| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0348/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж З овогт Д-ын А-д холбогдох эрүүгийн 1910008010356 дугаартай 187/2019/0348/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....оны .... дүгээр сарын .....-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, .....настай, эрэгтэй, .... боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, З овогт Д-ын А /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 23-24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-4-20 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ц нь түүнийг “өвдөж чадахгүй баашиллаа” гэсний улмаас уурлаж, улмаар түүн рүү галын хайч шидэж, нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 23-24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-4-20 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Ц нь түүнийг “өвдөж чадахгүй баашиллаа” гэсний улмаас уурлаж, улмаар түүн рүү галын хайч шидэж, нүүрэн тус газар нь цохьсон болох нь:
1. Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө гэртээ байж байтал манай нөхөр Д.Б 23 цаг 40 минутын үед гаднаас архи уучихсан согтуу орж ирэхээр нь түлэгдчихсэн гар луу нь харсан чинь гарнаас нь цус гарч бохир болчихсон байхаар нь наад гараа угаа гэж хэлээд гар, нүүр угаадаг саванд буцалсан халуун ус хийчихээд буцаад гэрийн хоймор хэсэгт очоод байж байсан. Тухайн үед охин Халиунаа гар, нүүр угаадаг саванд хүйтэн ус хийж өгчихөөд аавынхаа хажууд байж байтал нөхөр гараа угааж байгаад гар өвдөөд байна больё гэж хэлээд буцахаар нь би ямар бааштай юм бэ өвдөж чадахгүй байж архи уугаад гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж шарыг нь малтчихсан. Тэгсэн чинь танай ахынд чинь очиж ажил хийх гэж байгаад гараа түлсэн биз дээ гээд галын хайч шидсэн. Шидсэн галын хайч нь гэрийн багана дээр ойгоод миний уруул хэсэгт оночихсон. Манай нөхөр урьд гэр бүлийн бусад гишүүдийг зодож цохиж байсан удаа байхгүй. Намайг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ажилд явуулахгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар миний баруун гар руу гараараа түлхэж унагасан. Би унах үедээ зүүн талын дух хэсгээр ширээ мөргөсөн. Энэ асуудлаар баривчлагаанд явж байсан. Өөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14/
3. Гэрч Ц.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байхад аав 23 цагийн үед архи уучихсан орж ирээд дүү Анугоог тэврээд сууж байтал ээж аавыгаа гараа угаа наад шархаа цэвэрлэ гэж хэлсэн. Би аавын гар дээр ус асгаж өгтөл аав гар хорсоод байна больё гэж хэлээд алчуур авахаар ор руу явж байгаад зуухны хажууд байсан галын тэгээ төмрийг аваад багана руу шидтэл багана дээр ойгоод ээжийн уруул хэсэгт оночихсон. Тухайн үед ээжийн амнаас цус гарсан. Ер нь бол өмнө аав нэг удаа ээжтэй маргалдаад бухимдсандаа сандал ширээ өшиглөж, цохиж байсан удаа байгаа. Одоогоос 5-6 жилийн өмнө, энэ асуудал хоёр дахь нь болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад “...Эрсдлийн зэрэг бага...” гэсэн /40-44/
5. Гэрлэлтийн баталгааны хуулбар, шүүхийн шийтгэвэр /хх-8, 47/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4348/-ний дүгнэлт:
-Т.Ц-ийн биед доод нэг шүдний булгарал, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхи чадварыг тогтонги 5% алдагдуулна. /хх-ийн 24/
7. Шүүгдэгч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал миний түлэгдсэн гар өвдөөд байхаар нь нэг шил архи авч уусан. Тэгээд би ээжийн гэрт очоод ээжээс мөнгө гуйсан чинь надад 100.000 төгрөг өгсөн. Би гэртээ иртэл эхнэр гар чинь өвчтэй байхад архи уулаа гэж над руу уурлаад гараа угаа гэхээр нь би гараа угаачихаад галын хажууд сууж байтал өвдөж чадахгүй баашиллаа гээд байхаар нь миний уур хүрээд зуухны хажууд байсан галын хайчийг аваад айлгах санаатай өөр тийш шидсэн чинь орилоод намайг оноод миний шүдийг хугалчихлаа гэхээр нь хартал эхнэрийн амнаас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4348/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Б нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 23-24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-4-20 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Ц нь түүнийг “өвдөж чадахгүй баашиллаа” гэсний улмаас уурлаж, улмаар түүн рүү галын хайч шидэж, нүүрэн тус газар нь цохиж түүний биед доод нэг шүдний булгарал, доод уруулд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Т.Ц нь шүүгдэгч Д.А-тай эхнэр, нөхрийн харилцаатай, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-4-20 тоотод байсан, мөн хохирогч Т.Цэндсүрэн, шүүгдэгч Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт: “...аюулын зэргийн үнэлгээ бага...” /хх-40-44/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-40/ зэргээс шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Ц-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.А-ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Н Д.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З овогт Д-ын А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.А-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР