Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,    

улсын яллагч Б.Гүнсэл,  

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н  овогт Ж-ын  Ж-т  холбогдох эрүүгийн 1910007080341 дугаартай, 187/2019/0327/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкны механик мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 7-7а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Н  овогт Ж-ын  Оюунбаатар /РД:ОЮ84011116/     

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын зам дээр иргэн А.А-тэй машин мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын зам дээр иргэн А.А-тэй машин мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:    

1. Шүүгдэгч Ж-О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч А.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би буугаад тэр залуутай уулзаад “чи яагаад урдуур ороод ирэв” гэхэд “чи өөрөө хойноос мөргөчихлөө гээд” миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон ба тэр залууг манай ачигч Баттулга, Хунтойром нар салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

            3. Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтансүх ах эхлээд буутал жижиг тэрэг дотроос нэг залуу бууж ирээд шууд Алтансүх ахын толгой, нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохихоор нь Хунтойром бид хоёр буугаад чи яаж байгаа юм бэ гэтэл дахиж цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

          4. Гэрч Ө.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтансүх нэг машины ардаас нь бага зэрэг мөргөчихсөн юм. Тэгээд манай жолооч Алтансүх үрүүлж буутал тэр урд байсан машины жолооч нь бууж ирээд Алтансүх ахын толгойны зүүн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь Баттулга бид хоёр тэр залууг салгатал Алтансүх ах цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

          5. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толинд ойлгоод харж байтал манай нөхөр хогний машины жолоочийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Манай нөхөр тэр жолоочийг манай машины хойноос мөргөсөн болохоор цохьсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

          6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3243/-ний дүгнэлт:

          -А.А-ийн  биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой

          -Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой

          -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх-ийн 27/

          7. Шүүгдэгч Ж-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...буугаад хогны машины жолоочтой уулзтал намайг “намайг албаар урдуур ороод тоормос гишгичихлээ” гээд байхаар нь уурандаа гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгтэл машин дотроос нь хоёр залуу бууж ирээд боль гээд салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3243/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ж.О нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын зам дээр иргэн А.А-тэй машин мөргөлөө гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж, түүний биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

 Иймд шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч А.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/, түүний хувийн байдал /...35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкны механик мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ж-т  улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

Ж.Ж-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Н  овогт Ж-ын  О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н  овогт Ж-ын  О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ж-т  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Ж.Ж-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Ж-т  сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ж-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

     

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР