овогт *******ын *******ийн өгсөн“...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 30 минут болж байсан байх би Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны зогсоол дээр - ХОА улсын дугаартай “НОЫОА 1М510НТ” маркийн авто машинд хамт явж байсан Н.Отгонтуяатай юм яриад зогсож байтал -09 ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хондо Пит” маркийн тээврийн хэрэгсэл ухарч байсан. Намайг - ХОА авто машины жолоочийн эсрэг талд зогсож байхад би  хоёр машины голд хавчигдан -09 ХОҮ улсын дугаартай автомашин урагшлахад би газар унаж босож чадахгүй байсан. Ингээд би яаралтай тусламж дуудаж,  Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирсэн. Намайг мөргөсөн -09 ХОҮ улсын дугаартай машиныг эмэгтэй хүн жолоодож явсан. Тэр эмэгтэйг О.******* гэдэг. О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Улаанбаатар хотод  удаа дараа эмчлүүлсэн эмчилгээний зардалд 8445000 төгрөгийг О.******* төлж өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20,29-30 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч  Г.Жаргалбатын гэрчээр өгсөн... 2018 оны 09 сарын 01-ний өдөр би Хонда Инсаят загварын улаан өнгийн автомашиныг Улаанбаатар хот  22-ийн товчооноос хувь хүнээс 10200000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч тухайн өдрөө - ХОА улсын дугаар авч тавьсан. Уг машиныг  манай эхнэрийн ах Гантулгын эхнэр Г.Ундрал нь  манай эхнэр Х.Мөнхчимэгээс  “шинэ  жилтэй Ховд аймаг руу явах хэрэгтэй байна” гэж хэлээд авсан байсан. Надад 500000 төгрөгийн хохирол учирсан. Мөн Улаанбаатар хотод засвар хийлгэсэн зардал нэхэмжилж байна. О.******* нь 0000 төгрөгийг төлсөн. Одоо  засварын зардалд 650000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд   Б.Гантүвшингийн гэрчээр өгсөн“...2018 оны 12 дугаар сарын 22-ны орой  Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Наран” төвд эхнэр О.*******ийн хамт шинэ жилдээ ороод гарахын өмнө байгууллагын ажилтантай нэг хундага архи уусан. Тэгээд гэртээ харих гээд гартал гадаа цагдаа нар байхаар нь машин барихад архи үнэртэх байх гэж бодоод жолооны эрхтэй болохоор нь  эхнэр О.*******ийг жолооны хүрдний ард суулгаад машинаа асаагаад ухартал гэнэт нэг зүйл мөргөөд машинаа урагшлуулаад машинаас эхнэр бид хоёр буугаад хартал эмэгтэй хүн орилоод газар хэвтэж байсан. Тэгээд хажуу  талын цагдаа нар ирээд эмнэлэгийн яаралтай тусламж дуудаад тэр эмэгтэйг аваад явсан. Тухайн үед машиндаа зогсоол дээр  ирээд суухад ард машин байгаагүй.  Эхнэр маань машинаа ухраагаад гэнэт мөргөлдөж чимээ гарахаар нь мэдсэн юм...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд   Н.Отгонтуяагийн гэрчээр өгсөн”...2018 оны 12 сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах “Наран” төвийн урд талын зогсоол дээр ирээд - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор надаас гадна танихгүй 5 хүн байсан. Харин машины хажууд Э.******* нь надтай юм яриад зогсож байтал -09 ХОА улсын дугаартай авто машин Э.*******ийг машинтай хамт мөргөсөн. Би машинаас буугаад харахад Э.******* тухайн машиныг урагшлахад газарт унасан. Босож чадахгүй орилоод тэгээд тэр машинаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирсэн. Тухайн мөргөсөн тээврийн хэрэгсэлийгг эмэгтэй хүн жолоодож байсан. Тэгээд цагдаа түргэн тусламж ирж БОЭТ-д ирсэн.  Миний сууж байсан автомашин хөдөлгөөнгүй асаалттай зогсож байсан. Би жолоочийн эсрэг талын ард хэсэгт сууж байсан. -09 улсын дугаартай машин гэнэт хүчтэй ухарч ирээд би “хүн аллаа” гэхийн завдалгүй мөргөсөн. Нилээн хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Буянаагийн гэрчээр өгсөн“...2018 оны 12 сарын 22-ны шөнө 01 цаг 05 минутанд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах Хас банкны зогсоол дээр - ХОА  улсы дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл дотор Н.Баярт. Б.Ариунболд, Ц.Азбилэг, Г.Ундрал, Н.Отгонтуяа бид нар  сууж байсан. Харин машинд мөргүүлсэн эмэгтэй машины банкны харалдаа хаалга онгойлгоод Н.Отгонтуяатай  юм яриад байж байхад гэнэт тас гэх дуу гарсан. Тэр эмэгтэй орилоод би машинаас буугаад хартал дайрсан машины жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэр хүн хажууд уйлаад бас нэг эрэгтэй хүн машинаас гарч ирж зогсож байсан. Тухайн үед би жолоочийн арын суудлын харалдаа сууж байсан. Н.Баярт, Б.Ариунболд Ц.Азбилэг Г.Ундрал би эрүүл  архи уугаагүй байсан. Бид хэд Зэрэг сум руу гарах гэж байхад ийм зүйл болсон.

Тухайн машин цэнхэр өнгөтэй “Хондо Пит” маркийн машин байсан. Хүчтэй мөргөсөн миний сууж байсан - ХОА  улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн банкны таг хагарч хонхойсон байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд   М.Баяртын гэрчээр өгсөн”...Би Ховд аймгийн төв орж ирээд 3 хоноод буцах гэж  байтал  жолооч Б.Ариунболдтой таарсан. Оройхондоо буцахаар болоод буцах гээд “Наран” төвийн үүднээс Зэрэг сумаас авч ирсэн хүнээ буцааж авч явах гээд ирээд нөгөө 2 хүнээ аваад машиндаа суулгаад хөдлөх гээд байж байтал Төрийн банкны ажилтанд мөргүүлдэг нэг эмэгтэй ирээд манай машины зүүн талын хаалгыг онгойлгоод дотор нь сууж байсан Н.Отгонтуяа гэдэг хүнтэй юм яриад сууж байтал гэнэт тас гэсэн чимээ гарсан. Тэгтэл нөгөө машины гадна байсан эмэгтэйг нэг авто машин ухрах үйлдэл хийж ирээд мөргөсөн...”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ц.Азбилэгийн гэрчээр өгсөн”...Би өнөөдөр төрийн албаны шалгалтанд орчихоод хамт явж байсан машинаа буцаачихаад манай сумын тамгын газрын ажилтан Б.Ариунболд нь ирчихсэн байна гэхээр нь хамт буцах гээд 2018 оны 12 сарын 21-ний өдөр хамт явж байгаад Төрийн банкны хүмүүс авах гээд “Наран” ресторанд ирээд хүмүүсээ суулгаад байж байтал Төрийн банкны ажилтан ирээд машины зүүн гадна талаас дотор сууж байсан хүнтэй хаалга онгойлгоод зогсож байтал гэнэт тас гэсэн дуу гараад манай машиныг нөгөө гадна талаас юм яриад зогсож байсан хүнийг хавсарсан байдалтай мөргөсөн. Тэгээд манай машинд сууж байсан хүмүүс бүгд буугаад харсан чинь -09 ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хондо Пит” маркийн авто машин мөргөчихсөн урагшаа жаахан явж байгаад зогссон байсан...”гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Г.Ундралын  гэрчээр өгсөн”...Би хамт ажилладаг хүмүүсийн хамтаар  2018 оны 12 сарын 22-ны орой Ховд аймгийн “Наран”  ресторанд   бүх банкны салбарын шинэ жилийн баярт оролцоод буцах гээд хамт ирсэн хүмүүсийнхээ хамтаар  - ХОА улсын дугаартай авто машинд суугаад хөдлөх гээд зогсоол дээр зогсож байтал миний сууж явсан ар талын хаалгыг сумын Төрийн банкны эрхлэгч ажилтай Э.******* гэдэг хүн манай машинд хамт явах гээд сууж явсан Н.Отгонтуяа гэдэг хүнтэй юм яриад машины зүүн талын арын хаалгыг онгойлгоод гадна талаас нь дотор сууж явсан хүнтэй юм ярьж байтал гэнэт тас гэсэн дуу гараад нөгөө Э.******* гэдэг хүн орилсон . Тэгтэл би юу болж байна гээд хаалгаа онгойлгоод буутал цэнхэр өнгийн  “Хондо Пит “ маркийн -09 ХОҮ улсын дугаартай автомашин нь ухарах үйлдэл хийж манай машиныг мөргөчихөөд урагшаа жаахан яваад зогссон. Тэгээд Э.******* өвдөж байна гээд орилоод хүмүүс бүгд бууж ирсэн. Удалгүй цагдаа эмнэлэгийн машин ирээд Э.*******ийг  эмнэлэг аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Ариунболдын  гэрчээр өгсөн”... 2018 оны 12 сарын 21-ний 01 цаг 05 минутанд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн  нутагт байрлах  “Наран”  төвөөс Г.Ундрал эгчийг авахаар ирээд “Наран” төвийн урд Хас банкны зогсоол дээр - ХОА маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож ирээд зогсож байхад Н.Баярт, Ц.Буянаа, Ц.Азбилэг Г.Ундрал, Н.Отгонтуяа нар машинд суусан байсан. Г.Ундралын ажлынх нь  мөргүүлдэг эмэгтэй машины жолоочийн эсрэг талын ар талын хаалганы харалдаа хаалга онгойлгоод юм яриад зогсож байхад -09 ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл ухарч ирээд тэр эмэгтэйг мөргөсөн. Нөгөө дайруулсан эмэгтэй орилоод би гараад хартал  2 машинд хавчигдсэн байсан. -09 ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл урагшаа болоход мөргүүлсэн эмэгтэй газар унаад орилоод хажууд цагдаа нар байсан болохоор хурдан ирж 103 ирээд аваад явсан. -09 ХОҮ машинаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирсэн. Тухайн машиныг эмэгтэй хүн барьж байсан...”гэх мэдүүлэг / 1-р хх-ийн -41 дугаар хуудас/

Авто тээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтийн хуудас/хх-ийн 59-61-рт/

Автомашины эвдрэл үнэлсэн... “Honda insight” маркын авто машины зүүн хойд талын шанаа хонхойж орсон ... 250000 төгрөг , банкны таг-80000 төгрөг ... гэх   тайлан /1-р хх-ийн 68-69-рт/

Автомашины эвдрэл үнэлсэн ... Hondo pit  маркын  авто машины хойд талын хаалга хонхойж орсон засах шаардлагатай- 200000 төгрөг ... гэх  тайлан /1-р хх-ийн 74-75-рт/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.*******ийн яллагдагчаар өгсөн...2018 оны 12 сарын 22-ны шөнө 00 цаг Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах Хас банкны зогсоолоос нөхөр Б.Гантүвшингийн хамт -09 ХОҮ улсын дугаартай “Хондо  Пит” маркийн автомашинтайгаа гэрлүүгээ харих гээд тухайн үед би жолоо барьж явсан. Тэгээд ухрах хөдөлгөөн хийтэл тас хийх чимээ гарч нэг эмэгтэй хүн орилсон. Би буцаад урагшлаад машинаас буугаад хартал газарт нэг эмэгтэй орилоод байж байсан. Хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар ирээд түргэн тусламжийн машин ирээд мөргүүлсэн эмэгтэйг аваад явсан. -09 дугартай мшин манай  хадам  аав  Н.Бямбадоржийн эзэмшлийн машин. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ Ховд аймгийн “Хосмандал” жолооны  сургуульд сууж авч байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна.. гэх мэдүүлэг/1-р хх-ийн 106-107-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******ийн ******* нь урьд ял шйитгэлгүй гэх баримт/ 1-р хх-ийн 130-рт/

Э.*******ийн өвчний түүхийн хуулбар/ 1-р хх-ийн 134-151, 2-р хх-ийн 43-64-рт/

Э.*******ийн хохирлын баримт /1-р 55-ийн153-165-рт/

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 сарын 12- ны өдрийн 317 дугаартай ...Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2018 оны 12 сарын 27-ны  өдрийн 768 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь нарийн шинжилгээ хийгдээгүй гэмтэл нь бүрэн оношлогдоогүй байжээ.

Э.*******ийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн...эмнэлгийн КТГ-н шинжилгээнд илэрсэн гэмтлүүд 2019 оны 03 сарын 11-ний өдөр дүрс оношлогооны шинжээчээр уншуулахад батлагдаж байна.

Э.*******ийн биед баруун талын сүүж ясны дэлбэн босоо зөрөө бүхий хугарал, ууцны 1.2-р нугалмуудын баруун хөндлөн хэсгийн нүх дайрсан хугарал , баруун умдаг ясны дээд салааны зөрөө бүхий хугарал, баруун суудал ясны нумны зөрөө бүхий хугарал, зүүн умдаг ясны их биеийн шахагдсан хугарал зүүн умдаг ясны дээд салааны зөрөөтэй хугарал гэмтэл учирчээ.

 Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд амь насанд аюултай тул . Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / 2-р хх-ийн  86-88 дугаар хуудас / 

Шинжээчийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 24 дугаартай “NONDA FIT” маркийн -09 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.******* замын хөдөлгөөний журам зөрчсөн байна

Замын хөдөлгөөний дүрмийн 10.14...Бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.  Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс  чөлөөлөгдөхгүй.

Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Жолооч О.******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болж байна гэж үзэв...гэх   дүгнэлт /1-р хх-ийн48-рт/  

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч О.*******ийн өгсөн...2018 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах Хас банкны урд талын автомашины зогсоол дээр -09 ХОҮ улсын дугаартай “Хондо Пит” маркийн автомашинтайгаа гэрлүүгээ харих гээд ухрах гэтэл хойно байсан хүнийг харалгүй ухартал тас хийх чимээ гарч буцаад урагшлаад, машинаас буугаад хартал газарт нэг эмэгтэй орилоод байж байсан... гэх мэдүүлэг зэрэг болно.        

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай, ач хол*******олтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч О.******* нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт “Хас” банкны урд талын автомашины зогсоол дээр -09 ХОҮ улсын дугаартай “Хондо Пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж Э.*******ийн  биед баруун талын сүүж ясны дэлбэн босоо зөрөө бүхий хугарал, ууцны 1.2-р нугалмуудын баруун хөндлөн хэсгийн нүх дайрсан хугарал, баруун умдаг ясны дээд салааны зөрөө бүхий хугарал, баруун суудал ясны нумны зөрөө бүхий хугарал , зүүн умдаг ясны их биеийн шахагдсан хугарал зүүн умдаг ясны дээд салааны зөрөөтэй хугарал гэмтэл учруулсан...гэх хүнд гэмтэл учруулсан хэргийн бодит байдал, үйл баримт  тогтоогдож байна.

Шүүгдэгч О.******* нь нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт “Хас”  банкны урд талын автомашины зогсоол дээр -09 ХОҮ улсын дугаартай “Хондо Пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах явцдаа зам тээврийн осол гаргаж дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч П.Гантүвшин,  Н.Баярт. Б.Ариунболд, Ц.Азбилэг, Г.Ундрал, Н.Отгонтуяа нарын мэдүүлэг, хохирогч Э.*******ийн мэдүүлэг, шүүгдэгч О.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.******* нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт “Хас”  банкны урд талын автомашины зогсоол дээр -09 ХОҮ улсын дугаартай “Хондо Пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах явцдаа зам тээврийн осол гаргаж Э.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д заасан ... авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:

 Хохирогч Э.******* нь  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... О.******* нь  эмчилгээний зардал зэргийг төлсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй ... гэж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* нь ... хохирогчид 8445000 төгрөгний хохирлыг төлсөн...гэж мэдүүлж байгаа зэргийг үндэслэн шүүгдэгч О.*******ийг  хохирогч Э.*******т  хүнд гэмтэл учруулсантай хол*******ох   хохирол, эмчилгээний зардалд  8445000 төгрөгийг төлсөн гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Г.Жаргалбатын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь...авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Жаргалбатын өгсөн...миний авто машинд  500000 төгрөгний гэмтэл учирсан, Улаанбаатар хотод Ветьнам засварын газар засвар хийлгэсэн , тухайн зардалд 650000 төгрөг  төлсөн, үүнээс О.******* нь 0000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 320000 төгрөгийг төлүүлж өгнө үү?... гэх хүсэлт болон машин засварлахад төлсөн 450000 төгрөгний зарлагын баримт, 200000 төгрөг төлсөн тухай орлогын баримт зэргийг ирүүлсэн байх тул шүүх иргэний нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгдэгчийн төлсөн 0000 төгрөгийг хасаж, үлдэх 320000 төгрөгийг  Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.*******аас гаруулан иргэний нэхэмжлэгч Г.Жаргалбатад олгох  нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь иргэний нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн 320000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хангав.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь урьд  ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 130 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.******* нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журам зөрчих гэмт  хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.******* нь   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг  харгалзан...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулж,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялаар  шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зургийг хохирогч Э.*******т буцаан олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол хор уршиг төлөгдсөнийг дурдаж, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нотлох баримтад үндэслэн төлүүлэх  саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн эмнэлэгт хэвтсэн болон хот  явсан зардлуудыг төлж барагдуулсан.. Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн,  шүүгдэгч нь жирэмсэн  зэрэг байдлуудыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял эдлүүлэх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.  

Шүүхээс шүүгдэгч О.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3 -д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-д зааснаар шүүгдэгч О.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж,  6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч О.******* нь 36-37 долоо хоногтой жирэмсэн болох нь Ховд аймгийн Буянт өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2015 оны 05 сарын 15- ны өдрийн ...******* овогтой ******* нь Буянт багийн харъяат, 36-37 недель жирэмсний хяналтад байгаа нь үнэн...гэх тодорхойлолт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч гэх баримтын хуулбар, шүүгдэгч О.*******ийн...би 9 сартай жирэмсэн, удахгүй төрнө...гэх мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн76 дугаар зүйлийн  1-д заасан...шүүх анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... жирэмсэн эмэгтэй...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж болно...гэснийг үндэслэн түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг  жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  үүрэг болгов. .

Эрүүгийн 1936000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 4 ширхэгийг хохирогч Э.*******т буцаан олгож,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Э.*******т  8445000 төгрөгний хохирол төлсөн  болохыг дурдав.

Шүүгдэгч О.*******т “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  ******* овогт *******ийн *******ийг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д   заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих  ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн 1936000000003 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг рентген зургийг  хохирогч Э.*******т буцаан олгож,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Э.*******т  8445000 төгрөгний хохирол төлсөн  болохыг тус тус  дурдсугай.

4.Иргэний хуулийн 7 дуаар зүйлийн 7.1, 510 дугаар зүйлийн  510.1-д зааснаар шүүгдэгч О.*******аас 320000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Жаргалбатад олгож, хохирлыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар  зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч О.*******т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж  биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар  зүйлийн 3-д  зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасан... ялтан нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх журмыг шүүгдэгч О.*******т тайлбарлан өгсүгэй

8. Шүүгдэгч  О.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЦЭЦЭГМАА