Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6-р хорооо, тоосго 8-р гудамж, 126 тоотод оршин суух, Даминыхан овогт Мөнхбатын Бүжинлхам/РД: ВЭ84071965/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Барилгачид 3-р гудамж, 81 тоотод оршин суух, Харад овогт Чулуунбатын Эрдэнэбилэг/РД: ЙЕ74051400/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Бүжинлхам, хариуцагч Ч.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч М.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Бүжинлхам нь хариуцагч Ч.Эрдэнэбилэгт 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Гэтэл Ч.Эрдэнэбилэг нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээ биелүүлэхгүй байгаа учир Ч.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Миний бие Ч.Эрдэнэбилэг нь дүү Оюунчимэгт мөнгө зээлдүүлж байсан сургаар М.Бүжинлхамтай танил болсон. Урьд нь Оюунчимэгт зээлдүүлж байсан мөгөнөөс дэлгүүр ажиллуулж байхдаа төлөлцөж байсан.

Түрээсийн дэлгүүр ажиллуулж байгаад ашиг орлого муу, түрээс өндөр болохоор больсон. М.Бүжинлхамаас би 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Бусад мөнгийг Оюунчимэгт нотариатаар өгсөн баримт нь байгаа. Хоёр хүний нэр дээр давхар нотариатаар оруулаад байгааг нь ойлгохгүй байна.

2015 оны 12 дугаар сараас намайг утсаар айлган сүрдүүлдэг болсон. Би хоёр өнчин хүүхэдтэйгээ байдаг болохоор одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр оронгүй юм. Би М.Бүжинлхамаас зээлсэн мөнгөнөөс 1 000 000 төгрөгийг төлнө.

Үүнээс өмнө М.Бүжинлхам бид хоёрын хооронд ямарч мөнгөний тооцоо байхгүй” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч М.Бүжинлхам хариуцагч Ч.Эрдэнэбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000/таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч.Эрдэнэбилэг нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000/нэг сая/ төгрөгийг зөвшөөрнө үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан болох нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн “1 500 000 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэбилэгт зээлдүүлсэн” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 1 000 000/нэг сая/ төгрөгийг төлнө үлдэх 500 000/таван зуун мянга/ төгрөгийг төлөхгүй гэж маргаж байх боловч 500 000/таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлохгүй байх ба нэхэмжлэгч хариуцагчид сэтгэл санааны дарамт учруулсан гэх үндэслэлээр хариуцагчийг 500 000/таван зуун мянга/ төгрөгийг буцаан төлсөнд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. 

 

Хариуцагч нэхэмжлэгчээс зээлж авсан 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөс буцаан төлөлт хийгээгүй талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт нэхэмжлэгчид 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн хүү нэхэмжлээгүй болохыг дурдах зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эрдэнэбилэгээс зээлийн үндсэн төлбөрт 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бүжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

              1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Эрдэнэбилэгээс зээлийн үндсэн төлбөрт 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бүжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эрдэнэбилэгээс 38950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бүжинлхамд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ