| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0273/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 445
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух,эмэгтэй, ВВ66032606 регистрийн дугаартай, Авирмэдийн Цэцгээд холбогдох
Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн тэтгэмжид илүү олгосон 492132 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Боловсролын системийн байгууллагуудын 2014 оны төсвийн төлөвлөлт, зарцуулалтад аудит хийхэд Баянлиг сумын 12 жилийн сургуулийн Номын санч А.Цэцэгээ нь Номын санчаар ажиллаж байх хугацаандаа хөдөө орон нутагт топгвор суурьшилтай ажилласны тэтгэмж авахдаа номын санчийн шатлалаар буюу ТҮ-4 дүгээр шатлалаар тооцон тэтгэмжээ авах байтал ТҮ-6-5 шатлалаар тооцон 2014 онд 492,132 төгрөгийг илүү авсан байна. Дээрх үйлдэл нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-т “дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7а-т “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч” /Энэ заалтыг 2014 оны 01 дугээр сарын 01-ний өдоөөс эхлэн дагаж мөрдөнө/. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаар 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишиг” гэж заасныг зөрчиж 492,132 төгрөгийн хохирол учруулсан байна. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн тэтгэмжид илүү олгосон 492,132 төгрөгийг Боловсрол, соёлын газрын Төсвийн мэргэжилтэн Н.Бүнчинсүрэнгээр хариуцуулан Номын санч А.Цэцэгээтэй тооцоо хийж төлүүлэхээр Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07 тоот тогтоолоор шийдвэрлэсэн болно. Дээрхи төлбөрийг гаргуулахаар А.Цэцэгээд уламжилсан боловч одоо болтол төлбөрийн мөнгийг барагдуулаагүй байгаа тул 492,132 төгрөгийг А.Цэцэгээгээс гаргуулж аймгийн Төрийн сангийн хүү, торгуулийн орлогын 030000982 тоот дансанд оруулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Санхүүгийн хяналт аудитын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянлиг сумын Номын санч А.Цэцгээд илүү олгосон мөнгө үндэслэлтэй эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарч, дүгнэлтээр 171646 төгрөгийг илүү олгосон нь тогтоогдсон байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 320486 төгрөгөөс татгалзаж байна. Иймд А.Цэцгээд илүү олгосон 171646 төгрөгийг төрийн сангийн хүү торгуулийн орлогын 030000982 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа:
Шинжээчийн дүгнэлттай танилцаад дүгнэлтээр надад 171646 төгрөгийг илүү олгосон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг буцаан төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг нь хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн тэтгэмжид илүү олгосон 492132 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 320486 төгрөгийг татгалзаж, хариуцагч А.Цэцгээ нь 171646 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт гаргасан ажлын хөлс 330000 төгрөгийг шинжилгээний дүгнэлт гаргуулахыг хүссэн, нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг нь хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн тэтгэмжид илүү олгосон 492132 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 320486 төгрөгийг татгалзсан, хариуцагч А.Цэцгээ нь 171646 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн ажлын хөлс 330000 төгрөгийг нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ