| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00025/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 25
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В-л овогт Ш-ий Мөрөнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.М-н хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар Ш.М-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт, тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлж, болохыг Ш.М-д мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Ч.Т-н нэхэмжилсэн 7.359.958 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангаагүй, гэм хорын хохиролд хамаарархгүй 550.830 төгрөгт холбогдох хэсэг, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.С-н хууль ёсны төлөөлөгч А.Н-й П.С-н эмчилгээний зардалд нэхэмжилсэн 553.500 төгрөгнөөс нотлох баримтгүй 365.000 төгрөгт холбогдх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.М-с 3.404.564 төгрөг, иргэний хариуцагч П.Г-с 2.444.564 төгрөг /хохирогч Ч.Т-д өгсөн 960.000 төгрөгийг хасч тооцов/ гаргуулж хохирогч Ч.Т-д, шүүгдэгч Ш.М-с 3.730.000 төгрөг, иргэний хариуцагч П.Г-с 3.730.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.А-д, шүүгдэгч Ш.М-с 315.834 төгрөг, иргэний хариуцагч П.Г-с 315.834 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Н-д, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 94.250 төгрөг, иргэний хариуцагч П.Г-с 94.250 төгрөг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.С-н хууль ёсны төлөөлөгч А.Н-д тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хураагдаж ирсэн №000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн С.А-д, №00000 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг хохирогч Ч.Т-д, №000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч П.Г-гт тус тус буцаан олгосугай.
9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч /шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН