Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 23

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****** овогт Б-н Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-с 4.523.409 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хохирогч С ар гэрт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-с 831.068 төгрөг гаргуулж Т.А-д, 277.000 төгрөг гаргуулж К.Ж-т, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-с 9.266.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Б-д тус тус олгож, Л.Л-н нь замын зардлын 21.900 төгрөгийг, Т.А-н эд хөрөнгө болох 900 евро зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эрх зүйн туслалцаа үзүүлсэн Л.Л-н үйлчилгээний хөлс 600 доллар буюу 1.481.600 төгрөг, “А ” ХХН-аас эрх зүйн туслалцаа үзүүлсний зардал 4,692.65 доллар буюу 12.347.770 төгрөгийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг энэ хэргийн хамт хадгалж, Т.А-н /18 дугаартай жолооны үнэмлэхийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Т.А-д, 0000000 дугаартай 00-00 УБИ тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Ш.Б-д,  дугаартай 00-00 УБГ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 00000 дугаартай Агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг Ө.Э-д тус тус олгож, шүүгдэгч Б.Э-н 0000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.Э-а энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Р.М-ы ар гэрт 19.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Б-д 550.000 төгрөг тус тус төлсөн зэргийг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт тус тус гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА