| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0311/Э |
| Дугаар | 337 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Ат холбогдох эрүүгийн 1706007970012 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Ж.А, Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Урантолгой 1 дүгээр гудамж 1 дүгээр байрны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: - Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүдэд зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 4 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар шүүгчийн захирамжаар 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 9 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................................
Шүүгдэгч Ж.А /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-600 тоотод оршин суух хохирогч Д.Оюунпүрэвийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч, мөнгөн аяга, 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, мужааны сүх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, төвийн орон сууцны 1-3 тоотод оршин суух хохирогч С.Рэгзэдмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч, Тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.350.000 төгрөгийн хохирол буюу нийт 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 13 цагийн орчим Чингэлтэй дүүрэг дэх 12 дугаар хороо Булгийн 15 дугаар гудамжны 659/6 тоотод оршин суух хохирогч Б.Бямбасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтэрч, эд хөрөнгө хулгайлахыг завдсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Оюунпүрэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 8 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод гараад явсан. Тэгээд 23 цагийн үед ирсэн чинь байшингийн цонхны төмөр авагдаж хулгай орсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, Кендо брэндийн цахилгаан дрилл, 2 нүдний герман дуран нэг ширхэг, 500.000 төгрөг, модон иштэй мужааны сүх, сейфэнд байсан бэлэн 300.000 төгрөг зэрэг эд зүйл алдсан байна. Том аяган дээр нь “Аав Д.Оюунпүрэвт цэргийн баярын мэнд хүргэж дурсгав” гэсэн бичигтэй, жижиг мөнгөн аяга нь ёроолдоо өлзий хээтэй. Бусад эд зүйлсийг харвал танина...” гэх мэдүүлэг /1хх-24-25х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5907 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн 1 дугаарын гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 1 дугаарын гарын мөр нь Жүгдэрнамжилын Анхбаатарын нэрээр бүртгэгдсэн гарын дардасны зүүн гарын эрхийн хурууны хээтэй тохирч байна ....” гэх дүгнэлт /1хх-33х/,
Дамно ХХК-ны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №БЗ2-746 дугаартай “...их гарын мөнгөн аяга 180.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран 1 ширхэг 300.000 төгрөг, Кено брэндийн гар дрилл 1 ширхэг 72000 төгрөг, модон иштэй сүх 1 ширхэг 28000 төгрөг, нийт 700.000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /1хх-44-45х/,
Гэрч Ж.Эрдэнэтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.А нь миний төрсөн ах, ер нь бол элдэв янзын ааш араншин гаргаад байдаггүй, хүний үгээр байдаг зөөлөн хүн, тусдаа гараагүй эцэг эхийн хамтаар амьдардаг, өөрийн гэсэн эд хөрөнгөгүй өмнө нь хулгайн хэргээр 3-аас 4 удаа ял шийтгэл эдэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-28-29х/,
Яллагдагч Ж.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын эхээр байх өдөр хоногийг нь санахгүй байна. 17-18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Шинэ буудлын “Элбэг” дэлгүүрийн зүүн талд байх би өөрөө явбал олно, Тэнд нэг байшинтай айлын цонхны жижиг салхивчийг түлхэн орж гал тогооны өрөөний шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг дуран зэрэг эд зүйл хулгайлсан. Тэгээд тэр өдрөө Нарантуул зах орж 2 ширхэг аягаа 120.000 төгрөгөөр, дурангаа 100.000 төгрөгөөр зарсан. Дриллийг нь “Дарь эх”-д нэг залууд 6000 төгрөг болон 1 шил Ерөөл архиар зарсан ...” гэх мэдүүлэг /1хх-26-27х/,
Хохирогч С.Рэгзэдмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн бие өвдөөд Улаанбаатар хот руу явахаар болоод би 13 цаг гээд явсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 17 цагт гэртээ ирсэн. Ирэхэд гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан байсан. Манай гал тогооны цонхыг хөшиж онгойлгоод татаж уясан уяаг нь түлж таслаад орсон байсан. Манай гэрийн том өрөөний хойморт байсан цоожтой авдрыг эвдээд мөнгөн бүс авсан байсан. Би зөөврийн компьютероо гал тогоондоо угаалгын машин хийгээд орхисон байсан. Тэрийг олоод аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-227-228х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-214-219х/,
2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...Тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг 1200000 төгрөг, мөнгөн аралтай, давхар оёдолтой, суран бүс 1 ширхэг 150000 төгрөг, нийт 1350000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /1хх-247х/,
“Од” барьцаат зээлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 006446 дугаартай зээлийн гэрээний хуулбар /1хх-240х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-222х/,
Иргэний нэхэмжлэгч Х.Ганжолоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Орой 20-21 цагийн хооронд нэг залуу ирээд зөөврийн компьютер авах уу гээд ирсэн. Би 500.000 төгрөг болох байх гэж хэлсэн. Тэгэхэд 250.000 төгрөгт тавина гээд манайд тавьсан. Миний мөнгийг түргэн шуурхай гаргаж өгч туслана уу ...” гэх мэдүүлэг /1хх-236-237х/,
Гэрч Ц.Пүрэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайд ирэхдээ шуудайтай махтай, махан дотор хар өнгийн цүнхтэй зөөврийн компьютер хийсэн, олон залгууртай байсан. Мөн нэг ноосон цамц, 1 бүс харагдаж байсан. Тэр шөнө ломбард руу очиж зөөврийн компьютероо 250.000 төгрөгөөр тавиад 2 шил пиво уугаад салаад явсан ...” гэх мэдүүлэг /1хх-241-243х/,
Яллагдагч Ж.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед шинэ жил өнгөрөөгөөд ирье гэж бодож байсан боловч сумандаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой архи уучихсан байхдаа Рэгзэдмаа гэдэг айлын байшин нь цоожтой байхаар нь гал тогооны өрөөний цонхоор нь орж авдраас нь мөнгөн бүс, угаалгын машин дотроос улаан хүрэн өнгийн зөөврийн компьютер хулгай хийсэн. Хулгай хийсэн зөөврийн компьютер мөнгөн бүс авч 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод ирээд 3 дугаар хорооллын эцэст барьцаалан зээл өгөх газарт 250.000 төгрөгөөр тавьж мөнгөн бүсийг Пүрэв гэдэг найзынхаа гэрт хувцастайгаа үлдээсэн. Барьцаалан зээл өгөх газрын нэрийг мэдэхгүй байна. Би өөрийнхөө бичиг баримтаар тавьсан болохоор барьцааны хуудас миний нэр дээр байгаа ...” гэх мэдүүлэг /2хх-2-7-9х/,
Хохирогч Б.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цагийн үед би гэрээ цоожилж гараад өөрийн төрсөн дүү Мягмарсүрэнгийн гэрт нь хоноод 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 12 цагийн үед гэр лүүгээ харих замдаа автобусны эцсийн буудал дээрээс 30-н шуудай нүүрс аваад нүүрс худалдаж байсан хүний машинд суугаад хамт гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд нүүрс зардаг хүн манай хашаанд нүүрсээ буулгаад оруулж байхад би гэр лүүгээ орсон чинь манай гэр дотор зүс үл таних залуу манай авдрын урд сөхрөөд авдар ухаад сууж байсан. Тэгээд тэр залуу намайг хараад ...өө чи муу гээд дайрахаар нь би ...туслаарай, хулгайч манай гэрт байна гээд гэрээс гүйгээд гарсан чинь хулгайч залуу бас миний араас гарч ирээд хажуу талын хашааг даваад зугтаах гэж байхад нь нь нүүрс буулгаж байсан залуу араас нь очиж хашаан дээрээс буулгаж барьж авсан. Тэгээд нүүрс зардаг залуу намайг цагдаа дууд гээд би цагдаа дуудсан. Манай гэрээс эд зүйл алдаагүй, тэр залуу манай гэр дотор авдар ухаад сууж байхад нь би гэртээ ирж таараад тэр залуу гэрээс гарч зугтааж байгаад баригдсан. Тэр залуу манай гэрийн тооноор нэвтэрч орсон байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-181-182х/,
Гэрч Э.Хонгорзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр манай нүүрсийг нэг эгч авсан ба 30 нүүрс гэхээр нь би өөрийн автомашинаар гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд нүүрсээ хашаанд нь зөөгөөд оруулж байсан ба нүүрс худалдаж авсан эгч удалгүй туслаарай хулгайч гэж орилсон чинь гэрээс нэг эрэгтэй хүн гараад хашаа давах гэж байхад нь би араас нь очиж татаж газар унагаагаад нөгөө эгчийг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэр намайг тавьчих, би хохирлыг чинь барагдуулна гээд байсан ...” гэх мэдүүлэг /1хх-185х/,
Яллагдагч Ж.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эмээгийн гэрт очсон чинь эмээ болон Батбаяр хоёр байсан. Би цай уучихаад гэр лүүгээ харих гэж гарсан. Тэгээд би харих гэж байхдаа айл руу орж эд зүйл хулгайлах гэж байгаад баригдсан. Тухайн айлын гэрийн тооноор нэвтэрч гэрт нь орсон. Тэр айлын гэрийн тооно нь гялгар ууттай байсан. Би тэр гялгар уутыг нь урж дотогш орсон ...” гэх мэдүүлэг /1хх-195-197х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-172-177х/,
Хэргийн газар хамгаалсан талаарх ахлах дэслэгч Н.Чулуунхүүгийн тэмдэглэл /1хх-178х/,
Шүүгдэгч Ж.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-15х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-16х/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-20-22х, 25-30х, 34-38х, 39-42х, 48-52х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ж.А 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-600 тоотод оршин суух хохирогч Д.Оюунпүрэвийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч, мөнгөн аяга, 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, мужааны сүх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 31-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, төвийн орон сууцны 1-3 тоотод оршин суух хохирогч С.Рэгзэдмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч, Тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.350.000 төгрөгийн хохирол буюу нийт 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 13 цагийн орчим Чингэлтэй дүүрэг дэх 12 дугаар хороо Булгийн 15 дугаар гудамжны 659/6 тоотод оршин суух хохирогч Б.Бямбасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтэрч, эд хөрөнгө хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ааас хохирлын 700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Оюунпүрэвт, 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Рэгзэдмаад, 260.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Ганжолоод тус тус олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ж.Аыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 479 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.